Мобиком корпорацийн давуу эрх хэрээс хэтэрч үйлчлүүлэгчдээ хохироосоор байна. Тус газар үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй нь ээ. Энэ тухай нэгэн баримтыг уншигч танд хүргэж байна. Мобиком корпорацийн хэрэглэгч 9904. дугаартай Нийслэлийн иргэний танхимын ажилтан X нь дараах төлбөртөө 30 мянган төгрөгийн лимит тогтоолгосон аж. Түүнчлэн X нь энэ сарын 17-нд өнгөрөгч наймдугаар сарын дараа төлбөрөө төв дээр нь очиж төлөхөд 48 гаруй мянган төгрөтйн төлбөр гарчээ. Уг нь Мобиком корпораци лимит хэтэрсэн тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг нь түр хаах ёстой. Гэтэл энэ мэт хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр лимитээс хэтэрсэн мөнгө авах нь энүүхэнд аж. Харин энэ талаар хэрэглэгчид нь гомдол мэдүүлэх бүрт Та ярьсан л бол төл хэмээн амыг нь тагладаг байна. Энэ бол Мобиком хэрэглэгчдээ хохироож байгаагийн захын нэг жишээ юм. Цаашилбал, хэрэглэгч X нь есдүгээр сарын утасны төлбөрөө төлөхөөр өмнөх сарын 28-нд Мобиком-ын төв дээр очсон байна. Гэтэл 30 мянган төгрөгийн лимиттэй утасны төлбөр нь 600 мянга гаруй төгрөг болсон байж. Энэ тухай сонсоод X нь Мобиком-ын ажилтнуудад утасны дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөхийг шаарджээ. Гэтэл тус газрын ажилтнууд нь Манай дэлгэрэнгүй тайланг хэвлэж авахад маш хэцүү. Бид гаргаж өгч чадахгүй гэжээ. Тиймээс хэрэглэгч X нь Н.Золзаяа гэх менежерт нь энэ тухайгаа учирласан байна. Харин менежер Н.Золзаяа Та ямар ч төлбөр тооцоо төлөх хэрэггүй хэмээн түүнийг тайвшруулсан аж. Дээрх асуудлыг тодруулахаар Мобиком корпораци дээр очив. Менежерийн хэлж буйгаар Манайх долдугаар сарын 1-нээс шинэ программ суурилуулсан. Түүнээс биш ажлын хариуцлага алдаж санаатайгаар хэрэглэгчээс мөнгө завших гээгүй. Программын алдаанаас болоод хэд, хэдэн хүмүүст их хэмжээний мөнгө гарсан байгаа. Бид тэдгээр хүмүүсээс илүү мөнгө авахгүй гэлээ. Энэ мэт санаатай болон санамсаргүйгээр Мобиком корпораци иргэдээс илүү мөнгө авч урамшуулал шагналын сангаа бий болгож байж болзошгүй хэмээн иргэд хардаж байма. Түүнчлэн Мобиком корпорацийн дараах төлбөрт үйлчилгээг хэрэглэгчдийн багцад дагалдах ярианы хэмжээг минутаар тооцдог ч ярьсан мэдээлэл нь төгрөгөөр гардаг байна. Ингэснээр Мобиком -ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй ажээ. Уг нь өрсөлдөөний хуулинд харшлах, цаашлаад ард иргэдийг хохироож буй Мобиком корпорацийг өнгөрсөн сард 10 сая төгрөгөөр л торгоод өнгөрсөн. Байнга урамшуулал зарладаг Мобиком урамшуулал бүрийнх нь ард ямар нэгэн но бий гэдгийг иргэд гадарлах болсон. Л.Алтанхишиг Эх сурвалж:Нийслэл Таймс
Хууль зөрчсөн “Тэмүүлэнбаатар” компанийн газрыг чөлөөлнө
2012-10-04 09:46:48 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйСонгинохайрхан дүүргийн 18-р хороо Таван шард Б.Эрдэнэчимэг захиралтай Тэмүүлэнбаатар компани долоон давхар орон сууц барьж иргэдэд худалдсан байна. 61-ээр дугаарлагдсан тус байрыг өнөөдрийг хүртэл Улсын комисс хүлээн аваагүй аж. Улсын комисс хүлээн аваагүй байрны цахилгааныг нийслэлийн Засаг даргын А/532- тоот захирамжаар эрх бүхий байгууллага тасалжээ. Тус байрны иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг ирж уулзаж, нөхцөл байдалтай танилцах хүсэл гаргасан юм. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу Засаг дарга мягмар гаригт очиж иргэд, оршин суугчидтай уулзлаа. Иргэд тухайн байрыг хууль ёсны зөвшөөрөлтэй баригдсан гэж итгэсний үндсэн дээр 2006 онд захиалга өгсөн аж. Гэрээнд байр эзэмших эрхийн гэрчилгээг гарсны дараа үлдэгдэл мөнгийг тушаахаар заажээ. Гэтэл тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг байраа Улсын комисст хүлээлгэн өгөхөөсөө өмнө гэрээ хийсэн боловч үлдэгдлээ өгөхгүй гэрээний дагуу гэрчилгээгээ авах шаардлага тавьсан иргэдийн байрыг давхар борлуулаад эхэлсэн байна. Энэ маргаанаас болж шүүхдэлцсэн тухай оршин суугчид ярьж байв. Шүүхийн шийдвэр гэрээ хийж, урьдчилгаа төлбөр төлсөн иргэдийн талд гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын комисс хүлээж аваагүй ч байрандаа орохыг иргэдэд зөвлөжээ. Гэтэл Тэмүүлэнбаатар компанийн захирал байр эзэмших гэрчилгээ олго гэсэн шаардлага тавьсан иргэдийг миний газраас зайл гэх зэргээр хөөж туусанд оршин суугчид гомдолтой байгаагаа хэлсэн. Тус байрны оршин суугчид нийслэлийн Засаг даргыг энэ эмэгтэйн эрхшээлээс биднийг гаргаж өгөөч гэсээр угтсан юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Энэ байрны газрын зөвшөөрөл нь будлиантай. Уг нь 200 ам метр газрыг 2007 онд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх Б.Эрдэнэчимэгт олгосон юм билээ. Гэтэл энэ хүн өөрийн дураар 423 ам метр болгоод орон сууц барьж борлуулжээ. Нөгөө талаар байшингийн зураг таван давхар байхаар батлагдсан. Гэтэл долоон давхар сууц барьжээ. Таван давхрын суурин дээр долоон давхрыг барина гэдэг нь та бүхэн, танай үр хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Компанитай бол ярих зүйл байхгүй. Харин одоо иргэдийг яаж хохироохгүй байх талаар та нартай ярих гэж ирлээ. Зарим компанийн хууль бус үйлдлийн гол хохирогч нь иргэд болоод байгаа. Би Засаг даргын хувьд иргэдийг хохироохгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангахын төлөө хариуцлагатай ажиллана гэлээ. Байрны оршин суугчид цахилгаангүй, түүнийгээ дагаад дулаан байхгүй хүйтэн байшинд гадуур хувьцастай сууж байгаа гэнэ. Тэмүүлэнбаатар компанийн захирал Б.Эрдэнэчимэг энэ байрныхаа урд талд залгаад 139 ам метр газар эзэмших эрх авсан ч түүнийгээ мөн л сурсан зангаараа 375 ам метр болгоод дөрвөн давхар карказ цутгаад амжжээ. Тэрбээр баригдаагүй байгаа барилгадаа урьдчилгаа нэрээр иргэдээс нэг тэрбум 97 сая төгрөг авчихаад байгаа гэж байр авах захиалга өгсөн иргэдийн төлөөлөл тайлбар хийлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олгосон зөвшөөрлийг хэтрүүлж дур зоргоороо авирлаж хууль зөрчсөн Тэмүүлэнбаатар компанийн захирал Б.Эрдэнэчимэг, түүнийг хянаж шалгах үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Эндээс гарах гарц нь иргэдийг хохиролгүй болгож, төр үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэв. Тус компанитай газар эзэмших гэрээгээ цуцалж, газар чөлөөлөх захирамж гаргахаар болсноо тэдгээр иргэдэд мэдэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Дөрвөн хүний аминд хүрсэн түймрийн эзнийг шүүхэд шилжүүлнэ
2012-10-03 09:42:28 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйДорнод аймгийн Баяндун сумын нутаг, Шивэртийн ам гэдэг газарт энэ оны тавдугаар сарын эхээр гарсан түймрийг унтраахаар явсан Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид галд өртөн дөрвөн хүн нас барж, нэг нь БНСУ-д олон сар эмчилгээ хийлгэсний дүнд бие нь сайжирсан. Уг галыг Баяндун сумын Түргэн багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Багын найзууд ХХК-ийн орон нутаг дахь уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Б тавьсныг илрүүлсэн билээ. Тэрбээр тамхины цогоо унтраалгүй хаясан аж. Сэжигтэн Б-г саатуулах үед тэрбээр олон хүний амь нас хохирсон тухай сонсоод амиа хорлох гэж байсан гэж эх сурвалж мэдээлсэн. Түймрийн улмаас Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын нутаг, 50 гаруй км газрын өвс шатаж, ОХУ руу дамжин онц их хэмжээний хохирол учирсныг шинжээчид тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагааг саяхан дуусгажээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дорнод аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Их хэмжээний хохирол учирсан галыг тавьсан Багын найзууд компанийн уурхайн захирал Б-г Эрүүгийн хуулийн 213 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй гэнэ.
Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан болж барилгын салбарын аюулгүй ажиллагааны байдал, хяналтын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Хуралдаанд УИХ-ын ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Ж.Батсуурь, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, ажилтнууд, Барилгачдын холбоо, Барилгын ассиоциаци, Ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм. Ажлын хэсгийн хуралдааны эхэнд тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуралдаанд оролцогчдыг танилцуулсан. Үүний дараа хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр товч мэдээлэл хийв. Тэрээр УИХ-аас есдүгээр сарын 18-нд ажлын хэсэг гаргаснаас хойш нийслэлийн ИТХ-аас тодорхой арга хэмжээ авч, одоогийн байдлаар 80 барилга зөвшөөрөлгүй гэсэн ангилалд ороод байгааг хэлээд шалгалтын явцад дөрөв нь зөвшөөрөлтэй буюу НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарахаас өмнө зөвшөөрлөө авсан байсан. Холбогдох ажилтнуудын хариуцлагагүйгээс болоод эдгээр барилгуудыг зөвшөөрөлгүй гэж бүртгэгдсэн байна. Харин 31 барилга газрын зөвшөөрөлтэй, зураг нь батлагдсан буюу барилга барьж эхлэх зөвшөөрөлтэй ч хуулийн дагуу барилга үргэлжлүүлэн барих зөвшөөрлөө мэргэжлийн хяналтын байгууллагаас аваагүй байсан нь тогтоогдоод байгаа тухай хэлж байв. Газрын эрхийн зөвшөөрөл огт аваагүй ганц барилга байгаа нь Авзага трейд компанийн барилга байна. Мөн Тэмүүлэн баатар ХХК барилга барихаар зөвшөөрөгдсөн тайлбайгаа хоёр дахин нэмж хэтрүүлсэн. Үлдсэн 43 барилгын тухайд цаашид үргэлжлүүлэн шалгах шаарлдлагатай байна гэлээ. Мөн тэрээр барилгын салбарын хууль, эрх зүйн орчин нийслэлийн хэмжээнд сул байгааг дурьдаад, нэг барилга барихад 100 гаруй зөвшөөрөл, хөөцөлдөөд явахад 200 өдөр шаардагддаг их хүнд сурталтай байдаг, иймээс цаашдаа ажлын хэсгээс гаргах саналд энэ салбарт нэг цонхны үйлчилгээтэй болгох талаар санал тусгах шаардлагатай байгааг хэлж байв. Харин түүний мэдээлэлтэй холбогдуулан тус ажлын хэсгийн гишүүн Ж.Батсуурь, хуулийн орчны талаар санал нийлэхгүй байгаагаа хэлээд хэрэгжүүлээд явахад тийм муу хуультай салбар бишээ. Төрийн захиргааны байгууллага иргэддээ үйлчилгээгээ үзүүлэх ёстой байтал зарим албан хаагчид бэрхшээл бий болгоод, сүүдэр тусгадаг байдал ажиглагддаг. Дээрх 4 барилгын хувьд хариуцлагагүй албан хаагчаас болоод иргэдийг, ААН-ийг буруутай мэтээр чирэгдүүлсэн байгаа нь харагдаж байна. Ер нь нийслэлийн аль нэг барилга руу яаж хүрч очих нь ойлгомжгүй, 2 машин зөрөөд явчих боломжгүй замтай болгочихсон барилга маш олон бий шүү дээ. Ийм байхад 80 барилга шалгачихаад хуралдаан болгоны дараа хасагдсаар ганцхан Авзага трейд л газраа хураалгах байдал бий болох юм шиг байна. Ингэж ойлгогдож байна гэсэн. Түүнчлэн МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар зөвшөөрөлгүй барилгын талаар хэлэхдээ, 6-7 сарыг дуустал хийсэн шалгалтаар энэхүү 80 барилгын судалгааг хийсэн байсан. Үүнээс хойш шалгалт хийж байгаа бөгөөд 594 барилгыг шалгалтад хамруулснаас 168 барилга ямар нэг байдлаар зөрчилтэй гэж гарсан тухай мэдээлсэн. Энэ үеэр ажлын хэсгийн ахлагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын гүйцэтгэлд явцын хяналт тавьдаггүй. Барилга дууссаны дараа л гүйцэтгэлийн хяналт хийдэг нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдөг. Явцын хяналт хийгээгүйгээс эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдол ихээр гарах болсныг хяналтын байгууллага анхаарч иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд бид ажиллах ёстойг анхааруулсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч нар барилга буулгах зөвшөөрөлгүй гэдэг. Гэвч хуульд энэ талын эрх мэдэл байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байлаа. Хуралд оролцогчид барилгын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль, эрх зүйн орчинг шинэчлэх, аюулгүй байдлыг дагаж мөрдөх, сургалт явуулж байх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлэхийн сацуу барилга барьж буй байгууллага, ААН үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэм хэмжээг чанд сахиагүйгээс осол эндэгдэл гарах гол шалтгаан болоод буйг ч мэргэжлийн байгууллагын ажилтнууд тэмдэглэж байлаа.
“XO” баарны эзэн сэтгүүлч, цагдаа нарыг зодож том хүн байгаа шүү хэмээн доромжилжээ
2012-10-02 15:29:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдөр МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, SBN телевийн Мэдээллийн албаны дарга Ц.Цэрэндолгор нар мэдээлэл хийж сэтгүүлч болон цагдаа нарыг алба үүргээ гүйцэтгэж явж байхад нь биед нь халдсан хэрэг гарсан талаар мэдээллээ. SBN телевийн сурвалжлах группийн сэтгүүлч зураглаачид өнгөрсөн баасан гаригт БЗД-ийн цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газар хууль зөрчин, цаг хэтрүүлэн ажиллаж байгааг сурвалжилж, шалгалт хийжээ. Гэтэл XO баарны эзэн болох О.Ундрал гэгч цагдаа нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хамгаалалтын ажилтнуудаар сэтгүүлч, цагдаа нарыг зодуулж, мэргэжлийн эрх, хүний эрхэнд нь халдсан байна. Түүгээр ч барахгүй SBN телевизийн сурвалжлагч, зураглаач нарыг шалгалтаар очсон хоёр цагдаа нарын хамт баарандаа цоожилж, тухайн үед хийсэн видео бичлэгийг нь хүчээр устгахыг оролдон, элдвээр танхайрчээ. Тус телевизийн зураглаач А.Амарсанааг зодож, тархиндаа хүнд гэмтэл учруулсан бөгөөд SBN телевийн өмч 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий видео камерийг нь дахин ашиглагдахааргүй болтол эвдэлжээ. Мөн хууль зөрчин шөнийн цагаар баараа ажиллуулж, иргэдэд согтууруулах ундаагаар үйлчилж байсан тус баарны эзэн Бидний ард том хүн байгаа. Та нар яаж ч чадахгүй гэх мэтээр сэтгүүлч, цагдаа нарыг басан доромжилж байсан аж.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй