Сэтгүүлчийн амь насанд халдсан хэргийг илрүүлэхийг хүслээ

Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг Глоб интернэшнл төрийн бус байгууллагаас NBS телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар бусдын гарт харамсалтайгаар амиа алдсанд Глоб Интернэшнл ТББ гүнээ харамсаж, түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлжээ. С.Наранбаатар нь олонд танигдсан нэртэй сэтгүүлч байлаа. Глоб Интернэшнл ТББ нь сэтгүүлчийн амь насыг хохироосон гэмт хэргийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн найдаж байна гэв.

Д.Загдсүрэнгийн араас хуульч нь баригджээ

МҮОХ дахь олон жилийн хур маапааны араас АТГ оржээ. Ерөнхийлөгч Д.Загдсүрэнг өнгөрсөн баасан гаригт баривчилсан бол тус хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарын гурван хүнийг саатуулжээ. Б.Наранцэцэг нь МҮОХ-ны хашаан дотор баригдсан Тамирчин сэргээн засах сувилалын захирал гэнэ. Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар нь ОУОХ болон Засгийн газраас өгсөн тамирчдад зарцуулах ёстой мөнгийг уг сувилалын газраар дамжуулан гаргаж авдаг байжээ. Илт ашиг сонирхолын зөрчилтөй ийм үйл ажиллагааг 2008 оноос явуулж ирсэн байна.

 Цахим сэтгүүлзүйн амыг барих нь

Монголд сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ой/Шинэ толь хэмээх бичгийн анхны дугаар гарсан өдрөөс хойш/ тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих, цаашлаад цахим сэтгүүлзүйн хөгжлийг уях бодлогыг идэвхийлэн хийж байна. Одоогоос яг хоёр жил орчмын өмнө байхаа харилцаа холбоо зохицуулах хороо Монголын мэдээллийн сайтуудын төлөөллийг цуглуулж, цахим сэтгүүлзүйн мөрдөх журам гээч зүйлийнхээ төслийг танилцуулж байлаа. Тус журамд одоо хэрэгжих гээд буй сэтгэгдлийг хянах, хариуцлага тооцох, хаах, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг олон олон зүйл заалтууд байсан нь сайтуудын хатуухан эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Харилцаа холбоо зохицуулах хороо нь МУ-ын Ерөнхий сайдын шууд удирдлагад байдаг тул /тухайн үед ерөнхий сайдаар С.Батболд ажиллаж байсан/ ерөнхий сайдын тушаалаар тэрхүү журам гээчийг батлахаа боль түр хойшлуулсан юм. Энэ нь сэтгүүлзүйд хяналт тогтоож ялихгүй шалтгаанаар хэвлэн нийтлэх, мэдээлэн сурталчлах ажлыг нь хаах гэсэн засгийн газрыг явуургүй бодлогыг эсэргүцсэн сүүлчийн тэмцэл байсан юм. Харин одоо ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж ерөнхий сайд маань булай ажлаа эхлүүлсэн мэт харагдаж байна. Төрийн хяналт сэтгүүлзүй рүү чиглэж, төсвийн мөнгөөр сэтгүүлзүйг дэмжээд эхэлбэл тоталитар дэглэм тогтож буйн анхны дохио сануулга гэж ойлгогдож байна.

Эхнэрээ 5-н давхраас түлхээд өөрөө үсэрчээ

Ийм эмгэнэлт хэрэг Орост гарчээ. Эх орны дайны ахмад дайчин өвгөн 82 настай эмгэнээ тэргэнцэртэй хамт таван давхараас шидээд өөрөө араас нь үсэрчээ. Эмгэн нь Альцгеймерийн өвчинд нэрвэгдэж мөн тахир дутуугийн улмаас суунги болжээ. 87 настай өвгөн өөрөө бие муутай ч эхнэрээ найман жил асарч тойглосон агаад эцэст нь амьдралын бэрхээс зүдрэн ийм алхам хийжээ. Ахмад дайчин өвгөн үр хүүхэд, ач гучтай ч тэд нь хаяж явсан тул сүүлийн жилүүдэд хоюулханаа амьдарч тэтгэвэрээрээ амь зогоож байжээ.

 Ирэх бямба гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин явахгүй

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан хотын захиргаанаас худалдааны төвүүдийн ажиллах цагийг сунгахаар болжээ. Мөн томоохон худалдааны төвүүд рүү найман чиглэлд 50 гаруй автобус нэмж явуулахаар болсон байна. Мөн энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гаригт тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцохгүй байх захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.