Нийслэлд болон орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар олонх тохиолдолд хамгаалалтын бүс зүүхгүйгээр зорчдог. Мөн мотоциклиор замын хөдөлөгөөнд оролцож буй иргэд хамгаалалтын малгай өмсөх нь ховорхон. Энэ нь иргэдийн хамгаалалтын бүс, малгайны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талыг мэддэггүй, мэдсэн ч хайрамжгүй байдалтай нь холбоотой. Тэгвэл ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зүйлчлэн оруулж өгсөн билээ. 35 дугаар зүйл. Хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэх журам зөрчих 35.1. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 35.2. Мотоцикль, мопедын жолооч болон мотоциклиор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
“М Си Эс Кока Кола” компаний Лондонгийн азтаны маргаан одоо болтол үргэлжилсээр…
2014-12-10 21:30:33 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүй2012 оны Лондонгийн олимпийн өмнө М Си Эс Кока Кола компани Алтын төлөө хамтдаа гэдэг сугалаа зохион байгуулж 5-р сарын 27-ны өдөр ялагчаа тодруулсан. Тэгвэл ялагч болсон Г.Баттойрий нь олимп үзэх нь бүү хэл Лондон ч явж чадаагүй агаад зохион байгуулсан компанитайгаа одоо болтол шүүхээр заргалдсаар байгаа гэнэ. Г.Баттойрий нь ялагч болсны дараахан зохион байгуулагч болон аялалын компанитайгаа гурвалсан гэрээ байгуулжээ. Уг гэрээ ёсоор урьдчилгаа төлбөр болох 602500 төгрөгийг ялагч Г.Баттойрий М Си Эс Кока Кола компанид төлж 2012 оны 6-р сарын 5-наас 8-р сарын 30 хүртэл дансанд нь байршуулжээ. Гэтэл Английн элчин сайдын яамныхан ялагчийг нэг сая төгрөг буюу 500 фунтын цалин авдаг хэмээн виз олгохоос татгалзсанаар бүх маргаан эхэлжээ. Ялагч тэр даруйд М Си Эс Кока Кола компанид хандсан ч виз гараагүй бол бид яаж ч чадахгүй гэж. Ахин шаадлага тавьж тус компаний Алтай,Бүжмаа гэдэг ажилтантай уулзаж байж дахин визэнд орохоор тохирсон ч дараа нь уулзахад компаний зүгээс юу ч хийгээгүй, асуудлыг хөөцөлдөөгүй байсан гэнэ. Ялагч Г.Баттойрий хэрвээ М Си Эс Кока Кола компаний ажилтнууд жаахан сэтгэл гаргаад намайг нэмэлт ярилцлаганд оруулсан бол виз гараад би Олимп үзэх боломжтой байсан хэмээн шүүхэд мэдүүлжээ. Уг нь виз олгохоос татгалзсан л болохоос ахин визэнд орж болохгүй гэсэн хариу өгөөгүй бол нэмэлт ярилцлагад орох эрхтэй байдаг гэж Английн элчингийн ажилтан хэлсэн гэнэ. Ингээд жуулчны компани болох Нью жуулчин тур-ийн ажилтан Номио руу ярихад Алтын төлөө хамтдаа сугалааны ялагчийн онгоцны тийз, тоглолтын тасалбарыг аль хэдийн зарчихсан, зочид буудлын захиалгийг нь цуцалчихсан гэжээ. Харин урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгийг нь буцаан өгсөн гэнэ. Гомдсон ялагч азтан болсон урамшууллаа мөнгөн хэлбэрээр авъя гэхэд таны буруугаас болж виз чинь гараагүй учир урамшуулал өгөхгүй гэжээ. Ялагч Т.Баттойрий арга буюу шүүхэд хандаж санхүүгийн хохирол мөнгөн урамшууллаа нэхэмжилжээ. Тэрээр сарын нэг сая төгрөгний цалинтай байсан агаад Олимп үзэхийн тулд хоёр сарын цалингүй чөлөө авсан, мөн хотод баахан таксидсан, дээр нь урамшууллын зардлын 6.2 төгрөгийг нэмээд М Си Эс Кока Кола-гаас баахан мөнгө нэхсэн гэнэ. Харин Алтын төлөө хамтдаа сугалааг зохион байгуулсан компаний төлөөлөгч бид нийтдээ 10 ялагч тодруулснаас Г.Баттойрийгоос бусад нь явсан, Английн элчин сайдын яам түүнийг ажилладаг газар болон цалингийн хэмжээгээ буруу мэдүүлсэн гээд виз олгохоос татгалзсан тул өөрийн буруугаас болсон гэж эсэргүүцжээ. М Си Эс Кока Кола нь нэг ялагчийн зардалд 18.7 сая төгрөг гаргасан гэнэ. Аялалыг зохион байгуулсан Нью жуулчин тур компани ч мөн адил өөрийн буруугаас болж виз нь гараагүй тул бид мөнгө төлөхгүй гэж бас л татгалзжээ. Харин шүүх ялагч Г.Баттойрийн виз нь гараагүй болох цалингаа буруу мэдүүлснээс болсон гэдэг виз хүсэгчийн мэдүүлэг болон нийгмийн даатгалын дэвтрээр нь батлагдаж байна хэмээн үзжээ. Английн элчин сайдын яам виз мэдүүлэгч нь сарын нэг сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ч түүнийгээ батлах баримт ирүүлээгүй тул тус улсад зорчих гэж очоод дараа нь орхин гарна гэдэгт итгэхгүй байна гэж үзэн виз олгоогүй гэжээ. WORD.MN
Сүүлийн үед үр хүүхдээ хаягчид олширчээ. Бүр үхэг гэсэн аятай хөдөө хээр хаясан явдал Хэнтий аймагт гарч. Батнорорв сумын 7-р багийн иргэн, Хөндлөн булаг гэдэг нутагладаг Ханайн Манарбек гэдэг залуу Өндөрхаанаас БаянОвоо сум явах замд Дундсайхан гэдэг газарт өөрийн нэг нас нэг сартай хөлд ороогүй Айсулу охиноо хаясан гэмт хэрэг үйлджээ. Тэрээр охины ээж Алтанцэцэгтэй гэрлэлтээ батлуулалгүй дундаасаа нэг охинтой амьдарч байж. Эр эм хоёр муудалцсан үед Манарбек охиноо авч яваад долоо хоноод ирэхдээ аав ээж дээрээ үлдээчихээд ирлээ гэж. Биднийг ажил төрлөө бод охиныг чинь бид харна гэсэн аятайхан зүйл хэлж. Гэтэл тун удалгүй аймгийн цагдаагаас ярьж хүүхдийг чинь хээрээс оллоо гэжээ. Харин Манарбек цагдаа нар худлаа ярьж байна, охин ээж дээр байгаа гээд зүтгээд байж. Үнэндээ тэрээр нэг настай охиноо хээр хаячихсан байжээ. Тэрээр охиноо ээжийндээ үлдээх гэтэл манайх хүний мал маллаж амьдардаг, идэж уух юм ховор тэгээд ч хэн харах юм гээд татгалзаж. Үүнд нь уурссан залуу охиноо авч гараад ээжийнхээ гэрээс 3-4 кмын зайд Баян-Овоо явах замд хаячихаад өөрөө алхаад Бэрх орсон гэнэ. Азаар эцэгтээ хаягдсан охиныг явуулын хүмүүс олжээ. Оройн 19 цагийн үед нэлээд мөлхсөн, уйлж нус нулимсандаа холилдсон, өрөөсөн бойтогтой охиныг машинтай хүмүүс зам дээрээс олж. Тэд охиныг аваад эмээгийнд нь очиж асуухад танихгүй мэдэхгүй гэсэнд цагдаад өгсөнөөр мөрдлөг эхэлж удалгүй Манарбек баригджээ. Шүүх хатуу сэтгэлт эцгийг зургаан сар баривчлах ялаар шийтгэжээ. WORD.MN
Цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн хэргийг ах, дүүс үйлджээ
2013-04-05 09:35:08 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЦагдаагийн албан хаагчийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг баривчилсан талаар бид өглөө мээдэллэсэн. Гэмт хэрэгтнүүд хэн болохыг дөнгөж сая тодруулж мэдээлэл авлаа. Таамаглаж байсан шиг хорихоос оргосон оргодолууд байсангүй, Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн иргэн Хурамхааны Хуатбек болон түүний хамаатны дүү Хызереакын Сапаргали нар байжээ. Хэргийг Цагдаагийн байгуулага 72 цагийн дотор илрүүлж баривчилгаа явуулжээ. Ах, дүү хоёрыг Ховд аймгийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж эхлээд байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр нь 1990 онд төрсөн. Ээж, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 03-нд Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст томилогдон ажиллаж байсан юм. Талийгаачийг өнөө өглөө хөдөөлүүлж, цагдаагийн удирдлага, алба хаагчид салах ёс гүйцэтгэсэн байна. WORD.MN А.Ариунаа
Ховд аймгийн Булган суманд дэлгүүрт хулгай хийж байсан гэмт этгээдүүд цагдаагийн албан хаагч Д.Төмөрчөдөрийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн гэмт этгээдүүдийг барьсан тухай мэдээ дөнгөж сая ирлээ. Одоогоор бүрэн төгс мэдээлэл хараахан ирээгүй байна. Энэ тухай үргэлжлүүлэн хүргэх болно. WORD.MN А.Ариунаа
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй