МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМАЛ ТЭЭВЭРЛЭСНИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн албан хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын хяналтын цэгийн шалгалтаар Pruis маркийн суудлын автомашинд мансууруулах төрлийн ургамалыг орон нутгаас тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, иргэн Г, Ц-г саатуулж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.

“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн эхний шат Өмнөговь аймагт болно

Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийн эхний шатыг 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, хоёрдугаар үе шатыг2019 оны наймдугаар сарын 09-нд Төрийн ордонд зохион байгуулна.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршихтөрийн тусгай хамгаалалттайТост, Тосон бумбын нуруу орчимдуул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны экосистем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор Тост, Тосон бумба үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ. Уг Үндэсний хэлэлцүүлгийг Эрс шинэчлэл хөдөлгөөн, Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга төрийн бус байгууллага хамтранзохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эхний хэлэлцүүлгийг 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулах бөгөөд нутгийн иргэд, байгаль орчны мэргэжилтэн, судлаачид болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний нийт 300 гаруй хүн оролцохоор болсон байна. Хэлэлцүүлгийнхоёрдугаар шат2019 онынаймдугаар сарын09-нд Улаанбаатар хотнооТөрийн ордондтовлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, салбар яамд, төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нутгийн иргэд зэрэг нийт 120 хүнийг хамруулахаар болжээ. Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцох юм байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 2-р Хуралдаан болж дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд: 1.Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, 2.Худалдааны сүлжээ хүснсий дэлгүүрийн /супермаркет/ үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, 3.Нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн судалгаа. Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал, Монос Улаанбаатар ХХК-иас холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Хэлэлцэгдсэн асуудлыг Хуралдааны дарга, гишүүд дэмжиж нийт 2 тогтоол гаргахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Нийслэл Улаанбаатар хотын эмийн сангийн зах зээлд Монос Улаанбаатар ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон бол худалдааны сүлжээ хүнсний дэлгүүрийн /супермаркет/ үйлчилгээний зах зээлд Номин тав трэйд ХХК-ийг түүнтэй харилцан хамаарал бүхий бусад аж ахуй эрхлэгчдийн хамт давамгай байдлаа алдсан болохыг тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн судалгааны үр дүнг хэлэлцээд такси болон нийтийн тээврийн үйлчилгээний зах зээлийн хөгжлийг хангахад чиглэгдсэн өрсөлдөөнт орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар зөвлөмжийг салбарын яам, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ. ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

МАЛ ТӨХӨӨРӨХ, ДУЛААНЫ АРГААР МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын 5 дугаар заалт, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлийн 4 дэх заалт, Засгийн газрын 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэлийн 6 дахь заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх, дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ-ын хамтарсан удирдмажын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсгээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр МХЕГ-ын хурлын танхимд нийт 80 гаруй аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хяналт шалгалтыг хэрхэн хийх, шалгалтын шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл хийсэн. Хяналт шалгалтыг Нийслэл хот, орон нутгуудад 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хийж эхэллээ. Үүнээс гадна Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний 410 үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн бөгөөд хэрэгжилтэд хяналт тавих гүйцэтгэлийн шалгалтыг энэ оны 09 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт цахилгаан хязгаарлана

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт 19-р хороо Шадавлин, Арсогоотын зуслан, Гудамжны гэрэлтүүлэг болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт 1, 4-р хороо 1-4, 13-15, 17, 25, 37-39, 49, 50, 51, 61-63, 74, 75, 84, 85-р байрууд, Зиб ХЗХ, Зо Эн Би /үйлчилгээ/, Интеркьюзен ХХК-ууд /Наран трейд/, Иргэн Энхжаргал /ТҮЦ/, Их эзэн Чингис групп, Макс хүнс, Орхонбуур, Транс импекс, Тэрх цагаан нуур, Хос важра, Хот айл, Эрдэм гоёл, Цацатын яргай ХХК-ууд, ҮЦ-ны төвлөрсөн хадгаламжийн төв, НТЗ-ны 2-р байр НҮГ, Нийслэлийн шүүх тамгын газар, 9-р цэцэрлэг, ЧД-ийн ЗДТГ, Газарзүй гео экологийн хүрээлэн, ЗГБНЗ /ашигт малтмалын газар/, ЗХДЗШ-ны шүүх, Дээд шүүх, НЗХ-ийн шүүх, Хаан банк /Туул/ болон эдгээрийн ойр орчмоор, 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор ТӨВ АЙМАГ 13:00-17:00 цагт Аргалант сум 10:00-18:00 цагт Эрдэнэ сум Өлзийт зуслан

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.