ОХУ-ын Буриад улсын Сибирский районд болсон Тугниский уурхайн 24 жилийн ойд зориулсан 18 дахь удаагийн өсвөрийн боксын тэмцээн гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд болжээ. Тэмцээнд Монгол, Казахстан, Буриад, Буриадын Сибир, Эрхүү, Ангарск, Шелхова болон Улаан-Үд, Чита, Алс Дорнод зэрэг 15 мужаас оролцсон байна. Тэмцээн таван насны ангилалаар явагдсанаас манай өсвөрийн боксчид гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд Биеийн тамир, спортын дунд сургуулийн 21 тамирчин сурагчид, дасгалжуулагч багш С.Дашбурам, Б.Оюунболд нарын удирдлагад оролцжээ. Монголын өсвөрийн боксчдоос Алтан медаль 30 кгд Г.Дөлгөөн 50 кгд Б.Мишээл 54 кг Б.Есүхэй Мөнгөн медаль Д.Ганболд /28 кг/ С.Мөнхбаатар /30/ М.Батбаяр /57 кг/ М.Төрмөнх /63 кг/ Хүрэл медаль Ц.Тэмүүлэн /32 кг/ Б.Цэндсүрэн хүрэл /36 кг/ А.Сүхбат /57 кг/ тус тус хүртжээ. Дашрамд дуулгахад,Боксын ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын дундуур Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд болох бөгөөд энэ талаарх мэдээллийг өнөөдөр 10.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хийхээр болжээ.
Challenge cup-аас хүрэл медаль хүртсэн монголын хоккейчид тэмцээнд оролцох, байнгын бэлтгэл хийхэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг тухайгаа ярьж байна. Тэмцээнд яваад амжилт гаргаж чаддагүй байсан учраас компаниудаас мөнгө гуйхаасаа ичдэг гэнэ. Уг нь цаг уурын тааламжтай нөхцөл байдал, монгол хүний биеийн онцлогийн хувьд амжилт үзүүлэх магадлал бий. Харамсалтай нь эдийн засгийн дэмжлэггүй учраас ахидаггүй гэдэг. Хүчний тоглолт гаргахдаа Азидаа гарамгайд тооцогддог хоккейчид маань зарим үед мөнгө төгрөггүйн улмаас бэлтгэл муутай, баг бүрэлдэхүүний хувьд дутуу дулимаг тэмцээнд явдаг ажээ. WORD.MN Б.Бүжүүлэй
Өнөөдрөөс эхлэн ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос хориглосон шийдвэр гаргалаа. Унаач хүүхдийн аюулгүй байдал алдагдаж байгаа нь зөвшөөрөлгүй, хууль бус уралдаан олноор зохион байгуулагдах болсонтой холбоотой гэж тус холбоо үзэж байгаа ажээ. Хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулсан тохиолдолд хобооны зүгээс хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулж байгаа юм байна. Мөн энхүү хугацаанд хууль бус, зөвшөөрөлгүй аливаа уралдаанд оролцохгүй байхыг монголын нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүддээ ММСУХ уриалж байгаа ажээ. WORD.MN Б.Бүжүүлэй
Өнөөдөр 14.00 цагт ССАЖЯ-д Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоолын дагуу олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох журмын дагуу өнөөдөр шагналыг нь өгнө. Нийт 114 хүнд 300 орчим сая төгрөг олгох юм байна. Word.mn
УИХ-ын эмэгтэй гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүллээ
2013-03-26 18:14:58 Нийтлэгдсэн: СпортХурдан морины унаач хүүхдүүд тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхэлж, эрх нь зөрчигдөж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа тухай ихээхэн хөндөгддөг. Гэсэн хэдий ч хурдан морины хөлд үрэгдэж, бэртэж гэмтэж амиа алдаж байгаа балчир үрсийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг нь буй болгох талаар тодорхой дорвитой арга хэмжээ авсан зүйл төдийлөн үгүй. Тэгвэл энэ удаад УИХ-ын эмэгтэй гишүүд хурдан морины хөлд үрэгдэн бэртэж, гэмтэж, амиа алдаж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, хэт бага насны хүүхдээр уралдааны морь унуулах эсэх. Унуулсан тохиолдолд даатгалын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг тэдний эрх ашиг аюулгүй байдлыг хангах тухай олон асуудлыг хурцаар дэвшүүлж Морин уралдааны тухай хуулийг санаачилах талаар санал нэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуягт өчигдөр шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй