Emart “Баян-Адрага-2017″ Бага олимпийн наадам ивээн тэтгэлээ

Монгол улсын ардын багш, гавъяат тамирчин, Москва 1980 олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдины нэрэмжит Баян-Адрага-2017 Бага олимпийн наадам 5-р сарын 19-20-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Адрага суманд зохион байгуулагдлаа. Уг наадамд 7 сумын 300 гаруй сурагчид оролцсоноос багийн дүнгээр 4-р сургуулийн С.Ганбат ахлагчтай баг тэргүүллээ. Медаль хүртсэн тамирчдыг Монголын Бадминтоны холбоо-ноос Бадминтоны хэрэгсэл, Emart Хайпермаркет-аас нийт медаль хүртсэн сурагчдад гарын бэлэг гардуулж ивээн тэтгэж ажилласан байна.

 Б.Баттүшиг “Токио 2020” олимпийн багийг ахална

Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдыни ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ МҮОХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАДАР-УУГАН -МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио 2020 Олимпийн багийн ахлагчаар сонгогдлоо. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. Токио 2020 олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн тавдугаар сарын 20-ндболно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа. УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Г.ЖАНГАР МҮОХ-оос зохион байгуулж байгаа Авирагч сэтгүүлч-2017 гэсэн спорт авиралтын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болсон. 2020 оны олимпод энэ төрөл албан ёсоор орсон. Энэхүү спортыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулж байгаа. Уг тэмцээнд оролцож бэлтгэлээ хангахын тулд сэтгүүлчдэдээ үнэгүй бэлтгэл хийх заалыг гаргаж өгсөн. Тухайлбал тавдугаар сарын 6, 13, 18-ны өдрүүдэд 16.00-20.00 цаг хүртэл Ursa спорт төвд бэлтгэл хийх боломжтой гэлээ. Г.ТҮШИГ

Өөрийн хөрөнгөөр буудлагын төв байгуулсан Э.Мөнх-Очирыг спортынхон дэмжиж байна

Яг одоо МҮОХ-ны VII чуулган хуралдаж байна. Аливаа байгууллага тэргүүлж удирдаж байгаа хүнээсээ ихээхэн хамаардаг. Монголчууд даргаар нь байгууллага, компани, холбоог үнэлж дүгнэж ирсэн. Энэ уламжлалаа дагаад МҮОХ-ны ерөнхийлөгчөөр хэн сонгогдох бол гэдгийг чих тавин чагнаж харж байна. Олимпийн хороо нь улстөрийн нам биш. Тийм ч учраас нэр цэвэр, намтар цагаан хүн удирдах учиртай. Олимпийн хороо хувийн компани биш. Тийм ч учраас хууль бус үйлдэл хийсэн ч би захирал нь гээд толгой дээр нь суугаад байгааг тэвчиж болохгүй. Улстөрийн намаар дүгнэх юм бол удирдлагаасаа шалтгаалан ирэх сонгуульд ялагдах дүр зураг харагдаж байна. Тэр нь ирэх Олимп. Алдагдаад удаж байгаа Олимпизмын хөдөлгөөний мөн чанар учир утга. Харин бизнесийн компаниар жиших юм бол хууль бус үйлдэлд холбогдсон дарга нараасаа болоод гадаад дотоодын харилцагчид нь нүүрээ буруулсан байдалтай болжээ. Ирэх Олимпод амжилт үзүүлж алдагдсан Олимпизмын хөдөлгөөний мөн чанарыг буцаан авчирахыг хүсэж байгаа бол удирдлагаа солих цаг болж. 16 жил хаалттай байсан өрөөнд салхи оруулахгүй бол өмхийрэх нь. Тэр шинэ салхийг салхилуулах хүнийг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэмээн спортынхон дэмжиж байна. Буудлага, самбо, гольф, биатлон гээд спортын олон холбоодыг хэл дээр нь босгосон энэ хүн спортын төлөө сэтгэл зүрхтэй гэдгээ харуулсан. Өмнөх удирдлага шиг спортоос хумслахгүй харин ч спортдоо, тамирчиддаа өгдөг хүн. Монголд өөрийн хөрөнгөөрөө холбооныхоо төв цогцолборыг байгуулж байгаа ерөнхийлөгч үгүй. Харин Э.Мөнх-Очир хувийн хөрөнгөөрөө орчин үеийн буудлага спортын иж бүрэн төв болох тирийг байгуулж байна. Үүний дараа цаны цааз байгуулахаар төлөвлөсөн. Одоо манай буудагчид, өвлийн спортынхон ар талын бэлтгэл, хангамжиндаа хүлэгдэж суудаг цаг өнгөрсөн. Тамирчдаа төлөөлж гадаадад хуралд суух бус харин тамирчдынхаа амжилт гаргах нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг ухаалаг удирдагч бас авьяаслаг менежер хүн л Олимпийн хороонд хэрэгтэй. Ийм хүнийг л гаргаж ирэхийг ид дундаа орсон Олимпийн цикль ч шаардаж байна. Олимпийн хорооны дэргэд боссон Тамирчдыг бэлтгэх төв нь эцсийн эцэст хувийн бизнесийн компани болон хувирсныг зөв менежмэнт хэмээн хэрхэвч зөвтгөж болохгүй. Олимпийн хорооны мэдлийн газрын хэмжээ талбай ч багаслаа. Энэ бүхэн өмнөх удирдлага чухам ямар чиглэлээр ажиллаж ирсэнийг харуулж байна. Олимпийн хороогоо одоогийн бүлэглэлээс аварч Олимпизмын хөдөлгөөнөө сэргээн хөгжүүлэх цаг иржээ. Үүнийг ухаарсан спортынхон шинэ салхи шинэ хүн Э.Мөнх-Очирыг дэмжиж байна. Word.mn

Путины бэлэглэсэн BMW-г аргагүйн эрхэнд зарсан Олимпийн медальтан нэрээ нууцалжээ

Нүдээ олоогүй шагнал гэж байдаг. Монголд олимпийн медальтанд Хөдөлмөрийн баатар өгөх, насан туршид нь тэтгэх хөдөлгөөн өрнөөд байгаа. Энэ нь орчин үеийн хөгжлийн гол хүчин зүйл болсон оюун ухаанаас илүүтэйгээр булчин шөрмөс, цул махыг шүтэх болон насан туршдаа хөдөлмөрлөж ирсэн татвар төлөгсөдийг дорд үзсэн хэрэг юм. Биеийн хүчээр илүүрхэгсэдийг долдойлох нь зөвхөн Монголд гарч байгаа бус. Саяхан болж өнгөрсөн Олимпийн наадамд медаль хүртэгсэддээ хойд хөршийхөн баярхан бүгдэд нь унааны дээд гэгдэх герман машин BMW бэлэглэсэн. Гэтэл энэ явдлын дараахан Оросын нэгэн медальтан аргаүйн эрхэд бэлгийн машинаа зарсан ч айдас түгшүүр дүүрэн тул нэрээ яаран нууцалжээ. Тэрээр усан сэлэлтийн уран сайхны гимнастикийн багийн тамирчин агаад энэ төрөлд оросууд бөгийн хувийн амжилтаар олон медаль авсан нуугдах боломж өндөр байгаа гэнэ. Тийм ч учраас өдгөө нэр нь тогтоогдохгүй байна. Автомашины нэгэн том цахим худалдааны сүлжээнд өөрийгөө Катерина гэж нэрлэсэн худалдагч этгээд доорхи BMW-г борлуулахаар Auto.ru-д зар тавижээ. -Энэ машиныг Олимпийн наадамд медаль хүртсэний төлөө Оросын ерөнхийлөгч Путин гарын бэлэг болгон өгсөн. Цоо шинэ. xDrive 3,5 бензин,306 л/ luxury ангилал.Даатгалд бүрэн хамрагдсан- Путины сэтгэлгээ шингээж өгсөн гарын бэлгийг аймшигүйгээр зарах гэж байгаа Катерина гэгчтэй Р-Спорт-ын сэтгүүлч хобогдож чаджээ. Тэрээр уг машин нь үнэхээр Олимпод багаараа алтан медаль авсан усан сэлэлтийн уран сайхын гимнастикийн багийн нэг гишүүнд хамаарагддийг хүлээн зөвшөөрчээ. Путины гарын бэлгийн машин зар тавигдсан даруйдаа борлогджээ. Одоогоор Петербургийн нэг том бизнэсмэн худалдан авсан гэх мэдээлэл тарагдаж байна. Оросын мавтомашины зах зээлд иймэрхүү ангилалын машин 4.5 сая рублийн үнэтэй гэнэ. Харин Катеринагийн худалдан авагч долоон саяыг бэлнээр нь тоолон өгч худалдан авсан гэнэ. Р-Спорт-д мэдээлснээр машинаа зарсан тамирчин нь унаанаас илүүтэйгээр орон байрын шаардлагатай байжээ. Мөн жолооны эрхээ аваад удаагүй тул ийм өндөр үнэтэй тэргийг туршилтын туулай болгох зүрх хүрээгүй аж. Путины гараас бэлгийн машинаа авсаны дараа дуудлагын жолоочоор машинаа гэртээ хүргүүлсэн гэнэ.

Олимпийн аварга бөх Олимпийн өмнө ийм бэлтгэл хийгээд ялжээ

Уулын Дагестаны 20 настай залуу Абдулрашид Садулаев Риогийн олимпийн чөлөөт бөхийн 86 кг-ын жинд түрүүлж алтан медаль хүртсэн. Тэрээр Олимпийн өмнө өвөөгийнхөө амьдардаг уулын тосгонд газар ингэж хагалж хүчний бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийг жил бүр өвөө нь авчруулан төмснийхөө талбайг хагалуулдаг аж. Өвөөд бэлтгэлтэй байна гэж хэлээд хүлээж авах биш. Туслахгүй бол яагаад ч болохгүй. Харин ч хүчний үр дүнтэй бэлтгэл болсон. Уулын хөрс хатуу чулуурхаг тул ингэж хагалах ч бэрх шүү гэжээ. WORD.MN

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.