Өвлийн олимпын III наадамд Монголоос 6 тамирчин өрсөлдөнө

Швейцарийн Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд залуучуудын өвлийн олимпын III наадамд Монголоос 6 тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн Лозанн-2020 залуучуудын өвлийн олимпын наадамд 73 орны 1800 гаруй тамирчид өвлийн спортын 16 төрлөөр 81 цогц медалийн төлөө өрсөлдөх юм. Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн нар олимпын эрхээ аваад Европт уралдаан тэмцээнд оролцож, бэлтгэлээ базааж байгаа бөгөөд тэд Швейцарьт шууд очих юм байна. Харин гүйлтийн цанаар хурдаа сорих О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин 12 дугаар сарын 30-нд эх орноосоо мордоно. Лозанн-2020 залуучуудын өвлийн олимпод оролцох багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажиллана. ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудын олимпын наадмын түүх 2010 оноос эхэлсэн юм. Тухайлбал, залуучуудын зуны олимпын наадам 2010 онд Сингапурт, 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрес хотноо, Залуучуудын өвлийн олимпын наадам 2012 онд Австрийн Инсбрукт, 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо тус тус зохион байгуулж байв. Залуучуудын олимпын наадамд 18 хүртэлх насны тамирчид оролцох эрхтэй байдаг. Лозанн-2020 -ийн спортын уралдаан тэмцээн Лозанн хотоос гадна өвлийн олимпын наадмыг 1928, 1948 онд зохион байгуулсан түүхт хот Сант-Мориц хот болон Лезен, Лес Диаблерец, Вилларс, Шампери, Вэлли де Жоуш зэрэг Швейцарийн жижиг тосгон, бүр Францын Лес Туффест хүртэл болох юм. Тухайлбал, гүйлтийн цаначид Вэлли де Жоушд нэгдүгээр сарын 18-21-нд өрсөлдөх бол биатлончид Францын Лес Туффест нэгдүгээр сарын 11-15-нд цэц мэргээ сорино. Хэмээн Таван цагариг-ийн Япон дахь сурвалжлагч Э.Гуамарал мэдээллээ.

Н.Төгсцогт, Гэри Рассель нарын тулааны тасалбар 30-200 ам.долларын ханштайгаар зарагдаж эхэллээ

Ц.Энхтүвшин. Таван цагариг 2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, Мister хочит Бага Гэри Рассель болон IBO холбооны дэлхийн аварга манай King Tug Нямбаяр Төгсцогт нарын тулаан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Premier Boxing Championship продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний SHOWTIME телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнөөдрөөс эхлэн тулаан болох PPL Center ордны вэб сайтаар худалдаалагдаж эхэллээ. Хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших уг тулаан тухайн өдрийн гол тулаан бөгөөд тасалбарын үнэ нь 30-200 ам.долларын зургаан янзын үнэтэй байна. Тасалбарыг: www.pplcenter.evenue.netхаягаар орж, худалдан аваарай! www.vivdseats.com,www.ticketsOffice.orgгэх мэт тасалбар борлуулдаг бусад сайтаар мөн авч болох ч эдгээр сайтууд гуравдагч этгээд тул тасалбар нь үргэлж нэмэлт үнэ шингэсэн байдаг билээ.

Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар 2019 оны шилдгийн шилдэг тамирчид боллоо

Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг Бөртэ Чоно-2019 арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ удаагийн Бөртэ Чоно-2019 арга хэмжээ нь Шилдэг эрэгтэй тамирчин -3, Шилдэг эмэгтэй тамирчин 3, Шилдэг баг 1 номинациудад шилдгүүдийг Монголын спортын холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар тодрууллаа. Шилдэг олимпийн тэнхим-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тэргүүний 3-р сургуулийн олимпийн тэнхим Шилдэг олимпийн зөвлөл-Хөвсгөл аймгийн Сидней олимпийн зөвлөл Шилдэг оны зүтгэлтэнАварга ахлах сургууль А. Элбэг Шилдэг спортын сэтгүүлчwww.zindaa.mn М.Сугар-Эрдэнэ Шилдэг спортын клуб Гаруда академи жюү-жицү Шилдэг шүүгч Р.Жаргалсайхан (хөлбөмбөг) Э.Саруул (байт харваа) Шилдэг баг 3х3 эмэгтэй шигшээ баг Шилдэг хөрөнгө оруулалттай спортын холбоо Монголын уулчдын үндэсний холбоо Шилдэг үндэсний спортын холбоо Монголын морин спорт уяачдын холбоо Шилдэг ажил мэргэжлийн шилдэг холбоо Монголын үндэсний олимпийн академи Шилдэг нийтийн болон хөгжиж буй холбоо Монголын ширээний теннисний холбоо Шилдэг олимпийн бус холбоо Монголын пауэрлифтингийн холбоо Шилдэг олимпийн төрлийн холбоо Монголын чөлөөт бөхийн холбоо Шилдэг спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гимнастикийн холбооны Г. Ерөөлбат Шилдэг спортын холбооны ерөнхийлөгч Д. Гэрэл (самбо бөхийн холбоо) Шилдэг дасгалжуулагч Л. Ундрал(буудлага) С. Тулга (3х3 сагсанбөмбөг) Шилдэг залуу тамирчин Л.Сосорбарам (жудо) Шилдэг эмэгтэй тамирчин М. Уранцэцэг (жудо). С. Батцэцэг ( чөлөөт бөх) Шилдэг эрэгтэй тамирчин Л.Отгонбаатар (жудо) Д.Дэлгэрням (3х3 сагсанбөмбөг) Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин М.Анхцэцэг (хүндийн өргөлт) Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин Э.Цэндбаатар (бокс) Хамгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн Э.Цэндбаатар

Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д үргэлжилж буй World masters тэмцээнээс Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг дээрх тэмцээний аваргын төлөөх барилдаанд Косовогийн Дистриа Красникад дийлдсэн юм. Харин Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын Б.Шмайловыг ялж, дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав. Энэхүү тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манай улсаас 21 тамирчин хүч үзэж байна.

Спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн хүртжээ

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2003-2004), залуучуудын (2000-2002) эмэгтэйчүүдийн ОУТ энэ амралтын өдрүүдэд (XII.07-08) ОХУ-ын Эрхүү хотын Байкал арена-д боллоо. Залуучуудын ангиллын 72 кг-ын жинд манай улсаас 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, Говийн бөх дэвжээний тамирчин, спортын мастер Доржсүрэнгийн Цогзолмаа ганцаараа оролцсоноос дөрвөн барилдаан хийж гурав ялж мөнгөн медалийн эзэн болжээ. Түүний хувьд 2017 онд энэхүү тэмцээнд өсвөр үеийн ангиллын 70 кг-ын жинд түрүүлж байв. VI удаагийн тэмцээнд Монгол, Кыргызстан, ОХУ-ын Эрхүү, Ангарск, Красноярск, Буриад, Хабаровск, Новосибирск, Междуреченска, Кемеровогийн 150 гаруй тамирчин өрсөлджээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.