МОНГОЛЫН СОНГОМОЛ БОЛОН УЛАМЖЛАЛТ МОРИН СПОРТЫН ХОЛБОО ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛЛОО
2019-12-03 13:54:44 Нийтлэгдсэн: СпортОлон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-ны ерөнхий чуулга уулзалт ОХУ-ын Москва хотод 11 сарын 16-19-ний өдрүүдэд боллоо. Тус чуулганаар ОУМСХ-ны удирдах зөвлөлд шинэ гишүүдийг хүлээн авснаас гадна холбооны гишүүн орны тоог нэмсэн байна. Хурлын үеэр тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Тайванийн иргэн Жак Хуанг, удирдах зөвлөлийн гишүүнээр ОХУ-ын Мария Сечина, Саудын Арабын Сами Аль Духами нарыг батламжилжээ. Мөн Швейцарийн иргэн Найла Штосселийг ОУМСХ-ны номинацийн хорооны тэргүүнээр сонгож, 2020 оны харайлтын үндэстнүүдийн цом болон европын аварга шалгаруулах тэмцээнүүдийн дүрмийг баталсан байна. Улмаар тус холбооны гишүүнээр Монгол, Зааны ясан эрэг, Бахамийн арлын улсыг тус тус бүртгэх эсэх санал хураалт явагдаж, хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дээрх 3 орныг гишүүнээр батламжилжээ. Ийнхүү энэ жилийн хурлаар Монголын сонгомол болон уламжлалт морин спортын холбоо дэлхийн байгууллагын гишүүн болсон байна. Экестрэйн буюу олимпын морин спортын төрөл нь дотроо харайлт, үзүүлбэр, эндүрэнс буюу тэсвэр тэвчээрийн, булгиулах, морин дээрх гимнастик, пара гэх мэт олон төрөлтэй бөгөөд 1900 онд анх олимпийн наадмын хөтөлбөрт багтаж, олон улсын холбоо нь 1921 онд орчин үеийн үйл ажиллагаанд шилжин зохион байгуулагдаж байжээ.
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал өнөөдөр/2019.11.28/ Чингис зочид буудлын Өргөө хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хурлаар дараахасуудлуудыгхэлэлцэн батлав. МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлын товыг тогтов. Хараат бус сонгуулийн комиссыг байгуулав. Олон улсын залуучуудын Ногоон наадам-ын танилцуулга МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан 2019 Шинэ Гишүүд МҮОХ-ны зарим Гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж, батлаллаа. МҮОХ-ны шинэ Гишүүд: Монголын морин спорт уяачдын холбоо Б.Батбаатар Монголын адал явдалт, спортын аялалын холбоо Б.Энхмандах Монголын мөсний чарганы холбоо/Олимпийн төрөл/ -Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга Монголын шатрын холбоо Я.Санжмятав Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо Ч.Наранбаатар МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлыг2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөрзохион байгуулахаар тогтож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгууллаа. Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртлэх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Улаанбаатр хотноо 2020 онд зохион байгуулагдах Олон улсын залуучуудын Ногоон наадам-ын тухай тус наадмын Гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх танилцуулав. ХУРЛЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож буй өдрүүдэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын нэрэмжит Атарчин тэмцээнд амжилттай зохиогдож шилдгүүдээ тодрууллаа. Төв аймгийн 24 сумын 500 гаруй тамирчиншатар, теннис, үндэсний бөх, шагайн харваа, волейболын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Таван зааланд, гурван өдрийн турш өрсөлдөж өчигдөр шилдгүүд тодорч УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдаас шагналаа гардан авлаа.Спортын таван төрлөөр өрсөлдсөн 24 сумаас багийн дүнгээр нэгдүгээр байр Зуунмод сум, хоёрдугаар байрБаянцагаан сум, гуравдугаар байрыг Цээл сум хүртсэн байна. АтарынIIаянаас эхлээд Төв аймгийн газар тариалангийн бүс нутаг, сумдын тамирчдын дунд зохион байгуулж эхэлсэн Атарчин тэмцээнд тасалдаад байсныг Н.Энхболд УИХ-ын гишүүн болсноосоо хойш буюу2002 оноос сэргээн өөрийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж ирсэн юм. Өнөөдөр тэмцээний төрөл нэмэгдэж, тамирчдын оролцоо идэвх нэмэгдэж гурван өдөр үргэлжилдэг болсон байна. Мөн сумдуудад ээлжилж явагддаг байсан боловч тамирчдын тоо нэмэгдсэнээр байр заалны хүрэлцээг харгалзан Зуунмод суманд зохион байгуулдаг болжээ. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Төв аймагт ажиллаж тамирчдад баяр хүргэх үеэрээ Атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож тариланчид, нутгийн зон олондоо баярын мэнд хүргэсэн юм.Атарын анхны аян 1959 онд эхлэсэн бөгөөд Төв аймгийн хувьд анхны жилдээ 61,6 мянган га талбайд тарилалалт хийж 4967 тонн ургац буюу улсын хэмжээнд 36,8 хувийг хураан авч байжээ.
“World Elite Karate Championships” тэмцээнээс Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ
2019-11-25 10:42:54 Нийтлэгдсэн: СпортКиокушинкайкаратэгийнДэлхийнШилдгүүдийнаварга шалгаруулах World EliteKarate Championships тэмцээн Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө. Чансаагаараа олимптой дүйцэхүйц гэгддэг дөрвөн жилд ганц л зохион байгуулагддаг World Elite Karate Championships-д Олон улсын болонДАШТ-д түрүүлсэн болон амжилттай оролцсонтамирчид оролцож, амжилтаа бататгах, ахиулах боломж олгодгоороо онцлогтой. Тэмцээнд Монгол улсаа төлөөлжКиокушинкайКаратэгийнМонголын нас жингийнхээ аваргууд болох шилдэг тамирчид насанд хүрэгчдийн ангилалд 3,өсвөр насны ангилалд 8 тамирчид амжилттай оролцжээ. World Elite Karate Championships ДэлхийнШилдгүүдийнАварга шалгаруулахтэмцээний 7 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч УлаанбаатардожонытамирчинН.Нэмүналтан медаль, 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч УлаанбаатардожонытамирчинН.Нэгүнхүрэл медаль, 9насны ангилалд оролцсон УлаанбаатардожонытамирчинО.Одбаярхүрэл медаль хүртжээ. Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн бөгөөд Монгол улсын тамирчдын энэхүү амжилт нь Монгол улсын КиокушинкайКаратэгийнтүүхэнд байгаагүй амжилт бөгөөд урд өмнө Монголын тамирчид медальт байрт шалгарч байгаагүй юм байна. Тодруулбал, Н.Нэмүнийхувьд 2019 оны 04-р сардБүх Японыаварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог World Elite karate ChampionshipsДАШТ-ий долоон насны ангилалд аварга болж байгаа нь энэ юм. Н.Нэмүнийхувьд таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөдөнгөрсөн жил Японы мэргэжлийнкаратэгийнJOSO Cup-2018 тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийншилдэгүүдийнаварга шалгаруулах World EliteKarate Championships тэмцээнд түрүүлсэн КиокушинкайКаратэгийнтамирчин Монгол улсад байхгүй бөгөөд тус тэмцээнүүдэддарааллантүрүүлсэн анхдагч нь Н.Нэмүнболж байгаа юм. Дашрамддуулгахад энэ удаагийн World Elite karate Championships дэлхийн аварга шалгаруулахтэмцээнээс медаль хүртсэн Н.Нэгүн, Н.Нэмүннар төрсөн ах дүүс юм байна. Тэд хамтдаа УлаанбаатардожодО.Хонгорзул багшийн удирдлага дор бэлтгэл хийж ийнхүү Монгол улсынхаа нэрийг дэлхийд өндрөөр өргөжээ. World EliteКarate Championships ДэлхийнШилдгүүдийнаварга шалгаруулахтэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр орой угтах бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 1 Шагнал гардуулах агшин 2 Н.Нэмүн Дэлхийн аваргын батламж гардан авлаа. 3 4 Дэлхийн аварга Н.Нэмүн багш Х.Хонгорзулын хамт. 5 World EliteKarate Championships тэмцээнээс медаль хүртсэн тамирчид багшийн хамт. 6 World Elite Karate Championships ДэлхийнШилдгүүдийнАварга шалгаруулахтэмцээний алтан медалийн эзэн Н.Нэмүн, хүрэл медалийн эзэн Н.Нэгүн.
Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлчийн буюу Кюүшюү башёгийн 14 дэх өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал сэкиваке Митакеүмиг мордох мэхээр давснаар Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа гардах болзлоо хангав. Сүмогийн ордоны тайлбарлагч Монгол Улс, Улаанбаатар хотод төрсөн, Монгол аварга Хакүхо 43 дахь түрүүгээ хүртлээ гэж зарласан нь башёгийн бас нэгэн чимэгтэй мөч байв. Кюүшюү башёгийн сүүлчийн өдөр түүний өрсөлдөгч нь озэки Такакэйшёо байсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй