Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Өнөөдрийн Монгол-2019 хөтөлбөрт гадаад, дотоодын 20 гаруй гэрэл зурагчид хамрагдаж байна Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Өнөөдрийн Монгол-2019 хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо. Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн 3-р хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил болон тус дүүргийн 2-р хороо, 63-р байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км ашиглалтад ороход бэлэн болсон авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав. Мөн хотын захирагч Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк чиглэлд баригдаж буй авто замын ажлын гүйцэтгэлийг шалгалаа.Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн. Уг замыг 40 метр өргөн, дөрвөн эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж энэ онд ашиглалтанд оруулах юм. Хотын Захирагч түүнчлэн барилгын ажилд хяналт тавин ажиллаж буй дүүргийн мэргэжилтнүүдэд хандан нөхцөл байдлын талаар холбогдох албаныханд мэдэгдэж, гүйцэтгэгч компанийн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг яаралтай авах, өөр компани сонгож, цэцэрлэгийн барилгыг нэн даруй ашиглалтад оруулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа. Нүүрсний нөөцний хувьд өнөөдрийн байдлаар 133663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаараа энэ үеэр танилцууллаа. Станцын удирдлагуудын зүгээс ерөнхий сайдад болон хотын даргад хандаж үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх болон 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх станцын удирдлагууд ажилчидад хандан хэлэхдээ Өвлийн бэлтгэл ажил хангагдаад явж байгаа нь сайшаалтай. Хугацаа алдалгүй үлдсэн тоноглолуудын засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь чухал. Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна. ДЦС-4 ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгөх болно гэв. Түрээсийн орон сууц-нд тэнцсэн иргэдийн нэрс цахимд нийтлэгдлээ Цахим бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлэх ажил хийгдэж тэнцсэн иргэдийн нэрс цахимд нийтлэгдлээ. Тиймээс сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэд материалаа бүрдүүлэн наймдугаар сарын 19-23 хооронд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн Дүнжингарав, Мишээл салбаруудад ажлын цагаар авчирч баталгаажуулна. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд өөрийн биеэр авчирч өгөх юм байна. ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хотын Захирагч С.Амарсайхан боловсрол, эрүүл мэндийн салбарт иргэн бүрт төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсрол, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжийг нэмж барих тал дээр нийслэлээс анхаарч ажиллаж байгааг дуулгаад, нийслэлийн иргэд байнгын тогтмол орлоготой байх нь чухал учраас эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгээ уламжилсан юм. С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Тухайн байршилд барилга барьж буй Алианс Тек ХХК-ыг есдүгээр сарын 15-ны дотор дахин төлөвлөлтийн байрны дэд бүтцээ дуусгахыг үүрэг болгов. Мөн төсөл хэрэгжүүлж буй компаниуд хамтраад энэ орчмын хотын эвдэрсэн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг буцаагаад яг байсан хэвэнд нь оруулах шаардлагатай. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар энд хяналтаа тавьж ажилла гэв. Сайжруулсан шахмал түлшний Сайн смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцав. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа Сайн нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно хэмээн танилцуулга хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай хэмээлээ. Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатар нар ажлын хэрэгжилтын талаар мэдээлэв. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын А/688 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд суурин судалгаа хийж, нийт 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийгдээд байгаа аж. Мөн авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 обьектыг чөлөөлөх ажил хийгдсэн байна. Нийслэлийн орон сууцны корпорацимэдэгдэл гаргалаа Нийслэлийн орон сууцны корпораци 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийг явуулсан. Бүртгэлийн хугацаанд иргэд регистрийн дугаарын нэг орон зөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил тодоор мэдээлсэн. Тэдгээр иргэд нь мэдээллийн зөрүүтэй, алдаатай бүртгэл хийсэн учраас сонгон шалгаруулалтаас хасагдсан. Тиймээс албаны эх сурвалжийн тодруулга авалгүйгээр иргэдийн дунд төөрөгдөл үүсгэн сонгон шалгаруулалтад тэнцсэн мэтээр буруу ташаа мэдээлэл цацаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна гэв. Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад явуулын оношилгоо хийж байна Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, тухайн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Зуслан аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Зуслан нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Зуслан аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий Зуслан, Төрийн үйлчилгээ, Ногоон хөгжил зэрэг туслах цэсүүдтэй аж. Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах Зуслан аппликэйшнийг ашиглахыг уриалжээ. Сурагчийн дүрэмт хувцас, бичиг хэргийн өргөтгөсөн худалдааг 33 байршилд зохион байгуулж байна Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан Хангарди ордонд боллоо. Ажлын хэсэг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системд хандан дараах зааврын дагуу бүртгүүлж баталгаажуулна. Харин Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, наймдугаар сарын 12-ны өдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Цахим элсэлт-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалаагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээнэ. Мөн https://tsetserleg.ulaanbaatar.mn/ системийн Шалгах цэснээс хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгт элссэн эсэхийг шалгах боломжтой. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГААС МОНГОЛЫН БИЧИЛ УУРХАЙН НЭГДСЭН ДЭЭВЭР ХОЛБООНД АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА
2019-08-17 12:25:15 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйШвейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой нягт хамтран ажилладаг билээ. Тус агентлагаас МБУНДХолбоонд Ланд Крузер 200 маркийн автомашин хандивласаныг өнөөдөр гардууллаа. Энэ нь Дээвэр холбооны бичил уурхайчиддаа хүрч ажиллахад туулах чадвар бүхий өөрийн автомашинтай болох хэрэгцээ шаардлагыг олж харж, томоохон бэлэг барьсан үйл явдал байлаа. Энэ үеэр МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр манай холбоо Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 6 жилийн туршид та бүхний санхүүгийн болон бодлогын дэмжлэгтэйгээр ажиллаж, өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашид энэ суурин дээрээ улам бэхжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монголын бичил уурхайн салбарыг дэлхийд жишиг болгохоор хичээн ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр манай холбоонд бэлэглэж байгаа автомашин энэ үйл хэрэгт маань ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй хэмээн талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн ШХА-ийн Дэд даргаар ажиллаж байгаад нутаг буцахаар болсон хатагтай Илария Далиг Монголын бичил уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МБУНДХолбооны дээд шагнал Хүндэт тэмдэг-ээр шагнасаныг холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр гардууллаа.
Хонконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан. Тэмцэгчид наймдугаар сарын 13-ны өдөр дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлэхийн хамт эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж наймдугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна. Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг наймдугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна.Тиймээс Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ-ын иргэддээ хандаж дараах анхааруулгыг хүргэж байна. Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч нислэгийн мэдээлэлтэй танилцах. Олон хүн цугласан газраас хол байх. 2019 оны 8 дугаар сарын 14-нд Sham Shui Po, 2019 оны 8 дугаар сарын 15-нд Wan Chai, 2019 оны 8 дугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon , 2019 оны 8 дугаар сарын 18-нд Causeway Bay, Central, 2019 оны 8 дугаар сарын 19-нд MTR Мертоны үйл ажиллагааг саатуулах 2019 оны 8 дугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх. Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу. Хаяг / Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty МОНГОЛ УЛСААС ХОНКОНГ ЗЗОБ-Д СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ
2019-08-14 08:58:57 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж:Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газар 2293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага авч ажилласан. 900 гаруй иргэний амь насыг аварч, иргэдийн 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан. Түүнчлэн усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Туул дагуу завьт эргүүлийг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар 1650 ажилтан, албан хаагчид, 176 техник хэрэгсэлтэйгээр усны эргүүлийг хийж байна. Мөн энэ сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахлаас сэргийлэх постуудыг ажиллуулахаар төлөвлөж байна гэв. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг:Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, Эмээлт, Баруун туруун, Хүй долоо худаг, Улаан туруун, алслагдсан дүүргүүдийн нутаг дэсгэрийг хамруулан нийт 540 мянган га талбайд мод, байгалийн баялаг, дагалдах баялаг, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж буй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан шалгалт хийсэн. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мод, модон материал худалдаалдаг төрөлжсөн захуудыг хамруулсан байгаа. Шалгалтын явцад зөвшөөрөлгүйгээр чоно, тарвага, хярс, гахайг агнах, худалдах, тээвэрлэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчилтэй холбогдуулан гурван хуулийн этгээд, есөн иргэнд 16 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна гэлээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Б.Дэлгэрмаа:Монгол Улсын хэмжээнд зохилон тохиолддог, мал амьтнаас хүнд халдварладаг 40 орчим өвчин байдаг. Бид Халдварт өвчнийг өөрийн улсад болон хил дамнан бусад улс орнуудад тархаахгүй байх үүрэг хүлээн ажилладаг. Манайд судлагдаж буй өвчнүүд ихэнх нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг үүсгэж, гамшгийн хэмжээнд хүргэдэг. Тийм учраас бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Он гарсаар зоонозын халдварын 930 дуудлага авч, үйлчлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт. Харин тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хувиар нэмэгдсэн. Тарваган тахал өвчний долоон тохиолдол илэрсний хоёр нь Улаанбаатар хотоос байсан. Тухайн хоёр иргэн тарваганы боодог идсэн байсан. Хууль бусаар тарвага агнах явдал зогсоогүй, буураагүй байна. Бид өвчин гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна хэмээв. Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргал:Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу алба хаагчдынхаа бэлтгэл ажлыг ханган, 183 албан хаагчийг тарваган тахлын вакцинд хамруулсан. Байнгын пост болон бусад хулгайн замаар хууль бусаар нэвтрүүлдэг учраас хяналт шалгалтыг идэвхжүүлж ажиллана. Иргэд Улаанбаатар хот руу санаатай болон санаандгүй байдлаар, бие биенийхээ гуйлгаар тарваганы тулам болон боодог зэргийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулъя гэлээ.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГЫН ДАГУУ ХАДГАЛААГҮЙ ЗӨРЧИЛД АРГА ХЭМЖЭЭ НООГДУУЛЛАА
2019-08-12 09:40:24 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйНМХГ-ын 70128012 дугаарын утсанд иргэний гаргасан ЧД-ийн 7 дугаар хороонд байрлах Хуяг оргил ХХК-ийн хүнсний дэлгүүрээс боорцог авахад хөгцөрсөн, муудсан байсан. Шалгаж өгнө үү? гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явууллаа.Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчлийг илрүүлж, хөгцөрч, муудсан бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж, илэрсэн зөрчилд нь Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэлээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй