Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/-ын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-нд Монгол Улсад удирдлагын түвшний албан айлчлал хийлээ. Хоёр орны цагаачлал, шилжилт хөдөлгөөний ижил чиг үүргийн байгууллага нь 2007 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад идэвхтэй нягт ажиллаж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, иргэд харилцан зорчиход үүсэж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан юм. Мөн хоёр орны иргэд харилцан зорчих, оршин суух нөхцөлийг бүрдлүүлэх, ялангуяа визний шаардлагыг хөнгөвчлөх, визний хариу өгөх 90 хоногийн хугацааг багасгахад тодорхой чиглэлээр харилцан ойлголцолд хүрч, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн айлчлалын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нартай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм. Энэ талаар даваа гарагт буюу энэ сарын 26-ны 15.00 цагт БНСУ-ын Элчин сайдын яаманд хэвлэлийн хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Төсвөөр баригдаж буй авто зам, барилга байгууламжуудад хяналт шалгалт хийж байна
2019-08-22 09:57:06 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУвс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад тус бүр 1-1,3 км, бетон хучилттай авто зам, замын байгууламжийн тохижилтын ажил хийгдэж буй Өлгий сум-Түм дэлгэрэх ХХК, Өмнөговь сум-Тэргүүн саруул зам ХХК, Баруунтуруун сум-Аварга соёо ХХК, Цагаанхайрхан сум-Оожөргөө констракшн ХХК, Зүүнговь сум-Туслан гүйцэтгэгчТэнгэрлэгхийц ХХК, Сагил сум-Мөнхжимөргөө ХХК, Давст сум-Оожөргөө констракшн ХХК хамрагдсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд албан шаардлага хүргүүлж хяналт тавьж ажиллаж байна. Мөн аймгийнЗДТГ-ынХөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөнсумдуудадулс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөөгэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг 1) тус улсад зорчиход виз олгохгүй байх, 2) тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, 3) тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон карт олгохгүй байх тухай цагаачлалын шинэ журмыг 2019 оны 8 сарын сарын 12-ны өдөр баталжээ. Энэхүү журамд зааснаар гадаадын цагаач иргэн АНУ-ын Засгийн газраас олгож буй хүнсний талон, орон сууцны татаас, эрүүл мэндийн тусламж зэрэг тэтгэмжид хамрагдсан бол тус улсад хууль ёсоор оршин суух ногоон карт олгохгүй. Энэхүү журам нь ногоон карт авсан цагаач иргэд, цэргийн албан хаагч, дүрвэгчид, улс төрийн орогнол хүсэгчид, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хамаарахгүй ажээ. Шинэ журмыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.
Бэлчээрийг хуваарьтай ашиглах, хонины ноосны чанарыг сайжруулах тухай асуудлыг хөндлөө
2019-08-21 09:22:47 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,АДРАМонгол олон улсын байгууллага хамтран Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 14-ндХХААХҮЯ-ны1давхрынхурлын танхимд зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС, түүний харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ынХХААБ,АДРА, МерсиКорОУБ-ынМонгол дахь төлөөлөгчийн газрууд,Севориинстутит, Мал үржүүлэгчдийн холбоо, Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн холбоо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо. Бэлчээрийг байгалийн аясаар нь нөхөн сэргээж болно АДРАМонголОУБ-ынурилгаар Севори институтийн судлаачРольфПреториус,БайронШелтоннар Архангай аймгийн Ихтамир, Завхан аймгийн Идэр суманд ажиллаж, бэлчээрийн төлөв байдалд хийсэн товч судалгаа хийсэнбайна. Уулзалт, хэлэлцүүлгээр институтийнхээ үйл ажиллагаа, хийсэн ажлууд, судалгааны үр дүнгээ танилцуулав. НҮБ-ынХүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор дэлхий нийт одоогийн менежментээрээ бол 60 жилийн хугацаанд л хөдөө аж ахуй эрхлэх боломж байгаа бөгөөд түүнээс цааш хөрс, бэлчээрийг ашиглах боломжгүй болно. Тиймээс бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийгСевори институтийн судлаачРольфПреториусхэлж байлаа. Бэлчээрийн цогц менежмент гэдэгт тухайн орон нутгийн бэлчээрийн доройтлын шалтгааныг олж тодруулахаас эхлээд фермер, газрын эзэд санхүүгийн төлөвлөгөөтэй ажиллах, газрын төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ хийлгэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах зэрэг олон асуудлыг хамруулан авч үздэг болохыг тэрбээр нэмж тодотгов. Монгол Улсад бэлчээр ч байна, мал, амьтан ч байна.Нэг талаар мал, амьтан бэлчээрлэх нь хөрсөнд сайн нөлөөтэй байдаг.Үхэр, хонины баас, шээс зэрэг нь хөрсийг бордох сайн талтай.Нөгөө талаар мал, амьтан аливаа ургамлыг идсэний дараа тухайн ургамал нөхөн ургахад тодорхой хугацаа шаарддаг. Ургамалхэрхурдан хугацаанд сэргэн ургах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай.Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч хавар, намарт унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байдгаас хөрсний чийг тогтмол, жигд бус байна. Энэ нь эргээд ургамлын задрах, хөрсөндөө шингэх, сэргэн ургах хугацааг уртасгаж саатуулдаг. Өөр нэг хүчин зүйл бол өвс, ургамалд дахин ургах хугацаа өгөлгүйгээр малыг нэг бэлчээртдахин дахин бэлчээрлүүлэх нь хөрсөн доорх үндэс, массыг нь багасгаж, нөхөн ургах чадварыгмуутгадаг.Эдгээр нь бэлчээрийг доройтуулж байна.Тиймээс малыг төлөвлөгөөтэй буюу хугацаатай бэлчээрлүүлэх, бэлчээрээ сэлгэхнь нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай менежмент бөгөөд энэ хүрээнд хамтран ажиллаж болно. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулж, байгалийн аясаар нь нөхөн сэргээснээр малаас авах ашиг шим нэмэгдэж, түүхий эдийн чанарт эерэгээр нөлөөлдөггэдгийг Севори институтийн судлаачБайронШелтонзөвлөлөө. Монгол хонины ноосыг улам нарийн, чанартай болгох боломжтой Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал бол нарийн болон нарийвтар ноост хонины үржил,селекцийнажил, хонины ноосны чанар.АДРАолон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн даргаБрэндонИрвиннь хонины үржлийн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа юм. Тэрбээр энэ оны долдугаар сарын 29-нөөснаймдугаар сарын 2-ндСэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн Орхон, мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост Хангай үүлдрийн хонины онцлогийгШинэ Зеланд,АвстралийнМериносүүлдрийн хоньтой харьцуулан судалсан байна.Угсудалгааныхааүр дүнгийн талаархэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа. Дэлхийн хэмжээнд 1-1,5 тэрбум толгой хонь байна. Олон улсад хонины аж ахуйгаараа БНХАУ тэргүүлдэг бөгөөд 180 сая толгой хоньтой. Үүний дараа Австрали, Африкийн орнууд, Иран улс ордог. Австрали улсад нийт хонин толгойн 6 хувь нь байгаа бөгөөд дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 20 хувийг дангаараа хангаж байна. Монгол Улсад дэлхийн хонин толгойн 3 орчим хувь байгаа боловч дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй ноос үйлдвэрлэж байна. Манай улсад ноосон нэхмэлийн үйлдвэр 1950 оны сүүлчээр байгуулагдаж, нэхмэлийн үйлдвэрийн жилийн 1500 тонн нарийн, нарийвтар ноосны хэрэгцээг хангахын тулд нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нарийн ноост шинэ чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага үүссэн. Тиймээс1961 оны 2 дугаар сарднарийвтарОрхонүүлдэр, 1990 оны 3 дугаар сард Хангай үүлдрийн хонийг Хөдөө аж ахуйн яам бие даасан үүлдэр болгон баталгаажуулав. Орхон хоньүүлдрээрбатлагдах үедээ 21921 толгой байсан бол 2017 оны байдлаар 6,1 мянган толгой байна.Элит, нэгдүгээр ангийн хонь 100 эхээс 110-115 хурга авдаг, нас гүйцсэн үржлийнхуцныамьдын жин 85 кг орчим, ноосны гарц 5,6 кг, эм хонины амьдын жин 55 кг, ноосны гарц 3,4 кг байжээ. Хангай хоньүүлдрээрбатлагдах үедээ 91501 толгой байсан бол 2017 оны байдлаар 8,2 мянган толгой байна. Тус үүлдрийн хонины ноос нь 19-25мкмнарийн, 7-8 см урт, гэдэс хэвлий, хөл нь өвдгөө, хойд хөл ньборивоохүртэл ургасан ноостой. Махны гарц нутгийн хониноос 20-30 хувь, нэг Хангай хониноос 3-4 энгийн хонины ноос гардаг. Өөрөөр хэлбэл, үржлийнхуцныноосны гарц 7 кг, эм хониных 3,8 кг байв. 1990 оноос зах зээлд шилжиж, нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлдэг сангийн аж ахуй, нэгдлийн мэдэлд байсан хонь хувьчлагдаж, нэхмэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Үүний улмаас ноосны зах зээл хумигдаж, малчид цэвэр, эрлийз хонио нутгийн хониор сольж махалж борлуулан, монгол хуцаар хээлтүүлж, бүдүүн, бүдүүвтэр ноост хонь болгон өөрчилж,үүлдэрлэгбайдлыг алдагдуулжээ. Одоо бол Хангай үүлдрийн хонины ноос 18-22мкм, Орхон үүлдрийнх 23-27мкмширхэгтэй байна. Нэг хониноос гарах ноосны гарц өмнөхөөсөө буурч, харьцангуй багассан. Монгол Улсын дотоодын хэрэгцээ нь 800 тонн нарийн ноос гэж үздэг. Энэ хэмжээний ноосыг үйлдвэрлэхэд 250-400 мянган толгой нарийн болон нарийн ноост хонь шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс бага тооны хониор хэрэгцээгээ хангахын тулд үржил,селекцийнажлыг сайжруулах сорилт бидний тулгарч байгаагАДРАолон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга, хонины үржлийн мэргэжилтэнБрэндонИрвинхэлж байна. Өөрөөр хэлбэл, Орхон, Хангай, Ерөө зэрэгүүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж,цөм сүрэг бүрдүүлэх, шалгарсан удмын малыг сайжруулагчаар тавих, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглах, малыг ялангуяа хээлтэй үед нь өвс, тэжээл, усаар сайтар хангах, малын эрүүл мэнд, үржилселекцийнсалбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, туршлагатай эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, бие биенээ ойлгон дэмжих нь илүү үр дүнд хүргэнэ гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноост Хангай, Орхон үүлдрийн хонины үржил, селекц, судалгааны ажлыг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, энэ салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцсон юм.
Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын хэлэлцүүлэг боллоо
2019-08-20 10:09:16 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМонгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, дүүрэг, хороодын болон холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл идэвхтэй оролцсон байна. Хэлэлцүүлгээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлдэг 325 үйлчилгээнээс операторын горимд нэн тэргүүнд шилжих боломжтой 20 үйлчилгээг сонгон авч, багаар ажиллан үйлчилгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон. Үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх давуу талтай юмгэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газар мэдээлэв.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй