2020 оны тэмцээний хуваарь гарчээ

2020 оны олимп, дэлхий, тив, олон улс, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хуваарийг Монголын чөлөөт бөхийн холбооноос танилцууллаа. Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээннэгдүгээр сарын 03-06-нд Спортын төв ордонд болох бол өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 16-18-д баруун хязгаарын Ховд аймагт, залуучуудынх тавдугаар сарын 7-10-нд Баянхонгорт аймагт тус тус болно. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос албан ёсоор батлаад байгаа хуваарийг хүргэе. НЭГДҮГЭЭР САР I.03-06 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (Улаанбаатар хот) I.08-10 Тахтийн цом (Иран, Керманшах) I.09-11 Дмитрий Миндиашвилигийн ОУТ (ОХУ, Красноярск) I.10-12 Яшар Догугийн ОУТ (Турк, Стамбул) I.15-18 Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит тэмцээн (Итали, Ром) I.18-19 Анри Дегланы ОУТ (Франц, Ницца) I.23-26 Иван Ярыгиний Алтан Гранпри (ОХУ, Красноярск) ХОЁРДУГААР САР II.01-02 Флатц Опен (Австри, Вольфурт) II.04-09 Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Африкийн АШТ (Алжир) II.10-16 Насанд хүрэгчдийн ЕАШТ (Итали, Ром) II.09-17 Сьерро Пелядогийн нэрэмжит ОУТ (Куба, Гавана) II.18-23 Насанд хүрэгчдийн Азийн АШТ (Энэтхэг, Шинэ Дели) ГУРАВДУГААР САР III.05-08 Роман Дмитриевын нэрэмжит залуучуудын ОУТ (ОХУ, Якутск) III.06-09 Насанд хүрэгчдийн Пан-Америкийн АШТ (Канад, Оттава) III.13-15 Байгаль Опен ОУТ (ОХУ, Улан-Үд) III.14-15 Африк, Далайн орнуудын олимпийн эрх олгох тэмцээн (Марокко, Эль Жадида) III.14-15 Пан Америкийн олимпийн эрх олгох тэмцээн (Канад, Оттава) III.19-22 Европын олимпийн эрх олгох тэмцээн (Унгар, Будапешт) III.27-29 Азийн олимпийн эрх олгох тэмцээн (БНХАУ, Шиань) ДӨРӨВДҮГЭЭР САР IV.09-12 Дан Коловын нэрэмжит ОУТ (Болгар, Софи) IV.16-18 Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн (Ховд аймаг) IV.30-V.03 Олимпийн эрх олгох тэмцээн (Болгар, Софи) ТАВДУГААР САР V.07-10 Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн (Баянхонгор аймаг) V.29-30 Сассаригийн ОУТ (Итали, Сассари) V.29-31 Германы Гранпри (Герман, Дормаген) ЗУРГААДУГААР САР VI.01-10 Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ (Турк Трабжон) VI.03-07 Дэлхийн чансааны оноо олгох Польшийн нээлттэй тэмцээн (Польш, Варшав) VI.05-07 15 хүртэлх насны ЕАШТ (Болгар, Варна) VI.11-14 Степан Саркясаны нэрэмжит ОУТ (Армен, Ереван) VI.15-21 Өсвөр үеийн ЕАШТ (Польш, Катовиц) VI.20-25 Вахтанг Балавадзегийн нэрэмжит ОУТ (Гүрж, Тбилиси) VI.25-28 Өсвөр үеийн Азийн АШТ (Тайланд, Бангкок) VI.26-28 Өсвөр үеийн Пан Америкийн АШТ (Аргентин, Буэнос-Айрес) VI.29-VII.5 Залуучуудын ЕАШТ (Македон, Скопье) ДОЛДУГААР САР VII.03-05 Испанийн Гранпри (Испани, Мадрид) VII.07-12 Залуучуудын Азийн АШТ (болох газар нь тодорхойгүй) VII.07-12 Залуучуудын Пан Америкийн АШТ (Бразил, Бразилиа) VII.09-13 Али Алиевын нэрэмжит ОУТ (ОХУ, Каспийск) VII.13-19 23 хүртэлх насны ЕАШТ (Австри, Зальцбург) НАЙМДУГААР САР VIII.02-08 Токио-2020 зуны олимпийн XXXII их наадам (Япон, Токио) VIII.17-23 Өсвөр үеийн ДАШТ (Унгар, Татбанья) ЕСДҮГЭЭР САР IX.07-13 Залуучуудын ДАШТ (Серб, Белград) IX.16-17 Александр Медведийн нэрэмжит ОУТ (Беларусь, Минск) АРАВДУГААР САР X.01-04 Ион Корнянугийн нэрэмжит ОУТ (Румын, Бухарест) X.08-12 Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ (ОХУ, Якутск) X.15-18 Ахмет Кадыровын нэрэмжит ОУТ (ОХУ, Грозный) X.20-23 Бувайсар Сайтиевын нэрэмжит өсвөр үеийн ОУТ (Красноярск) X.20-25 Мастеруудын ДАШТ (Грек, Лоутраки) X.27-XI.01 Оюутны ДАШТ (ОХУ, Ныжний Новгород) АРВАННЭГДҮГЭЭР САР XI.06-09 Алроса цом эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн тэмцээн (ОХУ, Москва) XI.13-15 Динмухамед Кунаевын нэрэмжит ОУТ (Казахстан, Тарас) XI.23-29 23 хүртэлх насны ДАШТ (Финланд, Тампере) АРВАНХОЁРДУГААР САР XII.04-07 Аланы ОУТ (ОХУ, Владикавказ) XII.13-14 Эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ (Иран, Тегеран)

Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой 13 спорт клубыг зарлаж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд хамруулах магадлан итгэмжлэгдсэн спортын клубын сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11-р сарын 28-наас 2019 оны 12-р сарын 20-ны хугацаанд хүлээн авч, шалгаруулсан бөгөөд 13 спорт клуб тэнцсэн байна. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах бөгөөд Эрүүл мэндийндаатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ажиллах юм. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд ЭМДС-аас төлөх нэг удаагийн төлбөрийн хэмжээ 60 мянган төгрөг байх бөгөөд гурван сар 24-өөс доошгүй удаа нэг удаа хичээллэхдээ нэг цагаас доошгүй хичээллэхээр тусгажээ.

Олимпийн эрхээ авсан тамирчид

2019-12-30 09:47:21 Нийтлэгдсэн: Спорт
Олимпийн эрхээ авсан тамирчид

Япон улсад болох Токио-2020 олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын нэр тодроод байгаа билээ. Энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан тамирчдыг танилцуулъя. Пара таеквондо Г.Болор-Эрдэнэ Пара Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин К44 ангилалд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ. Тэрээр 2016, 2017, 2018 оны Азийн аварга бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 5, 6-нд Туркийн Анаталия хотод болсон пара таеквондогийн К44 ангиллын 61 кг-д алтан медаль хүртсэнээр Токио -2020 паралимпид оролцох эрх авсан анхны тамирчин боллоо. Токио-2020 паралимпид түүнтэй хамт оролцох тамирчин нь К44 ангиллын 49 кг-д мөнгөн медаль хүртсэн Х.Энхтуяа юм. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сарын арваннэгдүгээр сарын 1-нд Токио- 2020 олимпод оролцох эрхээ авсан дөрвөн багийн нэрийг зарласан юм. Энэ багуудын тоонд манай орны Зх3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг багтжээ. Ийнхүү Д.Ганзул, Б. Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б. Солонго нараас бүрдсэн багийнхан олимпод тоглох эрхтэй болсон нь Монгол Улс анх удаа багийн спортоор олимпод оролцох эрх авсан анхны тохиолдол болж байна. Байт харваа Б.Отгонболд Тайланд улсын нийслэл Бангкокт болсон Токио-2020 олимпийн эрх олгох Ази тивийн сорил тэмцээнд улсаа төлөөлөн эрэгтэй ганцаарчилсан төрөлд оролцсон залуу харваач Б.Отгонболд Саудын Араб, Тайландын тамирчдыг ялж, шөвгийн наймд үлдсэн байна. Вьетнамын харваачид ялагдсан ч сорилын тэмцээнд нэг улсаас нэг тамирчин олимпод оролцох эрхээ авах журамтай учраас энэ эрхээ авчээ. Ингэснээр манай харваачид ес дэх удаагаа олимпод цэц мэргээ сорихоор болсон байна. Чөлөөт бөх Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Казахстанд өнгөрсөн есдүгээр сард болсон чөлөөт бөхийн Нур-Султан 2019 ДАШТ-ий эмэгтэйчүүдийн +68 кг жинд дагах барилдаанд хүч үзсэн С. Батцэцэг Францын ДАШТ-ий хос алтан медальт Кумба Ларрокийг оноогоор цэвэр ялснаар Токио- 2020 олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна. ОУХМ Т.Тулга Чөлөөт бөхийн Нур-Султан 2019 ДАШТ-аас эрэгтэйчүүдийн 65 жинд өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, Арслан клубын тамирчин ОУХМ Т. Тулга дагах барилдаанд өнгөрсөн жилийн цэргийн ДАШТ-ийн мөнгөн медальт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялснаар чөлөөт бөхийн тамирчдаас Токио-2020 олимпийн наадамд оролцох эрх авсан анхны эрэгтэй тамирчин болов. Буудлага Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Катар улсын Доха хотод өнгөрсөн сарын 5-нд эхэлсэн буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа урьдчилсан буудлагадаа дөрөвдүгээр байрт шалгарснаар Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Ингэснээр тэрээр долоо дахь олимпийн наадамд оролцох эрхтэй болж байгаа юм. ОУХМ Э.Даваахүү Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ны өдөр зохиогдсон Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хийн гар бууны төрлөөр ОУХМ Э. Даваахүү 177.9 оноогоор тавдугаар байрт шалгарснаар Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ авчээ. Токио 2020 олимп нь түүний хувьд анх удаа оролцох гэж байгаа олон улсын тэмцээн юм. Ц.Анударь Бээжин хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд 22 настай Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол хангаснаар Токио-2020 олимпийн наадамд оролцохоор боллоо. ОУХМ О.Есүгэн Доха хотод өнгөрсөн сард эхэлсэн буудлагын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ийн эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны урт төрөлд ОУХМ О.Есүгэн амжилттай оролцож Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ авсан буудлагын спортын гурав дахь тамирчин болж байна. Одоо 20 настай тэрээр энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Марафон ОУХМ Б.Мөнхзаяа Хонгконгт өнгөрсөн хоёрдугаар сард болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2: 35 цаг 44 секунд гүйж VI байрт шалгарчээ. 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэж байгаа тэрээр Токио-2022 олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна. Пара пауэрлифтинг Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Казахстан улсын Нур-Султан хотод өнгөрсөн долдугаар сарын 11-21 хүртэл үргэлжилсэн энэ тэмцээнд гавьяат тамирчин Э. Содномпилжээ өмнөх амжилтаа ахиулж 247 жинг өргөснөөр түрүүлж Токио 2020 олимлод оролцохоор болжээ. Харин түүний олимпийн бэлтгэл сургуулилт болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болсон байна. Пара буудлага ОУХМ З.Ганбаатар Арабын Нэгдсэн Эмират улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд болсон пара буудлагын дэлхийн цомын тэмцээний 10 метрийн хийн бууны гар бууны дасгалд ОУХМ З.Ганбаатар хувийн дүнгээр мөнгөн медаль хүртэж олимпод оролцох эрхээ авсан байна. Тэрээр Инчён 2014 Азийн пара наадмын сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж байсан амжилтыг үзүүлж байжээ. Мөн З.Ганбаатар, Г. Баярцэцэг, Р. Ганзориг нар багаараа мөнгөн медаль хүртсэн юм. Пара байт харваа Спортын мастер Н.Мөнхбаатар Тайландад өнгөрсөн аравдугаар сард болсон Пара байт харвааны Азийн АШТ-аас эх орноо төлөөлөн оролцсон спортын мастер Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртжээ. 23 орны 107 тамирчин хүчээ сорьсон тэмцээнээс шалгарснаар ирэх жил Японд болох олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Х.Оюунболд Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Алдар спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Алдар спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөрт зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд: 2011 онд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. 2012 оны барилдаанд Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, Улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв. 2013 оны цомын төлөөх барилдаанд Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж байв. 2014 оны барилдаанд Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг хоёр дахь удаагаа гардсан юм. Энэ барилдаанд Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв. 2015 оны барилдаанд Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзнээр хоёр дахь удаагаа тодорсон юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд Улсын начин цолтой түрүүлж байв. Тус барилдаанд Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэсэн юм. 2016 оны барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байв. Уг барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж байлаа. 2017 оны барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Увс нуур бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спортын хорооны бөх, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байв. 2018 оны барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, Од группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хемон констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн байдаг.

Орчлон сургуулийн сурагч Н.Нэмүн "Оны онцлох хүүхэд"-ээр тодорлоо

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдагОны онцлох хүүхэд-ийншагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв. Оны онцлох хүүхэд-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа. 2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдсөнөөсЯпоны нийслэл Токио хотноо зохион байгуулагдсанWorld EliteKarate Championships тэмцээнээс алт медаль хүртэж, аваргаар тодорсонУлаанбаатардожонытамирчинН.Нэмүнүе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч Оны онцлох хүүхэд-ээр шалгарлаа. 2019 оны Оны онцлох хүүхдээр тодорсон Нямжавын Нэмүн нь Орчлон дунд сургуулийн 3бангид суралцдаг бөгөөд2019 оны дөрөвдүгээрсард Бүх Японыаварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог World Elite karate ChampionshipsДАШТ-ний долоон насны ангилалд аварга болж, бахархам амжилтыг гаргасан билээ. Сонирхуулахад, World Elite Karate Championships дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс Улаанбаатар дожоны тамирчин 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч, Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэгүн хүрэл медаль, 9 насны ангилалд оролцсон Улаанбаатар дожоны тамирчин О.Одбаяр хүрэл медаль хүртсэн юм. Н.Нэмүн нь анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж каратегийн ертөнцөд хөл тавьж байсан аж. МөнУлаанбаатар Карате-2017 тэмцээний аварга, тус тэмцээнээс хоёр удаа мөнгөн медалийн эзэн болж байсан бөгөөдулсын хошой аваргатамирчин хүү юм. Түүний амжилтын хуудсыг сөхвөл, Мэргэжлийн киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээсН.Нэмүн хүрэл цомын эзэн болсон. International Karate Friendship 2019 The 36th All Japan weight category karate championships тэмцээнээсдолоон насны ангилалд алтан медалийг хүртсэн. Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулахкаратегийнолон улсын нээлттэй тэмцээнээсМонголынхоо рекордыг тогтоож, дэлхийндээд амжилтыг үзүүлэн Аварга болсон. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Шилдэг хүүхэд медалиар тус тус шагнуулж байжээ. Чансаагаараа олимптой дүйцэхүйц гэгддэг дөрвөн жилд ганц л зохион байгуулагддаг World Elite Karate Championships-д аварга болж ийнхүү 2019 Оны онцлох хүүхдээр тодорлоо.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.