Халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг ХЭҮК шалгана
2021-04-15 10:30:51 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйИргэн С нь нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, бэлгийн дарамт үзүүлсэн тухай мэдээллийг 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цахим орчинд мэдээлжээ. Энэ мэдээллээс үүдэлтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын удирдаж байсан байгууллагуудад алба хашиж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг, заналхийлдэг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Монгол Улсын хууль тогтоомжинд заасны дагуу тодорхой хувь хүн, эрх бүхий байгууллагад албан ёсоор гомдол, мэдээлэл ирүүлсний дараа хэргийг мөрдөн шалгах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа хийгддэг. Иймд хохирсон гэх иргэд Хүний эрхийг Үндэсний Комисс болон цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл ирүүлэхийг, хамтран ажиллахыг уриалж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамт учруулсан, заналхийлсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг шуурхай шалгаж, үр дүнг Хүний эрхийн Үндэсний Комисс, олон нийтэд танилцуулахыг цагдаа, прокурорын байгууллагаас шаардаж байна. Эдгээр гомдол, мэдээллийг шалгах, гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангаж буй байдалд Хүний эрхийн Үндэсний Комисс хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд идэвхтэй хяналт тавьж ажиллах бөгөөд эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах болно. Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна. УИХ-ын гишүүний холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх иргэдийн мэдээллийг хууль тогтоомж, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд заасны дагуу нээлттэй хэлэлцэж, мэдээлэл үндэслэлтэй нь тогтоогдсон тохиолдолд хохирогчдыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын хорооноос хүсч байна. МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Шинжилгээний цэгүүд эмнэлгээр үйлчлүүлэх, орон нутаг руу зорчих иргэдэд л үйлчилнэ
2021-04-15 10:27:09 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйГамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж ПСР шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй. Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ. Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд ПСР шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна. Хэрэв танд халдварын шинж тэмдэг илрэх юм уу, хэн нэгэн хүний ойрын хавьтал болсон бол харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэнд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн тэтгэмжийг тэтгэвэр, хүүхдийн мөнгө, ногдол ашиг авдаг данс болон е-баримт зэрэгт бүртгэлтэй дансаар олгож буй. Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол: 1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн, 2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй, 3. Одоогын байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй, 4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа, 5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆ 6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй, 7. Малчны А дансаа бүртгүүлээгүй, 8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь. Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна. Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү. Одоогооор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна. Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжлэж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна. Жич: аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй шүү! гэж Сангийн яам мэдээллээд байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байна
2021-04-12 11:29:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМансууруулах эм, сэтгэцэднөлөөтбодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг буурсан талаарНийслэлийн прокурорын газраас мэдээллээ. Мансууруулах эм, сэтгэцэднөлөөтбодисыг хууль бусаар ашиглах138 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөноны мөн үеэс 20.6хувиарбуурсан байна.Прокурор энэ төрлийн 46хэрэгтяллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгтхолбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгааг судалгаагаар харуулсан байна. Тодруулбал, мансууруулахэм, сэтгэцэднөлөөтбодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, 2 хувь нь 45-аасдээш насны хүмүүс байгаа бол93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна гэсэн судалгааг Нийслэлийнпрокурорын газраас гаргажээ. Эх сурвалж:УЕПГ
Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж, үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно
2021-04-09 11:44:19 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн Улаан түвшин-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аасхүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм. Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-ыг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийгШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэхэлж байна. Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын пэйж хуудас, и барим апп,115дугаарт хүлээн авна. Тэрбээр Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд: Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх гэжээ. Эх сурвалж:ШӨХТГ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй