Азын дугаарын нээлттэй дуудлага худалдааг дахин зарлалаа

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг дахин зарлалаа. Дуудлага худалдаа 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний хооронд болох бөгөөдauction.transdep.mnсайтаар зохион байгуулна. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг байх бөгөөд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулснаар баталгаажна гэжАвтотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Эрүүгийн 135 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өмнөх долоо хоногт /2021.04.26-2021.04.30/ нийт 135 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 105 гомдол, 84 хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд29 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ. Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 391 даалгавар бичгээр өгсөн байна.

Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа

Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал сэдвүүдийн асуудлыг хэлэлцэхээр зохион байгуулагдаж буй бөгөөд цар тахлаас үүдэн хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохиогдож өндөрлөлөө. Энэ жилийн хувьд Цар тахлын дараах нийгэм ба сэтгүүл зүйн үүрэг, Дэлхийн уур амьсгалын асуудлууд-сэдвээр нийгэм, хүрээлэн буй орчин, амьд организмд нөлөөлөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хамтын хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хурлыг БНСУ-ын ерөнхий сайд ноён Чун Се Гюн нээж үг хэлсэн юм. Эхний өдөр сэтгүүлчид цар тахлын дараа нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байх вэ үүнд сэтгүүл зүйн үүрэг нь юу байхыг хэлэлцсэн. The Korea Times агентлаг, Монголын сэтгүүлчдийн эвлэл, The Irish Times, Индонезийн сэтгүүлчдийн холбоо, Мексикийн Nest Taller de Communicacion тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 26 илтгэгч коронагийн дараах өөр өөрсдийн улс орны нөхцөл байдлын талаарх саналаа хуваалцаж, сэтгүүл зүйн үүрэг юу байх талаар санал бодлоо солилцсон. Данийн Politiken сонины төлөөлж Flemming Ytzen Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөвдөгч засаглал болохын хувьд улс орны удирдагчид нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байгааг үнэн зөвөөр сурвалжилж, эрдэмтдийн төлөөлөл юуг зөвлөж буй хараат бусаар г олон нийтэд хүргэх нь энэ мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үүрэг гэдгийг санууллаа. Харин хурлын хоёр дахь өдөр Афганистан, БНСУ, Монгол, Бангладеш, Бахрейн, Сингапур зэрэг улсын 22 илтгэгч Уур амьсгалын өөрчлөлт дэх олон улсын байгууллагуудын хариу арга хэмжээ болон сэтгүүл зүйн үүрэг сэдвээр хуралдсан юм. Зохион байгуулагч байгууллага болох JAK буюу БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 195 хэвлэл мэдээллийн байгууллага, 11,000 гишүүний бүрэлдэхүүнтэй дэлхийн сэтгүүлчдийн томоохон байгууллага юм.

Зориулалтын дагуу ашигладаггүй газрын асуудлыг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Хомланд хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн оршин суугчид зай, талбай байхгүй учир хогийн цэгээ машины замын нэг урсгалыг хаан байрлуулжээ. Иймээс тэр хавийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хаяглаж, гомдол ирүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар газар дээр нь очиж, ажиллалаа. Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Энэ газарт өмнө нь Зүүн сэлбийн гэр хороолол байсан. 2009 оноос гэр хорооллыг барилгажуулж, орон сууцны хороолол барьж эхэлсэн юм. Тус хоёр газрын нэг дээр зөвшөөрөлгүй барилга барьсан, нөгөө нь доороо гарааштай, хүүхдийн тоглоомын талбайн зураг төсөл батлуулсан ч зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Иргэд энэ газрыг олон жилийн өмнөөс амины хэрэгцээний зориулалтаар ашиглаж ирсэн. Энд барьсан барилгуудын газар бүгд хувьчлагдсан. Энэ хоёр газар хоёр иргэнд 2006, 2008 онд өмчлөгдсөн. Өмчилсөн газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон төлөвлөлтийн дагуу ашиглах ёстой хэмээсэн юм. Албаныхан газар дээр нь ажиллаж, энэ асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан тоот хүргүүлж, дүгнэлт гаргуулан, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, танилцуулахаар боллоо. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам Улаанбаатар хотод орчны аюулгүй байдал алдагдсан газар олон байна. Бид эхний ээлжид барилгын орчинд аюулгүй байдлыг хангуулж, хашааг солиулж, стандарт, норм, дүрмийн дагуу болгож байгаа. Энэ газарт барилга барих боломжгүй. Бид хоёр удаа шаардлага хүргүүлсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар ч шаардлага хүргүүлсэн байдаг гэлээ. Түүнчлэн удаа дараа шаардлага тавиад хэрэгжүүлэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авахыг албаныхан онцолж байв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд зарлалаа

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 13 байршилд 2021 оны тавдугаар сарын 5-ны 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээрзохион байгуулна. Интернэт орчинд холбогдсон компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран, байршил харгалзахгүй оролцож, олон шат дамжлагагүй, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой. Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл та 1.Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлнэ /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/. Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээнэ /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/. Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх дэнчингийн мөнгийг оролцох дуудлага худалдаа тус бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийгНийслэлийн Төрийн сангийн 100200051049тоот дансанд тушаана. -Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа -Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаарыг бичнэ. Дуудлага худалдааны үнийн саналыг 2021 оны тавдугаар сарын 5-ны 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15:00 цаг хүртэл энгийн горимоор авна. Харин 15:00 цагаас эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн тавдугаар сарын 4-ний ө15:00 цагийн хооронд газрын биржийн цахим системWWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулах 13 байршил

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.