Цагаан сар болох гэж байгаа тул ард иргэд маань буузныхаа гурилыг авах гээд өнгөрсөн хагас бүтэн сайн өдрүүдэд зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Захын борлуулагчидтай уулзахад, Цеснагийн гурил хамгийн сайн гүйж байна. Харин хэд хоногоос вагон нь ирнэ гээд нийлүүлэхгүй байгаа. Бид нөөцөлсөн үлдэгдэлээ зарж байна гэлээ. Өмнөх долоо хоногт 33000 төгрөгөөр зарагдаж байсан цеснагийн гурил 35000 төгрөг болсон байв. Дотоодын гурилаас хурхын дээд гурил 27000 төг, УБ дээд 25000 төг-өөр зарагдаж байгаа ч хүрэлцээ муутай байгаа аж. Хамгийн хямд гурил нь Алтан Тариан дээд 19500 төгрөг, 1-р гурил нь 14000 төгрөгөөр борлуулагдаж байв. Үнийг харьцуулбал: 25кг-тай гурил Нарантуулзах Барс зах Дээд гурил 1-р гурил Дээд гурил 1-р гурил Цесна 1400/35000₮ 1400/35000₮ Алейка 1280/32000₮ 1200/30000₮ АлтанТариа 780/19500₮ 560/14000₮ 780/19500₮ 560/14000₮ Улаанбаатар 1000/25000₮ 570/14250₮ 920/23000₮ 592/14800₮ Хурх 1080/27000₮ 580/14500₮ 1100/27500₮ 580/14500₮ Миллхаус - 580/14500₮ - 580/14500₮
“Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа маргааш нээлтээ хийнэ
2013-01-16 16:23:00 Нийтлэгдсэн: Эдийн засагХөдөлмөрийн яамнаас, ҮХААЯ-тай хамтран Ерөнхий сайдын ивээл дор Монголд үйлдвэрлэв-2013 үзэсгэлэн худалдааг 2013 оны 1-р сарын 17-ны өдрөөс ирэх сарын 17 ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэр эрхлэгчидээ дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготойгоор жил бүрийн сар шнийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдэд Мишээл экспо төвд 7-14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдаж байсан бол энэ удаад оролцогч байгууллагуудыг үйлдвэрлэл, үйлчилгээгээр нь төрөлжүүлэн өөр өөр газруудад хийж байгаа нь илүү өргөн хүрээг хамруулах гэсэн зорилготой юм. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Аса циркэд маргаашнаас эхлэн 2 р сарын 10 хүртэл, бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид Мишээл экспо төвд 1 р сарын 17-31 хүртэл, IT world төвд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дэлгэн үзүүлэх боломжтой. Мөн зохион байгуулагчдын санаачлагаар үзэсгэлэнд оролцож байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгууллагуудын түрээсийн үнийг 50 хувиар хөнгөлж байгаа аж. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд нийт 180 гаруй аж, ахуй нэгж байгууллага, 90 орчим иргэн оролцож, 258 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүнээ 5 хоногийн турш дэлгэн тавьж нийтдээ 80 гаруй мянган иргэн үйлчлүүлсэн дүн мэдээ байдаг. Тэгвэл энэ удаад үзэсгэлэн худалдаа 10-25 хоног үргэлжилж, нийт талбайн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнээр 360 гаруй ААН, 180 орчим иргэн үзэсгэлэнд оролцох боломжтой болжээ.
МАХН-аас өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумдад тусламжийн цувааг илгээх ажлыг эхлүүлээд байгаа. Харин тус намынхан өнөөдөр сайд нараа хүлээн авч уулзаж өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар хандив тусламж өргөхөөр болсон талаараа хуралдахаар болжээ. Зарим аймаг сумдад цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурсан цасан бүрхүүл тогтсоноос малчин ардын амьдрал маш хүнд байдалд орсон тул ард иргэд, аж ахуй нэгжүүдийг уриалан малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөхөөр МАХН-ынхан ажиллаж байгаа юм байна. хандив өргөхийг хүссэн иргэд МАХН-ын төв байранд хандив эд бараагаа өгч болохийн дээр 142013 дугаарт мессеж илгээх, Хаан банкны 5003705138 хандивын дансанд мөнгө хийхээр зэргээр тусламж үзүүлж болох юм байна.
Дугаарын хязгаарлалтаас үүдэн байгууллагууд хохирсоор байна гэв
2012-12-25 16:08:47 Нийтлэгдсэн: Эдийн засагНИТХ-ын 2012-08-22-ны 2/08 тоот тогтоол гарч автомашинуудыг дугаарын хязгаарлалтад оруулах болсон. Энэхүү тогтоолоос үүдэн аж ахуй нэгж компаниуд ихээхэн алдагдал хүлээж байгаа гэнэ. Тухайлбал Улаанбаатар хотод 7000 гаруй аж ахуй нэгжид хүнс барааны түгээлт явуулдаг 15000 орчим машин байдаг гэнэ. Түүний 20 хувь буюу 3000 орчим машин 7 хоногийн нэг өдөрт зогсдогоос үүдэн нийслэлийн иргэд шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах эрхээ зөрчүүлж байгаа талаар Монголын борлуулагчдийн холбооноос мэдэгдлээ. Тиймээс энэ тогтоолдоо нэмэлт оруулж борлуулалтын машинуудыг дугаарын хязгаарлалтад оруулахгүй болгож өгнө үү хэмээн НИТХ-д төсөл хүргүүлээд байгаа юм байна.
Монголбанкнаас гаргасан мэдээгээр энэ аравдугаар сарын эцэст бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.6 хувь, 2012 оны эхний сараас 12.9 хувь, өмнөх оны мөн үеэс 15.0 хувь өссөн байна. Нийслэлийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувь, оны эхний сараас 13.7 хувь, өмнөх оны мөн үеэс15.0 хувь өссөн үзүүлэлт гарчээ. Аравдугаар сард махны үнэ 6.8 хувь, хүнсний ногооны үнэ 7.2 хувь буурсан аж. Харин архи, ундаа, тамхины үнэ 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 4.3 хувь, хувцас, бөс бараа зэрэг бүтээгдэхүүний 1.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 1.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй