"Халхын голд байгуулсан гавьяа” киноны нээлт ирэх сарын 2-нд болно
2019-08-30 16:58:59 Нийтлэгдсэн: УрлагХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний Звезда телевизтэй хамтран бүтээсэн Халхын голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Халхын голд байгуулсан гавьяатүүхэн, цуврал баримтат ккинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал өнөөдөр MNBэвент холл-д болсон. Тус хэвлэлийн хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Халхын голд байгуулсан гавьяа төслийг санаачлагч, Ерөнхий продюсер Л.Нинжжамц, Халхын голд байгуулсан гавьяа төслийн Гадаад харилцаа хариуцсан продюсерД.Цэцэгдэлгэр, продюсер Д.Ганчимэг, гүйцэтгэх продюсер О.Отгонжаргал, найруулагч Н.Чингис, редактор А.Ариунбаатар, ХХЕГ-ын зөвлөх хурандаа, төслийн зургийн дарга, хилийн зөвлөх Д.Баасанжаргал, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар нар оролцлоо. ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний Звезда телевизтэй хамтран ажиллах санал тавихад Звезда телевизийн удирдлага таатай хүлээн авсан билээ. Ийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-25-нд тус телевизэд зочилж, Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах төслүүдээ зөвшилцсөн. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын 5-12-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц,Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар ОХУ-ын нийслэл Москва хотноо албан томилолтоор ажиллах үеэрээ хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний Звезда телевизтэй хамтран бүтээх дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсны гэрээ хийж, баталгаажуулсан юм. Дээрх кино төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан11хоногийн зураг авалт хийсэн. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар Хэнтий Баян-Овоо Талын хөндлөн Баян-Овоо Чингис хот Баянтүмэн Дорнод Буйр нуур Халх гол Чойбалсан хот Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн.Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдэж байна. Халхын голын байлдааны үеийн түүх, болсон үйл явдал, Монгол-Зөвлөлтийн дайчдын халуун амь бүлээн цусаа урсгасан баатарлаг гавьяаг орчин үеийн кино, техникийн ололтыг ашиглан мөнхжүүлсэн дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсероор ажилласан бөгөөд Монголын талаас продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний Звезда телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон. Халхын голд байгуулсан гавьяакиноны эхний ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, бие биенээ тагнан турших ажиллагаанууд, Японы Алс Дорнододдовтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлнэ. Харин дараагийн ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарна. Түүнчлэн сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болгосон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулах юм. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний Звезда телевизийн хамтын бүтээл Халхын голд байгуулсан гавьяа түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 2-ны даваа гарагт 18:30 цагт Зайсан Хилл цогцолборын кино танхимд болно.
ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт Д.Сүхбаатарын талбайд боллоо
2019-08-29 08:53:27 Нийтлэгдсэн: УрлагХалхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв. Хүндэтгэлийн тоглолтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээж үг хэлэхдээ Монгол орны тусгаар тогтноол Монголын ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг та бид хүндэтгэн дархалж, хойч үедээ бахархан мөхжүүлэх учиртай. Түүхэн ялалтын ойг тэмдэглэх нь ялалт байгуулсан ард түмний бахархалт баяр төдийгүй хүн төрөлхтөн, дэлхийн улс орнууд, хөрш орнууд хамтын ажиллагаандаа хүндэтгэлтэй хандан, харилцан ойлголцож, энх тайван, амар амгаланг бидэнд сануулж байдаг билээ. Халхын голын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх МУ-ын Засгийн газрын шийдвэрийн хүрээнд ойн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, тусгаар тогтнолын үнэт зүйлийг иргэд олон нийт, залуу хойч үедээ сурталчилан таниулах олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ үшийн арга хэмжээ билээ. Шилдэг уран бүтээлүүдээрээ Монголын ард түмэнд бэлэг барьж буй нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын уран бүтээлчид, зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилж, тухлан саатахыг хүсье хэмээлээ. Тоглолт Цэнхэр тал минь, Дөрвөлсөн морьт цэрэг, Ариун дайн, Гургалдай шувуу, Берлинээс би харьж явна, Борхон бүсгүй, Катюша, Дамнуургатай наймаачид, Алив эрэг, уушин газар луу довтлоорой, Питерийн гудамж дагуу зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ. Тоглолтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
А.В.Александровын нэрэмжит чуулга хүндэтгэлийн тоглолт хийлээ
2019-08-28 09:11:45 Нийтлэгдсэн: УрлагХалх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай тохиролцож, ахмад дайчдаа алдаршуулах, Дорнод аймгийн Халхгол сумыг жишиг сумын төв болгон хөгжүүлэх, баримтат болон уран сайхны кино, телевизийн цуврал нэвтрүүлэг бүтээх, урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөн, эхнээсээ хэрэгжүүлж байна хэмээгээд Өнөөдөр энэ танхимд цугласан Халхын голын байлдаанд оролцож эх орон газар нутгынхаа бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо батлан хамгаалах эрхэм үйлсэд залуу халуун насаа зориулсан дайчид болон тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд энэхүү түүхт ойн халуун баярын мэндийг хүргэе гэв. Ойн хүрээнд манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны Русские Витязи багийн уран нислэгийн үзүүлбэр өнөөдөр Хүй долоон худагт болох юм. Мөн Алдар спорт хорооноос Хүй долоо хутагт бэсрэг наадам зохион байгуулж, 64 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан байна.
Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо
2019-08-26 09:11:53 Нийтлэгдсэн: УрлагНийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа. 2019 оны хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газраас их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн их засвар, номын сангийн үйлчилгээний RFID технологийн хөрөнгө оруулалт, Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах зураг төсөв, Соёлын төв өргөөний барилгын дээврийн их засвар болон хөгжим техникийг шинэчлэх ажил, Багануур, Сонгинохайрхан дүүргүүд дэх Соёлын ордны шинэ барилгын ажил, Чингэлтэй дүүргийн Соёлын ордны газар зэрэг олон асуудлуудын талаар НСУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний үеэр цаг үеийн шинж чанартай Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, Нийслэл Улаанбаатар хотын үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ой, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн 169 хороонд Соёлын элч ажиллуулах, Соёл, урлагийн ажилтны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар болон хүлээгдэж буй зарим ажлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоогэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Соёл урлагийг дэмжих сангийн дэмжсэн “2000 Цааны баяр” амжилттай боллоо
2019-08-22 09:38:26 Нийтлэгдсэн: УрлагМонгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыголон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоорМонгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Цаатны наадам - 2000цааныбаяр-ынарга хэмжээ 2019 оны 08 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд зохион байгуулагдлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цаатан иргэдийн соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор Цаатны наадам-2000 цааны баяр-ын арга хэмжээнд Соёл, урлаг дэмжих сангаас дэмжлэг үзүүлж, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллаа. Цаатны наадам - 2000цааныбаяр-ынарга хэмжээнд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг болох баруун, зүүн тайгын цаатан иргэд өөрсдийн 1,200 гаруйцаа бугын хамт цаатны ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов. Мөн ОХУ-ынУлаан-Үдэхот, БНХАУ-ынӨМӨЗО-нытуваиргэд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллага, гадаадын элчин сайдын яамдууд болон гадаад дотоодын жуулчид өргөнөөр сонирхон оролцлоо. Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан,Этэрболонянзагынуралдаан,цаанполо, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардынавьяастнуудынтоглолт болж, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан үзэсгэлэн худалдаа гарч олны хүртээл боллоо. Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга2,396 болж өссөн байна. Наадмын үеээр БСШУСЯ-ны харъя Соёлын өвийн үндэсний төвөөс Цаатны наадам - 2000цааныбаяр-ын арга хэмжээний талаар баримтат киноны зураг болон гэрэл зураг авч, цаатны өв соёлын өвлөн уламжлагч нарын талаар бүртгэн баримтжуулалт хийн ажиллаж, Соёлын биет бус өвийн Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг баяжуулаад байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй