Өнөөдөр 14 цагаас Алдарт эхчүүд хуульзүйн яамны үүдэнд жагсана гэдгээ мэдэгдээд байсан. Харин дөнгөж сая Хуульзүйн сайд Х.Тэмүүжин эхчүүдийг зөвшилцлийн ширээний ард сууя хэмээн урьснаар жагсаал хойшилжээ. Эхчүүд улс төрийн хэлмэгдүүлэлтээ нэн даруй зогсоо, МАХН-ын дарга Н.Энхбаярыг яаралтай хоёрдугаар эмнэлэгт шилжүүл гэсэн шаардлагыг гаргаад байгаа юм. Хэрвээ Х.Тэмүүжин сайд эхчүүдийн шаардлагыг хүлээн авах өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт шилжин эмчлүүлэх юм байна.
Өнөөдөр 14 цагаас Хуулзүйн яамны үүдэнд алдарт эхчүүдийн жагсаал болно. Жагсаалд оролцож буй алдарт эхчүүд Хуульзүйн яамны сайд Х.Тэмүүжинд Улс төр хийж хүний амиар тоглохоо зогсоо гэсэн шаардлагыг хүргүүлэх аж. Монгол улсын хууль шүүхийн байгууллага эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүн эрх, эрх чөлөөг уландаа гишгэж байгааг эсэргүүцэн 11 ээж 130 цагийн турш өлсгөлөн зарлаад байгаа юм.
Английн Хатан хааны дээд шүүх төрсөн хүүгээ хороосон Сара Эдж гэгч 33 настай эмэгтэйд бүх насаар хорих ял оноожээ. Тэрээр эхлээд 17 жил сууж байж л ялаа хөнгөлүүлэх өргөдөл гаргах эрхтэй болох гэнэ. Лалын хэт шүтлэгтэй ээж хүүгээ Коран судар хэтэрхий удаан бас муу цээжилж байна хэмээн байнга зоддог байжээ. Байнгийн зодуурын улмаас хүү дотуур бэртэл авч гэр орныхоо ажлыг хийж чадахаа больсонд уоам их зодох больжээ. Сүүлийн нэгэн харгис зодолтыг хүү даагаагүй агаад амь алдаж байхдаа ээжээсээ өршөөхийг гуйн цээжилсэн хэсгээ амандаа үглэж байсан гэнэ. Аймшигт эх хэргээ нуухын тулд хүүгийнхээ цогцосыг шатаасан агаад баригдах үедээ нөхөртөө чихэх гэж оролджээ. WORD.MN
17 сөнөөгч онгоцоо зарахын тулд 70 сая еврогийн хахууль өгчээ
2013-01-11 10:51:31 Нийтлэгдсэн: Хууль, эрх зүйЕвропын зэвсэг үйлдвэрлэгч томоохон концерн ЕАДС Австри улсад сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулах тулд тус лусын томоохон албан тушаалтнуудыг 70 сая еврогоор хахуульдсан нь илэрчээ. Тус концерны үйлдвэрлэсэн Еврофайтэр Тайфун загварын сөнөөгч онгоцыг 1.7 тэрбум еврогоор зарах том гэрээ яригдсан аж. Энэ хэрэгтэй холбогдуулан ЕАДС-ын ерөнхий менежер болон Австрийн төрийн өндөр дээд албан тушаалын 15 хүн баривчлагджээ. WORD.MN
Хууль зүй дотоод хэргийн шинэхэн сайд Х.Тэмүүжин энэ суудалдаа хүрэхийн тулд эх хүний нулимсаар, эцэг хүний сэтгэлээр тоглож байжээ гэдэг нь тодорхой боллоо. Түүнийг долдугаар сарын 1-ний хэргийн буруутныг олох гэж хэрэндээ хичээж байна хэмээн олон түмэн харсан. Тийм дээ ч Хууль зүйн сайд болоход тохиромжтой гэж үзсэн биз. Гэвч начир дээрээ түүний энэ үйлдэл нь 2012 оны сонгуулийн бэлтгэл ажил нь байжээ. Хүний эрх чөлөөг бараг л шинээр тунхаглах шахсан тэрээр өнөөдөр жинхнээсээ хүний эрхийг зөрчив. Энэ долоо хоногийн эхээр УИХ-ын гишүүдээр ахлуулсан Хүний эрхийн дэд хорооныхон сүр дуулиантайгаар Шүүхийн шийдвэрийн хария, дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангид морилцгоосон. Гол зорилго нь улаан хивсэн дээгүүр алхаж, өрөө тасалгаатай танилцан, халуун хүйтнийг хэмжих байсан юм шиг. Аргагүй биз дээ. Тэнд хүний эрх бүрэн утгаараа зөрчигдөж байгаа нь барилгын коммисынхонд ямар хамаа байхав. Харин хууль зүйн сайдад хамаатай байсан ч тэр тоосонгүй. Тэрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяртай дэд хорооныхон очихоос гурав хоногийн өмнө албан ёсоор уулзалт хийсэн. Ингэхдээ Н.Энхбаяр байтугай түүнээс ч дор, биеийн байдал хурц хэлбэрт орсон хүмүүжигчдийг 401 дүгээр ангийнхан хааш нь ч гаргадаггүй, бүр эмчилгээ ч хийлгүй хорьж, өдөр хоногоор үхэж байгааг нь зүгээр л хараад явсан байна. Ингэж хүний эрхийг феодлын аргаар зөрчиж байгаа нь Н.Энхбаярыг тэдэнтэй барьцчих вий гэж айсных гэнэ. Бүр тодруулбал өвчин нь хурц хэлбэрт шилжсэн 7-8 хоригдлыг эмчилгээнд гаргачихвал Н.Энхбаяр ч эмчлүүлнэ гэчихнэ гэсэндээ бусдаар нь туг дахих нь ээ. Би яах вэ. Эдгээр хүмүүстэй барьцахгүй. Энэ хүмүүсийг эмчлэхгүй бол үхэж мэднэ гэж Н.Энхбаяр сайд Х.Тэмүүжинтэй уулзахдаа хэлсэн ч Би судалж байгаа гэсэн хариулт өгчээ. Х.Тэмүүжин эрүүл мэндийн сайд уу, Хууль зүйн сайд уу. Тэрээр тэдгээр өвчтэй хоригдлуудын юуг нь судлаад байгаа нь тодорхой. Эрхэм сайдтаан таныг судалсаар суутал 401 дүгээр хорих анги хүмүүжигчдийнхээ амьд явах эрхийг нь хязгаарлан долдугаар 1-ээс ч олон хүн амиа алдах нь байна. Энэ чинь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан засгийн жинхэнэ царай юу. Эсвэл ариун явдал юм уу.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй