Сайд нарын шийдвэр хэрэгжвэл олон хүмүүжигчийн амь аврагдана
2013-01-21 14:56:14 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйМАХН-ын дарга Н.Энхбаярыг II нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн, эмчилгээ хийгээд эхэлчихсэн мэтээр хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Тэгвэл түүнд өнөөдрийг хүртэл ямар нэгэн эмчилгээ хийгээгүй Ганц худаг дахь хорих 461 дүгээр ангид байлгасаар байна. Түүний биеийн байдал муу, хүчилтөрөгчийн дутагдалд орсон гэсэн мэдээллийг эмч нар өгч байгаа. Хэрэв Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар 6.1 дэх заалтыг хүчингүй болгосон журмыг дагавал МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод эмнэлгийн тусламж шаардлагатай олон хүмүүжигчдийн амь насыг аврах юм. Түүнчлэн эмчилгээ шаардлагатай хүмүүжигчдийг эмнэлэгт яаралтай шилжүүлэхийг шаардан МАХН-ын төв байранд алдарт эхийн одонтой 17 ээж нойтон өлсгөлөн зарлаж байгаа. Тэдний биеийн байдал тааруу хоёр нь эмнэлэгт шилжисэн. Гэсэн ч сайд нарын гаргасан журам хэрэгжтэл, хүмүүжигчид эмнэлгийн тусламж автал ээж нар өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон шоронд ял эдэлж байгаа хүмүүс эрүүлмэндээ хамгаалуулахаар эмнэлгийн тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцэн нийслэл орон нутагт ээжүүд суулт хийж, МАХН-ын байран дээр 17 ээж нойтон өлсгөлөн зарласан. 10 гаруй хоног өлсгөлөн зарлаж байгаа ч тэдний тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, нааштай хариу өгөхгүй байгаа. 1 сарын 13-18-н хүртэл буюу ажлын таван өдөр Н.Энхбаярыг эмнэлэг рүү шилжүүлнэ хэмээн ярьсаар амралтын хоёр өдөртэй золгож байгаад ээжүүд бухимдаж цаг хожих гэсэн арга хэмээн үзэж байгаа учир Сүхбаатарын талбай дээр очиж суухаар болсон. 226 цаг өлсгөлөн зарлаж бие нь сульдсан байгаа энэ үед гадаа хүйтэнд өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл тэдний амь нас эрсдэх аюултай учир МАХН-ынхан тэднийг гаргаагүй. Монгол ээжүүдийг үл тоож байгаа учир Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлнэ хэмээн зүтгэж байгаа ээжүүдийг МАХН-ынхан тайвшруулж үлдээж чадсан ч тэд хуурай өлсгөлөн зарлаж эхэллээ. Өнөөдөр буюу 1 сарын 18-ны 16.10 цагаас эхлэн тэд ийнхүү хуурай өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Ирэх хавраас эхлэн иргэдийн төлөөлөл шүүх хуралдаанд оролцдог болно
2013-01-17 10:27:02 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйӨнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай хуулиудыг хэлэлцэнэ. Энэхүү хууль ирэх 3 сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд энэ хуульд зааснаар ирэх 3-р сараас эхлэн иргэдийн төлөөлөл албан ёсоор шүүх бүрэлдэхүүнд оролцож хэргийг хянан шийдвэрлэдэг болох юм байна.
Эмнэлгийн орон дээрээс ШШГЕГ-ын ажилтанд салаавч өгсөн Н.Энхбаярыг шоронд хийв. Энэний дараа доошоо хэвт шалан дээр хэмээн өөдөөс чанга хашхиран дайрсан цагдаа руу салаавч өгсөн Ц.Шинэбаярт нэг жилийн хорих ял өгчихлөө. Салаавч өгсөн болгоныг хорьж байгаа юм бол адилхан л байх хэрэгтэй. Одоо УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шоронд хийх хэрэгтэй. Тэр адилхан л төрийн ажил ярьж явсан У.Хүрэлсүхэд салаавч өгч хэл амаар доромжилсон шүү дээ. Түүнчлэн ард түмний өөдөөс салаавч өгсөн Сайхансамбууд ч гэсэн ял өгөх хэрэгтэй. Ер нь автобусны кондукторын өөдөөс салаавч өгөх дуртай гаарийчид, амандаа салаавч хийн хэвтдэг нярай хүүхдэд ч гэсэн ял өгөх нь зүйтэй. Яадгийн насанд хүрэхээрээ ялаа эдлэнэ биз. Ямар хэрэг хуучрах биш. Салаавч бол гэмт үйлдэл, гэмт хэрэг мөнөөс мөн гэдгийг шүүх нь нотолчихсон хэрэгжүүлээд яллаад байхад хэрэгжүүлэх л хэрэгтэй. За тэгээд заналт дайсныг яллах их амархан болж. Ямарч хамаагүй аргаар өдөж яаж ийж байгаад салаавч л авч сурах хэрэгтэй. За тэгж чадаж л гэмээнэ шүүх тэр этгээдийг яллаад өгнө.
Ц.Шинэбаяр салаавчнаас болж нэг жилийн хорих ял сонслоо
2013-01-16 15:33:25 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйУИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривлахаар ирсэн цагдаа нарын өөдөөс салаавч үзүүлсэн. Тэгтэл цагдаагийн ажилтнууд салаавч үзүүлсэн үйлдэлд нь эрүү үүсгэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр уг шүүх хурал болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үндэслэлээр нэг жил хорих ял оноожээ. Гэхдээ Ц.Шинэбаяр нь өмнө нь хэрэг үйлдэж байгаагүй, төрийн өндөр алба хашиж байсан зэргийг ялыг тэнсэн харгалзах хэлбэрээр эдлүүлэхээр болжээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй