Монголын хүүхдийн спортын YI наадмын Нийслэлийн шатны тэмцээн амжилттай боллоо
2019-04-29 18:15:18 Нийтлэгдсэн: СпортМонголын Хүүхдийн спортын VI наадмын yийслэлийн шатны сагсан бөмбөг, волейболын тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргээс спортын хоёр төрөлд шалгарсан 42 багийн 550 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын Хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Сагсан бөмбөгийн 5х5 тэмцээнээс шигшээ тэмцээнд шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 6 баг, нийт 12 баг Охид 1-р байр Б. Пүрэвсүрэн, З.Бямбажав дасгалжуулагчтай Баянгол дүүргийн баг 2-р байр Б. Ууганхүү, Э. Болорцэцэг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 3-р байр Б. Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг 4-р байр С. Үнэнбат дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг 5-р байр К. Айнур дасгалжуулагчтай Налайх дүүрэг 6-р байр Д. Мөнхсайхан дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг Хөвгүүд 1-р байр Д. Лхагва дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүрэг 2-р байр М. Мөнхбаяр дасгалжуулагчтай Чингэлтэй дүүрэг 3-р байр Д. Эрдэнэ-Очир, Т. Билгүүн дасгалжуулагтай Баянзүрх дүүрэг 4-р байр М. Гантөмөр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг 5-р байр З. Бямбажав, Б. Пүрэвсүрэн дасгалжуулагчтай Баянгол дүүрэг 6-р байр Ю. Бүрэнтэгш дасгалжуулагчтай Сүхбаатар дүүрэг Волейболын шигшээ тоглолтод шалгарсан охид, хөвгүүдийн тус бүр 4 нийт 8 баг Охид 1-р байр Г. Баярсайхан дасгалжуулагтай Баянзүрх дүүрэг 2-р байр Г. Жаргалсайхан дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн 1-р баг 3-р байр Б. Батцоож дасгалжуулагтай Багануур дүүрэг 4-р байр Ж. Батболор дасгалжуулагтай Чингэлтэй дүүргийн 2-р баг Хөвгүүд 1-р байр Д. Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг 2-р байр Б. Нямсайхан дасгалжуулагтай Баянгол дүүрэг 3-р байр Б. Батцоож дасгалжуугчтай Багануур дүүрэг 4-р байр М. Мөнхзаяа дасгалжуулагчтай Багахангай дүүрэг Тэмцээнийг Монголын Волейболын холбоо, Монголын спортын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан
Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
2019-04-26 10:50:07 Нийтлэгдсэн: СпортБуянт Ухаа спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж буй. Нийслэлийн Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шалгаруулалт энэ сарын 21 хүртэл явагдсан бөгөөд хоёр дахь шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 22 цэцэрлэгийн 660 хүүхэд, багачууд өнөөдөр ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж байнагэж нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.
Усан сэлэлтийн төрлөөр Б.Элбэрэлт тусгай олимпоос алтан медаль хүртлээ
2019-03-19 11:33:16 Нийтлэгдсэн: СпортАНЭУ-ын Дубай хотод болж буй Тусгай олимпын зуны 15 дугаар наадам үргэлжилсээр байна. Өчигдөр уг наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн манай тамирчин Б.Элбэрэлт алтан медаль хүртэж, энэ удаагийн тусгай олимпын анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Б.Элбэрэлт нь эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд оролцож буй бөгөөд өчигдөр 25 метрийн мэлхий сэлэлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн алтан медаль хүртсэн байна. Маргааш Б.Элбэрэлт эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм байна. Тэрбээр усанд сэлэлтийн спортоор зургаан жил хичээллэж байгаа аж.
П.Орхон 4 жилээр эрхээ хасуулж 2020 оны Олимпод барилдахгүй боллоо
2019-03-13 18:25:57 Нийтлэгдсэн: СпортЖакарта-2018 Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ. Гэвч П.Орхоноос допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгдлээ. Хэдийгээр П.Орхон Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий хэмээдэг боловч UWW гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ.
Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо нар ээлжит даваагаа авлаа. Мөн озэки Гоэйдо Эндогоор гурав дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Митакемид дийлдлээ. Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо, озэки Гоэйдо болон Ичиножёо А.Ичинноров нарын таван бөх дөрвөн унаатай тэргүүлж эхэлсэн бол аварга Какүрюү тэргүүтэй 12 бөх гурван даваа, нэг унаатай удаалж байна. Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров эхний дөрвөн өдрийн барилдаанд нэг ч ялагдалгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил нэг л даваа аваад байна. Мөн Чиёошёома Г.Мөнхсайхан, Дайшёохо Ч.Шижирбаяр нар хоёр даваа авчээ. Осака хотод болж буй хаврын тэмцээн энэ сарын 16-ны өдөр өндөрлөнө.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй