Монгол Улс энэ өдрүүдэд сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Сагсан бөмбөг сонирхогчид Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр өнжиж, дэлхийн шилдгүүдийн тоглолтыг шимтэн үзэж сууна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрлийн гурван том тэмцээн Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Энэ гурван тэмцээнээс хамгийн сонирхол татаж байгаа нь 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Монголд зохион байгуулагдаж байгаа анхны багийн спортын дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ онцлогтой энэ тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг оролцож байна. FIBA 3x3 U18 World Cup 2019 тэмцээнд манай эрэгтэй баг Америк, Латви, Гүрж, Беларусийн шигшээтэй C хэсэгт орсон. Өчигдөр эхний хоёр тойргийн тоглолт болж, манай эрэгтэй сагсчид хоёр том ялалт байгуулан, хөгжөөн дэмжигчдээ огшууллаа. Фэнүүд багийн спортоор Монголын шигшээгээ дэмжиж, ингэж баярлаж байсан явдал цөөхөн билээ. Эхлээд манайхан дэлхийн чансаагаар 4-т бичигддэг хүчирхэг Латвийн багтай тоглож, 20-16 харьцаатай яллаа. Дараа нь Беларусийн шигшээ багийг 21-15 харьцаагаар хугацаанаас өмнө хожиж, бас нэгэн баяр монголчууддаа бэлэглэсэн. Манай баг дараагийн тоглолтоо 6-р сарын 6-нд: 18:30 цагаас Гүрж Монгол 20:30 цагаас Америк Монгол хийнэ. FIBA 3х3 U18 Cup 2019 тэмцээний эхний 2 өдрийн байдлаар Мэргэн бууч-ийн жагсаалтыг Монголын багийн тоглогч Ш.Энхийн-Од авсан байна. Шараваа гавьяатын хүү ОХУ-н багийн Данил Чикаревтай хамт 22 оноогоор нэгт бичигдэж байна.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд оролцсон юм. Тус тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС зэрэг 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин оролцож байна. Тамирчид цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, маргааш аваргуудаа шалгаруулнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Н.Түвшинбаяр мөнгө, Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв
2019-05-27 09:12:22 Нийтлэгдсэн: СпортБНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан Хөх хот-2019 тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өчигдөр барилдаж, мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээХөх хот- 2018 гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил Хөх хот-2019 гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт 24 бөх барилдаж, Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдан мөнгөн медаль авсан бол Ё.Басхүү, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв. Хөх хотын гран прид Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Азийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн АШТ-ий мөнгөн медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Одбаяр нар барилдаж ялагдан, тэмцээнээ дуусгаснаар Монгол жүдочид багийн дүнгээр XI байрт шалгарлаа.
Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж байна. Энэ сарын 18-нд эхэлсэн тус тэмцээн маргааш өндөрлөх юм. Монголын пауэрлифтингийн баг тамирчид тэмцээн эхэлснээс хойш таван медаль хүртээд байсан бол өнөөдөр мастер-1 ангиллын 105 кг-ын жинд Дамдины Ууганбаяр мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин цээжнээс 262.5 кг-ыг амжилттай шахаж дэд байрт орсон бөгөөд өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлж байв.
Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-9-нд Архангай аймагт болохоор болжээ.Тус тэмцээний удирдамжийг хүргэж байна. Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино. Монголын даамын холбоо, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тус аймаг дахь МДХ-ны салбар зөвлөл хамтран тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана. Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл Тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Биеийн тамир, спортын газарт болно. Бүртгэлийг 6 дугаар сарын 3-6-ны хооронд [email protected] цахим шуудангаар хүлээн авна. 6 дугаар сарын 6-ны 14:00 цагаас хойш бүртгэхгүйг анхаарна уу. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг. Байрлах байрны үнэ хураамжийн төлбөрт багтсан. Гурав. Тэмцээний журам Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай Оролцогчдын тооноос хамааран өргийг тоог тогтооно. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно. -Швейцарь системийн Median Solkoff коэффициент -Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент Дөрөв. Шагнал урамшуулал Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Спортын цол, зэрэг олгоно. Утас: 88813381, 99795659
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй