Машин дээр сүү цацлаа хэмээн гарыг нь хуга цохьжээ

Монголын сайхан ээж эмээ нар болон Монголын мундаг жолооч нарын хооронд цай сүүний дээж өргөхөөс болоод том дайн дэгдээд удлаа. Өдгөө улам бүр хурцдаж байгаа аж. Б.Б гэдэг машиндаа хайртай залуу нь Тунгалаг гэдэг дээж өргөх дуртай настай эмэгтэйг машин дээр сүү цацлаа, бүтэн будуулах мөнгө авна хэмээн гараас нь татаж чангааж байгаад гарыг нь хугалаад 450 цаг албадан хөдөлмөр хийлгэх ялаар шийтгүүлжээ. Хэрэг явдал Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 58 дугаар байрны гадаа болжээ. Болсон явдлын тухай хохирогч эмэгтэй ....намайг гэртээ байхад манай хаалгыг хүчтэй нүдэх чимээ гарч би хаалгаа нээсэн. Тэгэхэд үл таних нэг залуу миний цээж рүү түлхээд, чи миний машин дээр сүү цацчихлаа. Сүү машины будганд хүрэхээрээ арилдаггүй юм. Би машинаа бүтэн будганд оруулах боллоо. Чи гарч хар гэж маш ууртай, түрэмгий байдалтай хэлж миний гараас татаж гэрээс хүчээр гаргах гэсэн. Би хариуд нь би сүү цацаагүй, харин сүүтэй цайныхаа дээжийг жижиг аягаар өргөсөн гэж хэлээд дээж өргөдөг жижиг аягаа харуулсан. Гэтэл тэр залуу миний үгийг сонсохгүй намайг чирж гаргах гэж дайраад байсан. Энэ үйл явдлаас болж миний гарын тохой, бугуй зэрэг газарт хавдаж улайж хөхөрсөн. Би дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд миний гарыг хугарсан байна гэсэн. Хэрэг гарсны дараа манай гэрийн хаалга болон хаалганы бариулд будаг түрхсэн байсан. Энэ үйлдлийг шүүгдэгч хийсэн гэж бодож байна. Миний эмчилгээний зардал 30-40 мянган төгрөг болсон бөгөөд энэ мөнгийг би шүүгдэгчээс нэхэмжлэхгүй. Харин түүний хүн чанарыг харж байна. Учир нь би гараа гипесдүүлээд 2 сар болсон. Энэ үед надад гэрийн ажлаа хийхэд маш хэцүү хүндрэлтэй байсан. Дараа нь шүүгдэгч над руу утсаар яриад та гараад ир, шүүхээс бичиг ирсэн. Таны гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би гарч тэр бичгийг нь үзэхэд шүүхээс ирээгүй, харин түүний өмгөөлөгчийн бичиж өгсөн өөрт нь ашигтай бичиг байсан. Шүүгдэгч надтай ийм байдлаар харьцсан нь энэ муу авгай юу ч мэдэхгүй гэсэн байдлаар намайг дорд үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэв. Настай хүний гарыг хугалчихаад дараа нь хуурч байж өөртөө ашигтай бичигд гарын үсэг зуруулах гэсэн Батхүү нь ....Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан .....УНЗ улсын дугаартай Хонда Н-RV маркийн автомашин дээрээ очиход миний автомашины урд талын салхины шилэн дээр сүү цацсан байсан бөгөөд манай байрны жижүүр хүрч ирээд 58-...тоотын оршин суугч танай автомашин дээр сүү цацсан, одоо гэртээ байгаа байх гэр лүү нь ор гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг тогшиход 55-60 орчим насны үл таних эгч 10 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт байсан. Би тэр эгчид хандаад та миний машин дээр сүү цацчихсан байна гэж хэлэхэд жижиг хэмжээний тагш харуулаад би энэ жижиг тагшаар л дээж өргөсөн, юун сүртэй юм бэ тэглээ ч би чиний машин дээр дээж өргөөгүй гэсэн. Тэгэхээр нь би та цацчихсан байна итгэхгүй бол гараад хар гээд хоёр гараас нь татахад тэр эмэгтэй би гарахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгээд гараа угз татаад авахаар нь би тэр эмэгтэйд хандаад би таниас машинаа бүтэн будуулах мөнгө авна шүү гэж хэлээд гарсан. Тэднийхээс гараад явж байхад нэг үл таних залуу наад эгч чинь байнга сүү цацдаг юм гэж хэлсэн гэжээ. NUUTS.mn

Машин дээрэмдэн зугтсан хилчин дарамттай байсан гэжээ

Оны дараахан хойд хил дээр хоёр хилчин манаанаасаа оргож замдаа машин дээрэмдэн зугтаж тэднийг барих гэж Холливудын кинон дээр гардаг шиг хөөцөлдөөн болжээ. Америк баатруудын дүрд тоглосон залуус хилийн 024-р ангийн 028- р салбарт хугацаат цэргийн алба хааж байсан, Булган аймгийн Тэшиг сумын М.Гантөгс, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э.Болдбаяр, нар байсан. Тэд 2016 оны 1-р сарын 05-ны өдрөөс 06-нд шилжихшөнө хилийн манаанд гарч байх үедээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, салбар, алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, улмаар Түшиг сумаас Цагааннуур сумын чиглэлд явж байсан иргэний хүч хэрэглэхээр заналхийлж авч зугтаан онхолдуулсан хэрэг үйлдсэн. Оргох санааг Гантөгс нь анх гаргасан гэнэ. Тэрээр тухайн өдрийн орой 21 цагт хилийн цагийн манаанд байлдагч Болдбаяртай хамт үүрэг гүйцэтгэхээр үүрэг авч өөрсдийн АКМ маркийн бууг байлдааны 50 ширхэг сумтай, 2 тооны морьтой, цэргийн албаны хангалтын хувцастайгаар үүрэг гүйцэтгэхээр явсан. 22 цагийн үед хилийн замналаараа явалгүйгээр шууд Сахлын даваа руу чиглэж Түшиг сум руу явсан. Түшиг сумаас ойролцоогоор 200-300 метрийн зайнд уулын аманд түүдэг түлж тэндээ хоноглосон. Өглөө нь Цагаан нуур сумын чигтээ уулаа захалж яваад ойролцоогоор 17-18 цагийн орчим Цагаан нуур сумаас холгүй төв замаар явж байгаад саарал өнгөтэй жижиг тэрэг явж байсныг мориноосоо бууж буугаа урдаа барьж зогсож байгаад зогсоосон. Машинд нь нэгжлэг хийнэ гээд жолоочийг нь буулган холдуулаад Болдбаяр машиныг жолоодон хөдлөхөд би араас нь гүйж суусан. Тэгээд төв сайжруулсан замаар явж Зүүнбүрэнсуманд шатахуун авах гэж шатахуун түгээгүүрийн гадаа зогсоход замын цагдаа нар гарч ирсэнд буцан зугтсан. Зүүнбүрэнгийн гүүрээр гарахад том машинаар зам хаасан байсанд хажуугаар нь гартал манай ангийн хошууч Ганбатбогино долгионы станцаар зэвсэг галт хэрэгслээ хая гэхэд нь араас хөөж байгаа машинуудаа зогсоо гэсэн. Би 24 сумтай нэг бууг зам дээр хаясан. Хэрэв зам чөлөөлвөл үлдсэн буугаа хаяна гэсэн. Цаашаа зугтаж байгаад ахин зам хаан тавьсан портерийг тулж ирээд зогсоож чадалгүй мөргөн замын хажуу руу машинтайгаа унаж баригдсан гэжээ. Цэргээс оргосон шалтгаан нь тун инээдэмтэй агаад одоогийн залуус үг ачаалал даах чадваргүй эмзэг булбарай болсоныг харуулж байна. Гантөгс нь Сэтгэл санааны байдлаасаа болоод, сэтгэлийн дарамт байсанБи ард байхдаа тогооч хийж байсан юм. Тэр талаараа сургалт эрхэлсэн орлогч дэслэгчид хэлж байсан, нэг удаа харанхуйд хоол хийхдээ давс, перецийг нь ихдүүлчихсэн чинь ийм тогооч байдаг юм уу гэж яриад байдаг болсон. Манай харуулын дарга дэд ахлагч Б намайг болон бусад байлдагч нарыг байнга барилдъя гээд ирж барьж аваад намайг бярдаад унагачихдаг. Цагийн манаандгарахдаа би хааяа унтчихдаг байсан. Тэрийг дэд ахлагч А мэдчихээд цаг сунгаж цагийн манаанд гаргаад байдаг болсон. Энэ явдлуудаас болж сэтгэлийн дарамттай санагдаад байдаг болсон ба гэр орондоо харимаар санагдаад байдаг болсон юм гэжээ. Харин Болдбаяр нь Гантөгс 2016 оны 1-р сарын 4-ний өдөр байлдагч Санжаа бид хоёрыг цэргээс оргох уу гэхээр нь би тоглож байна гэж ойлгосон. Маргааш нь хилийн манаанд үүрэг гүйцэтгэхээр явж байснаа Сахлын даваа гэдэггазраас утсаар яръя гэхээр нь дагаад явсан. Тэнд очоод намайг оргоё гээд байхаар нь би оргосон. Замдаа явж байхдаа чоно улисан тул нэг сумаар хий буудаад хонгиогоо хайгаад олоогүй. Тэгээд сум дутаачихсан гээд дарга нар загнах байх гэж бодоод шууд оргохоор шийдсэн гэжээ. Эзгүй хээр бүрэн зэвсэглэсэн цэргүүдэд машинаа дээрэмдүүлсэн эр үхтлээ айсан гэнэ. Өвлийн хүйтэнд хээр хаягдаад суурин газар луу алхаж явахдаа чихээ хөлдөөжээ. Машиныг нь онхолдуулан сэг болгосон тул танхил хилчдийн ар гэрийнхэн нь дундаасаа гурван сая төгрөг гарган тэр бөөн төмрийг худалдаж аван хохиролгүй болгожээ. Манаагаа хаяж улмаар машин дээрэмдэн зугтсан оргодлуудыг барихад бараг дөрвөн сая төгрөгийн зардал гаргасан гэнэ. NUUTS.mn

Эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд өөр айлын хүүхэд болмоор байна гэжээ

2015 оны 10-р сараас эхлэн 4-9 насны дөрвөн хүүхдээ хаяж явсанаас хүүхдүүдийнх сэтгэл эргэсэн хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. Хүүхдүүдийнх нь нэг нь ...Бүр дээр Нэргүйэгчийн гэрт хамт амьдардаг байхад /он сарыг нь хэлж мэдэхгүй байна/ манай ээж гэртээ ирэхгүй алга болчихсон. Тэгээд аав маргааш өдрөөс нь ээжийг гадуур хайгаад л яваад байснаа гурав хоногийн дараа аав нь ээжийг нь хайгаад олохгүй байна. Аав нь Улаанбаатар хот явлаа гээд хот руу явсан. Аав, ээж хоёр явснаасаа хойш бид нартай утсаар огт холбоо бариагүй. Тэгээд бид нар Нэргүй эгчийнд байж байтал эгч гэртээ ирэхээ байчихсан. Бид нартай хамт Нэргүй эгчийн охин 11-р ангид сурдаг Жагаанаа аниа бид нартай хамт байсан. Нэргүй эгч гэртээ ирэхгүй Жагаанаа аниа бид нар байгаад л байсан. Дэлхийн зөнгийнхөн хоёр дүүг ирж авч яваад эмнэлэгт үзүүлээд дараа нь биднийг ирж аваад сургалтын төвд байрлуулж хооллож ундалсанАав, ээжийгээ биднийг ахиад битгий орхиж яваасай л гэж хүсэж байнаБиднийг орхиж явсанд нь аав, ээждээ гомдож байна. Би сургалтын төвийн дарга Ганбат даргын хүүхэд нь болох юмсан гэж боддог... гэсэн бол бас нэг хүүхэд нь ....Манай ээж Б нь 2015 оны 10-р сард бид нарыг орхиод Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод байрны орцны жижүүр хийж байсан гэсэн.Ээжийг хот руу явсныг бид нар мэдээгүй. Аав ээжийг хайж гадуур зөндөө явсан боловч олоогүй. Хот явсныг нь аав сүүлд нь мэдээд авч ирэхээр араас нь хот руу яваад олон хоног хэл сураггүй алга болсонЭэж, аав хоёрыг хот руу яваад удаагүй байж байта манай хоёр дүү түлэгдсэн байсан Дэлхийн зөнгийнхөн ирээд бид нарыг сургалтын төвд авчирсанЭэж олон эрэгтэй хүнтэй уулздаг. Тэгэж уулзаад яваад байдгийг нь болиулж өгөөч. Аавыгаа архи битгий уугаасай, архинаас гараасай л гэж хүсэж байна. Би аав, ээждээ гомдсон. Би өөр айлын хүүхэд болохыг хүсдэг. Надаар морио унуулдаг Амараа ахын хүүхэд болохыг хүсдэг гэж ярьжээ. Энэ хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багт болжээ. 13-р хорооны нийгмийн ажилтан нь Т, Б нарын хүүхдүүд нь бараг өнгөрсөн хавраас хойш хараа хяналтгүй байсан гэж ярьжээ. Хүүхэд хяналт гэсэн арга хэмжээний хүрээнд айл өрхөөр хяналт тавьж байхдаа очиход эцэг эх байхгүй байгаатай таарчээ. Аав нь хот явсан бол ээж нь хаана байгааг олж тогтоож чадаагүй гэнэ. Арга буюу хүүхдүүдийг авч авч өдөр өнжүүлэх Манна төвд хүргэсэн гэнэ. Тэнд долоо хонуулаад ээжийнх нь эгчид хүлээлгэн өгөх гэтэл утсаа салгаад алга болжээ. Хүмүүсээс асуухад хот руу явсан гэж ярьсан. Энэ хугацаанд ээж Б, аав Т нарын хэн хүүхдээ асуугаагүй. Ах дүү, хамаатан садангууд нь ч яриагүй гэнэ. Өмнө нь хорооноос тусалж байсан боловч гэр орны байдал нь өөрчлөгдөөгүй аж. Хоёр сар тутамд хүнсний зүйл өгдөг, хүүхдүүдэд нь цүнх сав, ойр зуурын хэрэглээний зүйл өгөхөд хэрэглэсэн юм байгаагүй. Бүр хүүхдүүдийнхээ хувцасыг нь ч угааж өгөөгүй байдаг байсан гэнэ. Дэлхийн зөн байгууллагаас гэр өгөхөөр судалгаанд хамруулж ойр орчиных нь иргэдтэй уулзахад архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг, мөн урьд өмнө нь өгдөг байсан угаалгын нунтаг, гурил будаа гэх мэтчилэн өрхийн амьжиргаанд нь нэмэр болдог зүйлүүдийг архинд тавьж уусан гэх мэтчилэн асуудал гарч ирсэнд гэр өгөхөө больжээ. Ээж нь ... Манай нөхөр Б.Т нь архи уухаараа миний байгаа Нэргүй эгчийнд ирж агсам согтуу тавиад надад хэцүү байсан болохоор нь хүүхдүүдээ тэнд орхиод гадуур айлаар явдаг байсан. Тэр үеэр Дэлхийн зөнгийн мэргэжилтнүүд, багийн дарга, нийгмийн ажилтан нар манай гэрт очсон байсан. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл байнгын хэрэглээд хүүхдүүдээ орхиж яваагүй. Нөхөр Тайванбаатар архи ууж ирээд агсам согтуу тавиад хэцүү байсан болохоор нь найз нөхдийнхөөрөө хоноод хааяа архи уух нь уудаг байсан. 2015 оны 5-р сард манай гэр салхинд нурж унаад хэрэглэх боломжгүй болсон учираас эгчийндээ хүүхдүүдтэйгээ очсон юм. Миний байгаа байдлыг багийн дарга, нийгмийн ажилтан бүгд мэдэж байгаа. Энэ байдлуудаас шалтгаалан 2015 оны 10-р сард автобусаар Улаанбаатар хотруу ажил хийхээр явсан. Явахдаа эгчдээ хэлээгүй, гэрт нь хүүхдүүдээ орхиод явсан. Би Улаанбаатар хотод очсоныхоо маргааш нь 25-р эмийн сангийн 59-р байрны орцны жижүүрийн ажилд орсон. Ажилд орсныхоо дараа эгчдээ хэлсэн. Би хүүхдүүдтэйгээ эгчийнд байх үед нь ярьж байсан харин Санаа нэгт төв рүү очсоноос нь хойш нэг ч яриагүй. Надад утас байхгүй учраас ярих боломж байгаагүй Энэ бүхэн миний буруугаас болсон. Одоо үр хүүхэд, хань ижилтэйгээ сайхан амьдарна гэж бодож байна гэжээ. Оны дараа баөгийн засаг дарга С.Ариунаа, Мөрөн сумын Нийгмийн ажилтан, Хүүхэд хөгжлийн хэлтсийнхэн нь Т, Б нарыг сургалтын төв дээр авчирж хүүхдүүдтэй нь уулзуулжээ. Мөн тэр хоёртой Монгол улсын гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, халамжлах, асран хамгаалах үүргээ ухамсарлаж гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх иргэний үүргээ биелүүлж ажиллахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулжээ. NUUTS.mn

Өршөөлийн тухай хуулийн талаар танилцуулав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.08.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр мэдээлэлдээ,Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд1991, 1996, 2000, 2006, 2009 онд Өршөөл үзүүлэх тухай, 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлангаргаж байсан. Монгол УлсынЗасгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөрУлсын Их Хуралдөргөн мэдүүлсэн бөгөөдУлсын Их Хурал уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэнАнхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухайхуулийг2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталлаа. Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан. Өршөөлийн тухай хуулиар өршөөлийг дараах байдлаар үзүүлэхээр зохицуулжээ. Үүнд: -зарим этгээдийг ял, шийтгэлээс бүрэн өршөөн хэлтрүүлэх; -зарим этгээдийн ялаас тодорхой хугацааг өршөөн хасах; -зарим хугацааг хэрэгсэхгүй болгох; -эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох. Эдгээр гэмт хэргээс нийт29 гэмт хэрэгӨршөөлийн хуульд хамрагдаагүй. Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаархаалт хийж хязгаарласан байна. 1/Эх орноосоо урвах, 2/Тагнуул хийх, 3/Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, 4/Зэвсэгт үймээн дэгдээх, 5/Хорлон сүйтгэх, 6/Хорлон саатуулах, 7/Хүнийг санаатай алах, 8/Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, 9/Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 10/Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 11/Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 12/Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 13/Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 14/Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 15/Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 16/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 17/Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 18/Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 19/Терроризм, 20/Терроризмыг санхүүжүүлэх, 21/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 22/Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах, 23/Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 24/Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 25/Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах, 26/Агаарын хөлөг авч зугтаах, 27/Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 28/Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 29/Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй. Мөн дараах5 зүйлдзаасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаасхоёр жилийг нь хасажбайгаа. 1/Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 2/Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 3/Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 4/Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, 5/Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг. Дээр дурдсан өршөөлд хамрагдахгүй этгээд болон өршөөлөөр эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жил нь хасагдах этгээдээс бусад, гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас бүрэн өршөөн хэлтрүүлнэ. Түүнчлэн хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлэх бөгөөд хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээсөршөөн хэлтрүүлнэ. Өршөөлийн тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Комиссын бүрэлдэхүүнд Комиссын даргаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогч даргаар Хууль зүйн дэд сайд, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл орсон болохыг танилцууллаа. Мөн энэ үеэр Галт зэвсгийн тухай хуулийн талаар танилцуулав. Мэдээллийн төгсгөлдУлсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөөхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хууль батлагдвал 45 хэрэг өршөөгдөнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс 45 хэрэг нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах аж. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна. Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж буй эрүүгийн 45 хэргийн улмаас улсад учирсан хохирлын нийт хэмжээ 12 тэрбум 243 сая төгрөг байгаа ба уг хууль батлагдсанаар хуульд заасан хугацаанаас өмнө үйлдэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэрэг илэрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болох гэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.