Драгон төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоолоо

МХЕГ-ын даргын баталсан 01/04 дугаарын удирдамжийн хүрээнд СХД-ийн 29 дүгээр хороонд байрлах Драгон холдинг ХХК-ийн Драгон төвийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус Драгон төвийн барилгын дээврээс ус гоожиж хана, тааз хөгцөрсөн, хананы өнгө янз бүр тортог тогтож халтартсан, таазны төмөр сараалжнууд хугарсан, хаалганы плита ховхорч скочоор наасан, мэрэгч амьтан, шавьж үүрлэсэн зэрэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчлийг үндэслэн Эрүүл ахуйн тухай хууль , Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгслийг хураажээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслээр үйлчилж буй тусгай зөвшөөрөл бүхий 172 эмийн сан, 25 эм ханган нийлүүлэх байгууллага, 31 эмнэлэг, гурван хүнс барааны дэлгүүр нийт 231 аж ахуйн нэгж байгууллагыг ын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамруулан шалгажээ. Хяналт шалгалтаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон бүртгэлийн загвараас зөрүүтэй 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 1 нэрийн 18 ширхэг, хадгалалтын дэглэм алдагдсан 14 нэрийн 54 ширхэг буюу нийт 163 нэрийн 2225 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн илэрснийг хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Улмаар зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд шийтгэвэр ногдуулж, гурван байгууллагад нөхөн төлбөр тавьсан байна.

Хятадад газар хөдлөлт болж, 30 гаруй хүн бэртэж гэмтлээ

Хятадын Сычуань мужид газар хөдлөлт болж, амиа алдсан хүмүүсийн тоо 30 гарчээ. Урд хөршийн баруун өмнөд хэсэгт орших энэ мужид /2019.06.22/-ний орой 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Өчигдрийн /2019.06.23/ байдлаар 21 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Газар хөдлөлтийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

С.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаныхан өчигдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлож буй компаниудын үйл ажиллагааг газар дээр нь очиж шалган, холбогдох арга хэмжээг авах болсноо мэдэгдлээ. ХУД-ийн 13 дугаар хорооны Засаг дарга А.ОдбаярӨмнө нь 100 гаруй машин өдөрт дээд тал нь таван удаа ачилт хийдэг байсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт 400 машин доод тал нь таван удаа ачилт хийж байна. Албаныхны шалгалт ирэх сургаар өчигдөр оройноос хойш компаниуд техникүүдээ нуусан. Манай хороонд таван карьер үйл ажиллагаа явуулж байна. Хорооны нутаг дэвсгэрт малын бэлчээр, ундны ус гэж байхгүй болсон. Нөхөн сэргээлт огт хийдэггүй. Хайрга, дайрганы тээвэрлэлт манай хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Тоосжилт маш их. Хорооны нутаг дэвсгэрт урсдаг байсан Бөхөг, Түргэн хэмээх хоёр гол ширгэж, ард иргэд ундны усгүй болсон. Манай энэ хавьд 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол сүүлийн жилүүдэд нэг нь ч үзэгдэхээ байсан гэдгийг өндөр настай оршин суугчид хэлж байгаа хэмээж байлаа. Нийслэлээс Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлодог 94 компанийн эрхийг цуцалснаас 54 нь шүүхэд хандсан байна. Үүнээс 38-тай нь өнгөрсөн оны арванхоёрдугар сард эвлэрлийн гэрээ байгуулсан аж. Эвлэрлийн гэрээнд нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэж заасан боловч нэг нь ч өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар олборлолтоо хийсээр байгаа аж. Түүнчлэн Шувуун фабрик орчмоос олборлож байгаа хайрга дайрга нь барилгын материал биш, олон улсын стандартад нийцдэггүй гэнэ. Эндээс олборлосон хайрга, дайргаар барилга барьж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлж байв. Хотын Захирагч С.АмарсайханЭвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 ААН, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй, ийм байдалтай болсон байгаа. Түүнчлэн энэ чиглэлээр стандарт батлах хэрэгтэй байна. Мэргэжлийн байгууллагуудын шинжилгээ дүгнэлтээс авахуулаад олон талаас нь харж байж стандартын асуудлыг нэг тийш нь болгох ёстой. Бид ААН-үүдээ шууд буруутгаж бас болохгүй. Анхнаас нь эрх олгоогүй бол энэ газар ийм болохгүй байсан. Эрх олгосон бол мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж хяналт, шалгалтаа маш сайн хийх хэрэгтэй байсан хэмээв. Түүнчлэн Одоо ажиллаж байгаа ААН-үүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд эргүүлээд ажилд нь гарга. Нийслэлийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрынхан үүнд хатуу хяналт тавь. Нэг ч машин, техник гаргаж болохгүй. Байгаль орчны газар, мэргэжлийн хяналтынхан хамтраад хайрга, дайрга зөөж байгаа машинуудыг хучлага хэрэглэдэг, машин техникийнхээ дугуйны тоос шороогоо хүртэл унагаж, цэвэрлэсний дараа төв зам руу ордог байх гэх зэрэг асуудлуудыг тусгаад журам боловсруул. Машинууд хаагуур орж, гарч байгааг судалж, ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын пост гарга хэмээн холбогдох албаныханд үүрэг болголоо. УИХ-ын дарга Г.ЗанданшатарМэргэжлийн хяналтын байгууллага хуулийн хэрэгжилтийг хангуулж, байнга хяналт шалгалт хийх үүрэгтэй. Нийслэлийн Цагдаагийн газрынхан мөн хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилла. ААН, байгууллагууд нөхөн сэргээлтээ заавал хий. Хийгээгүй, хуулийн дагуу ажиллаагүй бол төр төмөр нүүрээ харуулах болно. Хүн хүч шаардлагатай бол дотоодын цэргээс нэмэлт авч болно гэдгийг ч хэлсэн. Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл энд ямар нөхцөл байдалтай байна. ААН-үүд хариуцлагатай, стандартын шаардлага хангасан хайрга дайргаа олборлож, хуулийн дагуу ажилла хэмээв. МХЕГ-ын дарга Н.ЦагаанхүүМэргэжлийн хяналтын байгууллага техник тоног төхөөрөмжийг нь лацдаад, зөрчлийн хэрэг үүсгээд прокурорт өгч байна. Хуулийн дагуу авах арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын газарт геологийн 46 байцаагч ажиллаж байна. 3300 гаруй обьектод хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын шадар сайд уул уурхайн осол, гэмтэл, хууль бус олборлолттой холбоотой тогтоол гаргасан. Засгийн газраас хуулийн дагуу олборлолт, хайгуул явуулаагүй ААН, байгууллагын техник хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн гэлээ. УИХ-ын даргааар ахлуулсан албаныхан газар дээр нь ярилцаад бүх ААН, байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлтээ хийсний дараа үргэлжлүүлэн ажиллуулах үгүйгээ шийднэ гэдгийг зарим компанийн удирдлагуудад мэдэгдсэн юм.

ШЕЗ-ийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулахаар санал болголоо

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа (2019.06.18) боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыгтомилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоол гарлаа. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолтой танилцана уу.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.