Эрдэнэт үйлдвэр хоёр сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллалаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс баялаг бүтээгч уурхайчдын ажлын гол үзүүлэлтийг дүгнэхэд, оны эхнээс 199 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-121 хувиар давуулан биелүүлснийг танилцуулсан. Мөн оны эхний 4 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа энэ үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлсэн уурхайчдадаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, урмын үгсээ илгээлээ. Тэрээр энэ онд нийгмийн чиглэлийн төслүүдийг дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэйг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгосон юм. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 7 хоногт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй ажилласан тухай ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Мөн Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Автотээврийн цех, Засвар механикийн заводын удирдлагууд ажлаа танилцуулсан. Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөр тутмын ариутгал цэвэрлэгээ хийж, Баяжуулах үйлдвэр өртөг зардал бууруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ. Үйлдвэрийн хэмжээнд ирэх 7 дугаар сарын их зогсолтын бэлтгэл ажлыг хангахад анхаарч байна. Хаврын салхитай холбогдуулан цахилгааны агаарын шугамд богино тасралт үүсэж болзошгүй байгаа тул найдвартай ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг Эрчим хүчний хэлтсээс санууллаа. Ус хангамжийн цех, Цахилгаан цехийн хамтарсан Ослоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна. И.Чинтогтох

ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ

COVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн долоо дахь дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд 4-р сарын 24-өөс 4-р сарын 30-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.

МОНГОЛБАНК ДӨРӨВДҮГЭЭР САРД 1.4 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2020 оны 4 дүгээр сард 1.4 тн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 6.7 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 66% буюу 4.4 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 6.7 тн үнэт металлын 5.0 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 2020 оны 4 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 74.5 кг үнэт металл худалдан аваад байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 4 дүгээр сард 149,986.18 төгрөг байлаа. График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг) График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн) График 3. 2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

АНУ-ЫН ЭЛЧИН САЙД МАЙКЛ С.КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.29) АНУ-ын Элчин сайд Майкл С. Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхий даяар тархсан шинэ коронавирусийн үеийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, энэ үед Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар танилцууллаа. Мөн үеэр Монгол Улс Санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах зөвлөмжүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд энэ хүрээнд ахиц дэвшил гарч байгааг ноён элчин сайд Майкл С. Клечески сайшаалаа. АНУ-аас тус хэрэгжилтийг ханган ажиллаж буй Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дотоод үйл ажиллагаанд олон улсад өргөн хэрэглэгддэг мэргэжлийн программыг худалдаж авах, суурьлуулахад шаардагдах санхүүжилт болон зохион байгуулалтын ажлуудад туслалцаа үзүүлэх юм. Уг программ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын мансууруулах бодис болон зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас дэлхийн 60 гаруй улсад ашиглагддаг GoAML программ юм. Ийнхүү уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар санал солилцож, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цар тахлын хүнд хэцүү цагт АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэгийн хариуд талархал илэрхийллээ

Нэг кг ноосны урамшуулалд 1000 төгрөг өгдөг бол ноолуурт 20 мянган төгрөг өгөх болов

Малчин өрх бүрт нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төслийг УИХ баталсан. Шаардлагдах мөнгийг нь Засгийн газраас гаргахаар болсон. Энэхүү шийдвэрт малчид талархалтай хандаж, амьдралд ойр, бодит дэмжлэг гэж үзэж байна. Тэрбээр гол нь бүс нутаг, ноолуурын чанар, өнгө зэргээр нь ялгаварлах бус кг тутамд тооцохоор болсон нь өрх бүрт тэгш, хүртээмжтэй хүрэх бодит дэмжлэг гэж тодотгосон юм. Урамшуулал олгосноор ямар үр дүнд хүрэхийг том зургаар харвал, 200 мянган малчин өрхийн 800 мянган хүний орлого тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Жижиг зургаар нь буюу жилд дунджаар 70 кг ноолуур тушаадаг айлын хувьд авч үзвэл ноолуураа зах зээлийн ханшаар тушаачихаад нэмээд 1.4 сая төгрөгийн урамшуулал авахаар болов. Энэ нь мал, түүнийхээ ашиг шимээр амьдралаа залгуулдаг малчин өрхүүдийн хувьд яалт ч үгүй дэмжлэг, нэмэлт орлого юм. Малчид ноолуураа боломжийн үнээр борлуулчих юмсан гэж бодохоос биш урамшуулал авч, нэмэлт орлоготой болох тухай төсөөлөө ч үгүй явсан тухай Завхан аймгийн малчин Ж.Содном ярилаа. Тэрбээр Малчид бидний амьдралын эх үүсвэр мал, малын түүхий эд байдаг болохоор үнийг нь тогтвортой барьж, мөн урамшуулал олгоосой гэж хүсдэг. Нэг үеэ бодвол малын түүхийг эдийг өндрөөр үнэлж, урамшуулдаг боллоо. Ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Одоо ноолуурт урамшуулал олгохоор болсонд баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Олон ямаатай, жилд 70 кг-аас илүү ноолуур тушаадаг айл өрхийн хувьд урамшуулал нь мэдээж дээр дурдсанаас илүү. Тэр хэрээр орлого, амьжиргааны түвшин нь ч нэмэгдэх юм. Урамшууллынхаа мөнгөөр гурил, будаагаа авахаас өгсүүлээд ирэх намар сургуулийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж, оюутныхаа сургалтын төлбөрт нэмэрлэчихнэ. Энэ талаас нь бодвол малчдад их л дэмтэй байх учраас тэд энэхүү шийдвэрт талархалтай хандаж байна. Хэрэв, малчдын орлогын эх үүсвэрийг хамгаалахад чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй бол COVID-19#8221;-ийн халдвартай холбоотойгоор кг ноолуур 100 мянган төгрөгт хүрч, нэмээд 20 мянган төгрөгийн урамшуулал авах нь битгий хэл ноолуур ноосны дайтай үнэтэй болох эрсдэл өндөр байлаа.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.