“Найрагчийн мөрөөр” төслийн багийнхан талархал илэрхийлэв

XX зууны эхэнд өрнө дахинд суралцаж, орчин цагийн Монголын үндэс суурийг босголцсон анхны сэхээтнүүдийн мөрөөр аялсан Найрагчийн мөрөөр төслийн багийнхан сар гаруй хугацаанд таван улсын долоон хотоор аялаад иржээ. Монгол хөвгүүд, охидын туулсан амьдрал, хүний санаанд оромгүй хэцүү бэрх шалгуур, бидэнд тээж авчирсан соёл боловсролын түүхийг орчин цагт сэргээх уг төсөл 2021 он хүртэл үргэлжлэх юм. Төслийн багийнхан энэ удаагийн аялалд чин сэтгэлээсээ тусалсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон, Элчин сайд Д.Ганбат, зөвлөх Ё.Баттөмөр, консул Л.Мөнхжаргал, жолооч У.Энхсаруул, Б.Пүрэвсүрэн нар, тэдний гэр бүлд нь гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.

Бүсгүй ертөнцөөр аялаарай

2019-02-15 21:49:01 Нийтлэгдсэн: Урлаг
Бүсгүй ертөнцөөр аялаарай

Арав гаруй жилийн өмнө ая дан, донж маяг нь таарсан Санаандгүй учирсан дурлал дуугаараа нийтийн дууны ертөнцөд анх хөл тавьж байсан Э.Чулуунчимэг өдгөө дуунд дуртай түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болсон. Энэ хугацаанд тэрээр ганцаарчилсан дөрөв, хамтарсан гурав, нийтдээ долоон цомог гаргасны зэрэгцээ Монгол бөхийн өргөөнд 4 удаа, Монгол эх орноо тойрон 3 удаа аялан тоглосон билээ. МУСТА, дуучин Э.Чулуунчимэг Бүсгүй ертөнц уран бүтээлийн тоглолтоо 2019 оны 02-р сарын 22-ны 19 цагаас UB palace-ын концертын их танхимд тоглох гэж байна. Хоёр жилийн өмнө тоглосон Зүгээр л инээмсэглэ тоглолтоосоо хойш хийсэн уран бүтээлүүд болон үзэгчдийнхээ сонсох дуртай 20 гаруй дуугаа Бүсгүй ертөнц тоглолтондоо эгшиглүүлэх юм. Олон олон бүсгүйчүүдийн дотоод сэтгэлийн дуу хоолойг уянгалаг сайхан дуунуудаараа илэрхийлж буй дуучин бүсгүйн эрхэмсэг үдэшт та бүхнийгээ хүндэтгэн урьж байна. Түүний анхны уран бүтээл Санаандгүй учирсан дурлал дуу 10 нас хүрч байгаа, бяцхан охин Аялгуу Хамгийн гоё хайр-аар үзэгчиддээ бэлэг барина, тасалбар бүрийг шинэхэн цомог дагалдаж байгаа гээд сюрприз дүүрэн тоглолт байх болно.

80, 90-ээд оны торго моданд!!!

2017-05-08 11:41:22 Нийтлэгдсэн: Урлаг
80, 90-ээд оны торго моданд!!!

Дахин давтагдашгүй цор ганц зүйлд дурладаг танд дуулгах таатай мэдээ байна. Тиймээ энэ бол торгоны тухай мэдээлэл юм. Топ Торго-ын хамт олон 80, 90-ээд оны буюу хуучны ланз хээ, загасан хээ, усан хээ, цэцгэн хээ, үүлэн хээ, рашааны бумбан хээ гээд зөвхөн соёлын ул мөр төдийгүй шашны ул мөрийг үлдээсэн үлэмж тансаг Солонгос торгонуудыг оруулж ирээд байна. Солонгосын торго гэхээр бидний киноноос л үзэж байсан түүхэн хаадуудын, хатдуудын, ордны ван, гүн, ноёдын өмсөж байсан нээх гоё эрхэмсэг донжтой торгон хувцаснууд өөрийн эрхгүй нүдэнд бууж байгаа биз. Торго бол өөрөө нарийн нандин урлаг. Дэлхий дахин, ялангуяа Дорно дахины улс үндэстэн тэр чигээрээ эртнээс торгоны хэлээр ярьдаг байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн улс орныхоо өв соёл, хэв донжыг агуулсан нэг ёсны урлаг юм. Өөрийн гэсэн хээтэй, энэ нь хэддүгээр зууны үед үүссэн, энэ хээ нь ямар утгыг илтгэсэн, ямар бэлгэ тэмдэгтэй, хүн өмсвөл ямар үед өмсөж байх вэ, ямар зэрэг дэвийг илтгэж байх вэ, тухайн үеийн сэтгэл санаа ямар байна, энэ хээ ямар учраас ямар түүхэн үйл явдлаас болоод үүссэн юм бэ гээд торгоны талаар яриад байвал дуусахгүй их хөврөх түүх сөхөх болдог. Хамгийн сайхан нь торгоор хийсэн хувцасыг хэдэн үеэрээ хадгалж, эдэлж хэрэглэж болдог яс чанар нь хамгийн гайхалтай юм. Галд шатдаггүй Магнаг торгоос эхлээд хүр хорхойн шүлснээс гаргаж авсан ховорт тооцогддог Ялам торго, алдарт Gucci, Prada-гийн коллекцид онцлогдсон гар хатгамал, чамин хээтэй торго хүртэл эднийд бий. Байдаг л нэг хээ хуар бүхий торгоноос арай өөрийг хайж байгаа бол, өнгө үзэмж, тансаг гоё торго хайж байгаа бол Топ торго-ыг зориорой.

Сараагийн “Аргагүй амраг” 20-н жилийн дараа ил гарав!

Поп хатагтай МУГЖ Б.Сарантуяа ардын дууны этник тоглолт Аргагүй амраг-аа 20-н жилийн дараа ахин тайзнаа тавих таатай мэдээ дуулгая. Нэгэн цагт Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсан ч поп хатагтайг өндрөөр үнэлж, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан Сараа бол 20-р зууны Монголын рок попын шилдэг дуучин. Хамгийн гол нь дуулах ур чадварыг бүрэн эзэмшсэн. Ялангуяа Аргагүй амраг-ийг урлаж дуулсан нь үгээр хэлэхийн аргагүй гэж хэлсэн удаатай. Ер нь үе үеийн дуучид ялангуяа баргийн эмэгтэй хүн Гоолингоо дууг дуулдаггүй, нарийн учир уялдаатай, олон нугалааг шаглаж дуулахаас гадна хоолойн чадал шаарддаг гэдэг. Тухайн үед поп хатагтай Б.Сараа Гоолингоо-г өөрийн хоолойгоор дахин амьдруулах зориг гаргаж Монголын радиогийн алтан фондоос АЖ Д.Ичинхорлоо агсны дуулсан эх хувилбарыг нь авч сонсоод шаглаж дуулахын тулд шаггүй сургуулилт хийсэн түүхтэй юм билээ. Хамгийн гол нь Гоолингоо дуунаас гадна олон сайхан ардын дууг түүхийн шаргал хуудсанд элэгдэж, мартагдахаас аварсан хүн бол яалт ч үгүй поп хатагтай Б.Сараа. Хоолойн чадлаас гадна дууны дотоод гоо сайхныг мэдэрч, илэрхийлдгээрээ урлагийн томчуудаас энэ мэт өндөр үнэлгээ авахад Аргагүй амраг тоглолт хүчтэй нөлөөлсөн. Тиймдээ ч тухайн үед тоглолтын билет 20-н доллараар зарагдсан ч үзэгчид СТӨ-г өргөж явах нь холгүй оочер дараалал үүсч, рекорд тогтоож байлаа. Тэгвэл энэ удаа Аргагүй амраг тоглолтын билет 50,000-70,000-н төгрөг бөгөөд худалдаанд гарсан даруйдаа тал хувь нь дууссан гэнэ шүү. Монголын №1 продакшн OnOff поп хатагтайн тоглолтыг хариуцаж байгаа бөгөөд Corporate convention center-т 2-р сарын 10-ны 19-н цагт ганцхан удаа тоглогдох аж. Монголчууд хошин шогийн тоглолтоос өөр үзэх үзвэргүй, уйдаж залхаад байгаа энэ үедАргагүй амраг ёстой л цаг үеэ мэдэрч чадлаа. Яг үнэндээ Б.Сараагийн фэнүүд хамгийн азтай нь. 30-н жил тасралтгүй уран бүтээл хийсэн, зүгээр суудаггүй, жил бүр тоглолт хийдэг үүн шиг дуучин үгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй. Аргагүй л юугаар баян, түүгээрээ дайлна гэгчээр хэдий СТӨ-ний дэд захирал болсон ч хажуугаар нь уран бүтээлээ орхилгүй, үзэгч олноо уйдаадаггүй хэвээрээ шив. Ийм л болохоор ард түмэн түүнд хайртай байдаг.

Найман сая дагагчтай бол ийм л юм болох нь

Твиттер, Фэйсбүүк дэх өөрийн хуудсандаа сая сая дагагчтай хүмүүс хэдийгээр гоё ч гэсэн, зарим үед хэцүү байдаг байх. Үргэлж л утсанд нь шинэ мэдээллийн дохио ирнэ, найзын хүсэлт, шүтэн бишрэгчдийн мессеж гээд л... Тэгвэл Голландын хөлбөмбөгийн тамирчин Дэми Де Зею (Demmmy De Zeeuw) өөрийн инстаграм хуудасных нь notification буюу мэдэгдэл ямархуу байдлаар нь утсанд нь ирдгийг хүмүүст харуулахыг хүссэн бололтой. Тэр инстаграм хуудсандаа 8 сая гаруй дагагчтай юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.