Хотын захирагч марафонд оролцогчдод амжилт хүслээ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/440 дүгээр захирамж болон нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов. Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээнийг нээж, хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ Эрхэм хүндэт нийслэлчүүд болон марафонд оролцохоор хүрэлцэн ирсэн гадны зочид төлөөлөгчид, тамирчид та бүхэндээ автомашингүй, марафонтой спортлог, идэвхтэй Улаанбаатарын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Улаанбаатар марафон спортын арга хэмжээ нь жилээс жилд, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, оролцогч тамирчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа төдийгүй олон улсын болон нийслэлийн иргэд, оршин суугчид, орон нутгийн гүйгчдийн хүсэн хүлээж оролцдог томоохон тэмцээн болж чадсанд баяртай байна гэв. Мөн тэрбээр Техник технологийн хөгжлийг дагалдан бид хөдөлгөөний хомсдолд орох нь нэмэгдэж, автомашин, гар утасны хэрэглээг дагалдан алхах, гүйх, бие бялдараа хөгжүүлэх боломж улам бүр хязгаарлагдмал болж байгаа энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан иргэд оршин суугчиддаа нэг өдөр ч гэсэн автомашинаа орхиж, алхаж, дугуй унан, гүйлтийн тэмцээнд оролцох боломжийг олгодог болсон. Энэ жилийн хувьд Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог төдийгүй бүтэн, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулагдсан эрүүл мэндийн гүйлт, гэр бүлийн гүйлт, хүүхдийн насны ангиллыг нэмж оруулсан. Ингээд нийт гүйгчид, мэргэжлийн тамирчдад спортын өндөр амжилт хүсье хэмээсэн юм. Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцож байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

МЗХ-ны Спирт үү? Спорт уу аяны хүрээнд хэрэгжүүлж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл Унадаг дугуйтай Улаанбаатар дугуйн парад 7 дах жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаасМУИС-ийн төв байрны баруун талын автозамаасэхлэн зохион байгуулагдах гэж байна. Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах . Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна. Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.

Самбо бөхийн анхан шатны тэмцээн боллоо

Монголын хүүхдийн спортын VIих наадам дөрвөнжилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэхүү наадам самбо бөхийн анхан шатны тэмцээнээр үргэлжилж байна. Тус наадам 19 төрлөөр болж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай аймаг 11 төрлийг зохион байгуулжээ. Самбо бөхийн анхан шатны тэмцээн 19 жингээр явагдаж нийт 14 багийн 130 гаруй тамирчид оролцлоо. Багийн нийлбэр дүнгээр Оюуны-Ирээдүй цогцолбор нэгдүгээр байр, Iсургууль хоёр дугаар байр, Хонгор сумын Ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байранд тус тус шалгарсан байна. Энэ өдрийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид есөнсард болох Монголын хүүхдийн спортын VI их наадмын шигшээд оролцох эрхтэй болж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит 4 төрөлт тэмцээн боллоо

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит Шилжин явах цом-ын төлөөх дөрвөн төрөлт спортын тэмцээнийг түрүү жилийн цомын эзэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагууд болон хотын инженерийн хангамжийн байгууллагуудын нийт 16 баг тамирчид, 620 албан хаагчид хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит Шилжин явах цом-ын төлөөх дөрвөн төрөлт спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК шилжин явах цомыг гардлаа. Тэмцээнийг түрүү жилийн цомын эзэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өөрийн спорт зааландаа зохион байгуулсан бөгөөд хотын Захирагчийн ажлын албаны харьяа байгууллагууд болон нийслэлийн инженерийн хангамжийн байгууллагуудын нийт 16 багийн 620 гаруй тамирчид хурд хүч авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөн. Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тэмцээний дүнг сонирхуулъя. Сагсан бөмбөгийн тэмцээн Нэгдүгээр байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /эмэгтэй баг/ Мэдээлэл холбооны сүлжээ ХХК /эрэгтэй баг/ Хоёрдугаар байр: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК /эмэгтэй баг/ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /эрэгтэй баг/ Гуравдугаар байр: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК /эмэгтэй баг/ Ус сувгийн удирдах газар /эрэгтэй баг/ Волейболын тэмцээн Нэгдүгээр байр: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК /эмэгтэй баг/ Амгалан дулааны станц ТӨХК /эрэгтэй баг/ Хоёрдугаар байр: Ус сувгийн удирдах газар /эмэгтэй баг/ Геодези, усны барилга байгууламжийн газар /эрэгтэй баг/ Гуравдугаар байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /эмэгтэй баг/ Ус сувгийн удирдах газар /эрэгтэй баг/ Ширээний теннис Нэгдүгээр байр: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК -ийн ажилтан Л.Баянхангай/эмэгтэй ганцаарчилсан/ Мэдээлэл холбооны сүлжээ ХХК -ийн ажилтан С.Бямбасүрэн/эрэгтэй ганцаарчилсан/ Хоёрдугаар байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан Д.Нэргүй/эмэгтэй ганцаарчилсан/ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтанБ.Буянхишиг /эрэгтэй ганцаарчилсан/ Гуравдугаар байр: Монголын гэрэлтүүлгийн холбоо ТББ-ын ажилтан З.Энхтуяа/эмэгтэй ганцаарчилсан/ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ажилтан Т.Мөнх-Орших/эрэгтэй ганцаарчилсан/ Дартсын тэмцээн Нэгдүгээр байр: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК Хоёрдугаар байр: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК Гуравдугаар байр: Геодези, усны барилга байгууламжийн газар Шилдэг тоглогчид Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтан А.Нямсүрэн Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ажилтан Ш.Энхзориг Волейболын шилдэг эмэгтэй тоглогчоор Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн ажилтан Р.Солонго Волейболын шилдэг эрэгтэй тоглогчоор Амгалан дулааны станц ТӨХК-ийн ажилтан Б.Жаргалбаатар нар шалгарлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит тэмцээний 2019 оны аваргаар нийт 13 оноогоор Ч.Золбаяр захиралтай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК шалгарч Шилжин явах цом-ыг гардлаа.

Олимпийн өдрийг угтсан буухиа гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа

Монголын үндэсний олимпийн хорооноос орчин үеийн олимпийн хөдөлгөөн мэндэлсний ойн баярт зориулж, спорт, олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр /2019.05.02/ МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран энэ жилийн Олон улсын олимпийн өдрийг угтсан эхний арга хэмжээ болох Буухиа гүйлт - 2019 тэмцээнийг Сүхбаатар-ын талбайд зохион байгуулав. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МХАХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн Л.Болд, Нарийн бичгийн дарга, МҮОА-ын Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, тамирчдад амжилт хүсэв. Буухиа гүйлтийн тэмцээнд аймаг, дүүргийн төлөөлөл өсвөрийн шилдэг тамирчдаас бүрдсэн нийт 40 гаруй багийн 300 гаруй тамирчид оролцсон бөгөөд, дүүргийн Олимпийн зөвлөлүүдээс Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны хүрээнд тус тэмцээнд багууд оролцуулсан нь онцлог байв. Буухиа гүйлт тэмцээнийг жил бүр Монголын үндэсний олимпийн хорооны нэрэмжитээр Олон улсын олимпийн өдрийг угтаж, хүүхэд багачууд, олон нийтэд спорт, олипизмийг сурталчлах арга хэмжээ болгон зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.