Цагдаагийн албан хаагч буудуулсан талаар мэдээлэл хийлээ
2013-04-03 11:31:17 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХовд аймгийн Булган суманд цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтнүүдэд буудуулж нас барсан тухай мэдээлэлийг ЦЕГ-аас тодруулан мэдээллээ. Ховд аймгийн Булган сумын Бүрэн хэмээх дэлгүүрт хулгай хийж байсан гурван этгээд эргүүлийн шалгалт хийхээр орсон 4 цагдаагийн албан хаагч руу шууд буудсан ажээ. Буудах үед Цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр суманд оногдож эмнэлэг хүрэх замд нас барсан байна. Дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь энэ оны 1-р сарын 3-ний өдөр Булган суманд томилогдож очсон 20 шүргэж яваа цэл залуухан албан хаагч байжээ. Зэвсэглэсэн этгээдүүдийн өмнөөс бороохой, гавнаас өөр зэвсэггүй цагдаагийн албан хаагчид гэмт этгээдүүдэд хаалга онгойлгох шаардлага тавихаас өөр зүйл бараг хийж амжаагүй ажээ. Шархадсан нэгэндээ тусалж байх зуур дэлгүүрийн цонхоор зэвсэглэсэн гурван этгээд зугатсан байна. Одоогоор ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь очиж шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр өдрийн хуваарьт нислэгээр хүч нэмэгдүүлэхээр цагдаагийн албан хаагчид явах ажээ. Ховд аймгаас оргосон гурван хоригдолын нэг нь баригдсан бөгөөд энэхүү хэрэгт хоригдолууд оролцсон байж болзошгүй учраас бүх сэжмийг шалгаж байна хэмээн мэдээллээ. WORD.MN А.Ариунаа
Оргосон хоригдлууд цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн үү
2013-04-03 09:52:06 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйХовд аймгийн Булган суманд өчигдөр шөнө буюу 4-р сарын 2-ноос 3-ныг шилжих шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтны амь насыг зэвсэглэсэн этгээдүүд хөнөөсөн аж. Зэвсэглэсэн этгээдүүдийн хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн хэлж буйгаар шоронгоос оргосон хоригдлууд байж тун магадгүй гэнэ. Энэ тухай ЦЕГ-аас 11.00 цагт мээдэлэл өгнө гэлээ. WORD.MN А.Ариунаа
Шинжээчдийн нарийвчилсан дүгнэлтээр бол Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл ил гал гэдэг нь лаа, тамхи, шүдэнз болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг ордог ажээ. Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байсан гэж тогтоосон байна. Уг камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна хэмээсэн байна. Учир нь тус өрөөний гэрэлтүүлэг ханандаа бэхлэгдсэн зузаан шилэн бүрхүүлтэй, гал гарсны дараа ч өрөөний гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байжээ. Мөн хяналтын камерын утсыг далд монтажаар хийсэн тул ил гал авалцах боломжгүй, хорих өрөөнд гарсан гал түймэр нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй хэмээн тогтоожээ. Гал түймэр нь өрөөний баруун урд хэсгээс өнцгөн хэлбэртэйгээр тархсан бөгөөд гал гарсны дараа хоригдогч Ш.Батбаярыг өрөөнөөс гаргахад агаарын солилцооны улмаас гал улам дэгдэж, хорих өрөөний хананы зөөлөвч бүрэн шатсан байна гэжээ. Ард иргэд мэргэжлийн байгууллагын дүгнэлтэнд итгэх үү, Бааварын хэлсэнд итгэх үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Учир нь Баавар санаатай гал тавьсан байлаа гэхэд хорих ангийн ажилтнууд түүнийг шалгаагүй, мөн аврах гэж яараагүй нь туйлын эргэлзээ дагуулж байгаа юм. Мөн хорих ангийн камерийн бичлэг байхгүй болсон нь дүгнэлтэнд итгэх итгэлийг улам бүрхэгдүүлэх ажээ. WORD.MN А.Ариунаа
Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдаад байсан Ш.Батбаяр буюу Дижитал хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Баавар нь өмнөх Шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байх үедээ тодорхойгүй шалтгаанаар түлэгдэж, биеийн байдал нь муу байгаа тул өнөөдрийн хуралд тэрээр ирээгүй юм. Бааварын биеийн байдал муу байгаа тул хэргийг тусгаарлаж шүүх саналыг Улсын яллагч өнөөдөр Шүүх бүрэлдэхүүнд гаргасан ч уг саналыг Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж үзээд, хэргийг тусгаарлах боломжгүй гэж үзэн, тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүллээ. Тиймээс Бааварын биеийн байдлаас шалтлаалан уг хэргийг хэзээ хэлэлцэхээ шийдэх юм байна. WORD.MN
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраасХалхгол, Булган, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумааснийт 28 ширхэг үзмэр,эд өлгийн зүйлсалдагдсантухай өмнө нь мэдээлж байсан. Хэдийгээр хариуцсан ажилтны хариуцлагагүй байдлын улмаас хэмээн мэдэгдэж байсан боловч Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс музейн ажилтнууд бусадтай хуйвалдаж зарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Мөн түүнчлэн энэ хэрэгтэй зарим нэг сумын Засаг дарга нар ч нэр холбогдоод байгаа гэнэ. Энэхүү үзмэрүүд дотор алдарт хуурч Жамьяан агсны эдэлж хэрэглэж байсан ширэн цартай хуур багтаж байгаа билээ. Одоогийн байдлаар нэг ч үзмэрийг олоогүй байгаа бөгөөд зарим эд өлгийн зүйлсийн зургыг нийтэллээ. WORD.MNБ.Бүжүүлэй
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй