Канадын залуу дуучин Жастин Бибер (Justin Bieber) анх гарч ирсэн цагаасаа хойш л хэл амны бай болсоор, сүүлдээ тэрэндээ өөрөө ч дассан гэлтэй. Дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид тоолж барамгүй ч гэлээ, үзэн ядагчид нь ч гэсэн байнга өсөж байдаг. Түүний хийж бүтээсэн зүйлс, урлагийн салбарт оруулсан хувь нэмэр нь хэдий их ч, заримдаа бас үзэн ядах шалтгааныг нь ч зөвтгөмөөр санагдана. Ингээд түүний тухай өмнөөс нь ичмээр 10 баримтыг сонирхуулъя. Хүмүүс Жастин Биберийг яагаад үзэн яддаг вэ? 1. Нүцгэн зургууд Жастины нас залуу, цус шингэн болоод ч тэр үү заримдаа үнэхээр омголон, бардам зан гаргадаг. Нэгэн ярилцлагандаа бүр Миний эрхтэн маш том хэмээн ярьж байсан шүү. Энэ нь ч олон хүний инээд, зэвүүцлийг зэрэг хүргэсэн явдал болсон. Цахим ертөнцөөр түүний чармай нүцгэн зурагнууд байсхийгээд л цацагддаг. Энэ ч олон хүнд таалагдсан нь юу л бол доо... 2. Тэр Селенаг маш их гомдоосон Жастин, Селена хоёрын үерхэл нэг хэсэг салж нийлж явсаар саяхан л бүр мөсөн цэг тавьж дууссаныг бид бүгд мэднэ. Албан ёсоор үерхэж байхдаа ч хэд хэдэн удаа араар нь тавьж, өөр охидтой нэр холбогдон, олны дургүйцлийг хүргэдэг байсан билээ. Харин энэ хугацаанд Селена шантралгүй түүнийг үнэнчээр хайрлаж байсан нь олонд ил байсан юм. Үүнээс харахад Жастин эр хүний хувьд буурь суурьгүй, эмэгтэй хүнээр тоглоод л хаядаг гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлэх нь аргагүй биз ээ... 3. Тэр Кардашьяны эгч дүүстэй найз Ганц нэгтэй нь ч биш, бүр бүгдэнтэй нь шүү. Зөвхөн найз байгаад зогссон бол яая гэхсэн. Харин өөрөөсөө үе мултрах шахсан Хлоя Кардашьянтай хүртэл болзож явсныг мэдээд түүний шүтэн бишрэгчдийн тэн хагас нь үзэн ядагчид болон хувирсан гэдэг. Кендал, Кайли Женнер нартай хүртэл нэр холбогдож явсан түүнийг папарациуд аль хэдийн илчлээд амжсан шүү. 4. Хүний хөдөлмөрийг үл тоогч Доорх зурган дээр тэр Нью-Йоркийн нэгэн рестораны арын хаалганы дэргэд байрлах хогийн цэгний хажууд бүдүүлгээр морь харж байна. Нэр хүндээ бодоод ч болов 5-хан секунд тэсээд, ариун цэврийн өрөө рүү зүглэж болоогүй л юм байх даа. Хогийн савийг ч гэсэн хүн цэвэрлэнэ шүү дээ. Сайн нэрийг хүсээд ч олохгүй, муу нэрийг хусаад ч арилахгүй гэж үг байдаг даа. 5. Өөрийгөө Битлз-тэй харьцуулдаг За боль доо, арай үгүй байлгүй дээ? Жастин хэдийгээр олон нийтэд үүнийгээ ил тодоор зарлаагүй ч гэсэн менежер, хамтран ажилладаг хүмүүс болон ойр дотны хүмүүстээ ингэж хэлж байсан гэнэ. Түүний гаргасан дуунууд ихэнх нь хит болж, Billboard-ийн шилдэг 100-д багтдаг ч гэлээ хүн төрөлхтний домог болсон Beatles-ийн хаана нь ч хүрэхгүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа, батлах ч байх. Гэхдээ л тэр өөрийнхөө анхны сингл Baby дууг Битлзийн Let it Be-тэй харьцуулж зүрхэлсэн л юм даа. 6. Шүтэн бишрэгчдээ үл хүндэтгэх муухай зан Тагтан доор нь эгнэн зогссон шүтэн бишрэгчид рүүгээ шүлсээ хаяна гэж хэн санах билээ? Тэр яагаад ийм үйлдэл гаргах болсон талаар ойрын баттай эх сурвалжуудаас сонсоход фэнүүд нь тасралтгүй зураг авч, түүний нэрийг хэлэн хашгирч байсан учир дургүй нь хүрч шүлсээ хаясан гэнэ. Хүний хайр хүндлэлийг дааж явах ямар хэцүүг Жастин Бибер ч ухаарах болоогүй л байна даа. 7. Үсэндээ хэтэрхий их мөнгө зарцуулдаг Жастин шинэ үсний засалт хийлгэх болгондоо ойролцоогоор 750 доллар үрдэг гэнэ. Монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөг шүү дээ. Эр хүн тэргүүндээ анхаарал хандуулах нь зөв. Гэхдээ энэ их мөнгөнийхөө ядаж хагасыг нь хандив буяны үйлсэд зарцуулвал аль аль талдаа дээрсэн. 8. Хар тамхи, согтуугаар машин жолоодсон хэргээр хэд хэдэн удаа баривчлагдсан Дөнгөж насанд хүрмэгцээ л архи, тамхи, мансууруулах бодисны хэргээр цагдаа, шүүхэд дуудагдаж байсан түүнийг учир мэдэх хүмүүс хараад толгой сэгсрэн, шогширч байсан байх. Хэрвээ согтуугаар машин жолоодож яваад өөрийгөө болон өрөөл бусдыг аюулд унагасан бол түүний нэр хүнд хэзээ ч ахин сэргэхээргүйгээр навс унах байлаа. Ер нь ч тийм зүйл болоход ойрхон байсан шүү. Тэр мансуурлын байдалтайгаар машин барьж яваад баригдаж, тэр ч бүү хэл шоронд хоригдож, 2500 доллар төлөн шоронгоос гарч ирж байсан юм. 9. Түргэн уур Нэр алдартай болно гэдэг нэг бодлын сайхан ч байнга олны нүдэн дээр ил байж, гэрэл зурагчдын дурангийн өмнө амьдрана гэсэн үг. Тэр ч үүнийг мэдэж л байсан. Гэсэн хэдий ч папарациудыг элдвээр хараан зүхэж, бүдүүлэг үйлдэл гарган, тэдэн рүү дайрч байсан юм. Эцсийн эцэст бүгд л хийх ёстой ажлаа хийж явсан шүү дээ. Харин Жастин түргэн уур гаргахаасаа өмнө нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй байсан байх. 10. Мөнгөний үнэ цэнийг үл мэдэгч Жастины эмх замбараагүй хувийн амьдрал, архи, тамхи, мансууруулах бодис, холбогдсон гэмт хэргүүд зэргийг эс тооцоод ч түүний дутагдлууд дуусахгүй. Тэр нэр алдар, хөрөнгө мөнгийг хэрхэн зөв зүйтэй хослуулан амьдрах арга ухаанд хараахан суралцаж амжаагүй гэлтэй. Уг нь олон хүнд танигдсан цөөнгүй хэдэн жилдээ овоо зүйлийг мэдэж авсан л баймаар... Гэвч тэгээгүй гэдгээ тэр одоог хүртэл баталсаар л явна.
Харж, үнэрлэж, хүрч, сонсохдоо таашаал авдаг, дэргэдээ байгааг нь мэдэхдээ баяр хөөрийг амсдаг тийм зүйлс хүн бүрт байдаг. Үүнийг л орчин үеийн хэллэгээр хобби гэж нэрлэдэг билээ. Тиймээс хүн болж төрсөн л бол заавал дуртай зүйлтэй байх учиртай. Тэгэхлээр хүн бүхэн хоббитой гэсэн үг. Алдар нэртэй, төгс төгөлдөрт ойрхон хүмүүс ч гэсэн ээжээс төрсөн хүн юм болохоор энэ тал дээр бидэнтэй ижилхэн. Ингээд бүгдээрээ зарим алдартнуудын хоббитой танилцацгаая. Зарим алдартнуудын хобби 1. Род Стюарт галт тэрэгний загвар цуглуулах Мэдээж галт тэрэгний тоглоомон дуураймал цуглуулахад тийм ч сонин зүйл үгүй. Гэвч Род Стюартын хувьд түүнийг яагаад ийм хоббитой болсон нь жаахан сонирхолтой санагдаж байгаа биз?... 2. Кифер Сазерленд Gibson-ы гитар Кифер бол Gibson-ы хамгийн гоёмсог гитарнуудын бүхэл бүтэн сантай нэгэн. Хамгийн сүүлд хийсэн тооцоогоор түүний студид 38 гитар цугларчээ. Энэхүү хөгжмийн зэмсэгт тэрээр Жимми Пейж, Ангус Янг нарын талаар дуулснаасаа хойш ухаангүй дурлах болсон байна. 3. Квентин Тарантино- ширээний тоглоомнууд Квентин Тарантино нэгэн ярилцлагадаа төрөл бүрийн ширээний тоглоомны цуглуулгынхаа талаар дурьджээ. Тарантино нь ретро бокс тоглоом цуглуулах гэж байсан боловч хэтэрхий үнэтэй хобби гэж үзээд, тэр бодлоо хаясан байна. 4. Риз Уизерспун цагаан хэрэгсэл Үзэсгэлэнт Риз нь Луизиана мужийн Шинэ Орлеан-д мэндэлсэн гэдгийг та мэдэх байх. Төрсөн газар нь л түүний хобби-нд нөлөөлсөн байх. Ямартай Риз Уизерспун нь цагаан хэрэглэл цуглуулах, эмэгтэйлэг хоббитой нэгэн ажээ. 5. Брэд Питт зургийн цуглуулга. Хүн бүрийн зүрх сэтгэлд зургийн урлагийн талаар мэдрэмж нуугддаг. Брэд Питт ч гэсэн тийм бололтой. Түүний цуглуулгад зургийн хэрэгслүүд, маш үнэтэй олон зургууд байдаг. Тэдний нэг нь Нео Раухын зураг юм байна. Тэр үүнд нэг сая доллар зарцуулж байжээ. Түүнчлэн Брэд Питт мотоцикл цуглуулах хоббитой гэдгийг та мэдэж байгаа байх. 6. Николь Кидман. Иудей зоос Николь Кидман кинонд тоглож, зураг авалтад оролцоогүй үедээ эртний иудейчүүдийн хэрэглэдэг зоосыг цуглуулж цагаа өнгөрүүлдэг байна. 7. Том Хэнкс бичгийн машин. Том Хэнксийн цуглуулгад 200 гаран ширхэг бичгийн машин бий. Тэрээр Ларри Краун-д тоглосныхоо дараа зураг авалтын үеэр хэрэглэсэн Corona-гийн бичгийн машинаа өөртөө авч үлдсэн байна. 8. Анжелина Жоли хутга Анжелина Жоли хэмээх энэ гайхалтай эмэгтэй 12 настайгаасаа хойш хутга цуглуулж эхэлжээ. Анхны хутгыг нь түүний ээж бэлэглэсэн байна. Хамгийн сонирхолтой нь, түүний өргөмөл хүү Мэтт ч гэсэн энэ хобби-г нь өвлөн авчээ. 9. Клаудия Шиффер- аалз. Германы модель Клаудия Шифер нь аалзанд маш хайртай нэгэн ажээ. Түүний гэр нь төрөл бүрийн аалзны зураг, баримал, дуураймал тоглоомоор дүүрэн байдаг гэнэ. 10. Жонни Депп Жонни Дэпп нь аливааг цуглуулах гэж төрсөн хүн гэхэд болно. Тэрээр сарьсан багваахай, цох хорхой зэргийг цуглуулдаг. Парис хотод Жонни-гийн эрхэлдэг хорхойны дэлгүүр хүртэл байдаг гэнэ. Түүнчлэн Жонни Дэпп-ийн цуглуулганд алиалагчийг дүрсэлсэн зурагнууд, ширээний чийдэн, ар-деко стилийн тавилга зэрэг багтдаг. Харин та ямар хоббитой вэ?...
Долоон настай бяцхан охин болох Аэлита Андре алдартай зураач болжээ. Тэрээр анх 9 сартай байхдаа анхныхаа зургийг зурсан байна. Охины аав болох Майкл Андре өөрийн зургийн хэрэгслүүдийг зочны өрөөндөө үлдээгээд явсан үед охин нь мөлхөж очин зургаа зурж эхэлжээ. Ингээд түүнд зураг зурах маш их таалагдсан байна. Олныг гайхшруулсан 7 настай охин Түүний анхны зургийн үзэсгэлэн охиныг 2 настай байхад нь гарчээ. Аэлитагийн гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс бөгөөд аав нь зураач, ээж Ника нь гэрэл зурагчин, өвөө нь мэргэжлийн уран зураач юм байна. Аэлитад зураг зурахад хэрэгтэй бүхий л хэрэгсэл байдаг бөгөөд түүний сэтгэн бодох чадвар үнэхээр гайхалтай. Тэрээр өөрийн бүтээлүүдийг маш анхааралтай, болгоомжтой зурж хийдэг гэнэ. Түүний зургууд дэлхийн томоохон зураачдад маш их таалагдсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар охины зургууд өнгийн хоршил сайтай байдаг ажээ. Тэрээр зургаа зурахдаа эхлээд тоглож эхэлдэг бөгөөд дараа нь будгаа асгаж, олон өнгийг хослуулдаг байна.
Дэлхий дахинд том өгзөг, үзэсгэлэнтэй төрх, сайхан холойгоороо алдартай Женнифер Лопес (Jennifer Lopez), хамгийн сүүлд Австралийн залуу рэппер Игги Азалеа (Iggy Azalea) -тай хамтран Booty хэмээх дууныхаа клипийг гаргасанаас хойш, өгзөгөөр бороо оруулагч хэмээх цолыг хүртсэн байна. Тэгвэл тэд саяхан Лос-Анжелест болсон амьд тоглолтон дээр, гарч ирж дуулж бүжиглэжээ. Өгзөгөөр бороо оруулагчид нэг тайзан дээр...
Америкийн алдарт дуучин Леди Гага өөрийн дуу хооолой төдийгүй өвөрмөц хувцаслалтаараа олны анхаарлыг татаж, шүтэн бишригчдээ байлдан дагуулж чадсан билээ. Түүний гадаад дүр төрхийг хэнтэй ч андуурч үл болно. Зарим нэг нь Леди Гага-г шүтэн биширдэг бол зарим нэг нь түүнийг үзэн ядаж байдаг. Гэхдээ л энэ нь түүнийг олны анхаарлын төвд байхад огтхон ч муугаар нөлөөлдөггүй байна. Леди Гага-ийн хэлсэн үгс 1. Леди Гага өөрийн клип, тоглолтууд дээрээ маш олон төрлийн өвөрмөц дүр төрхийг бүтээж чаддаг. 2. Хэрвээ хэн нэгэн танд та мөрөөдлөө хэзээ ч биелүүлж чадахгүй гэж хэлвэл, бяцхан чөтгөр гэдгээ харуулж, өөрийн зорьсондоо заавал хүрэх хэрэгтэй. 3. Хайр гэдэг бол шинэ хүн бүхний анхаарлыг татах шинэ жийнсэн даавуу юм. 4. Үзэн ядах гэдэг үргэлж зөв байдаггүй ч хайрлах гэдэг нь үргэлж зөв. 5. Харууслын цаана бүү нуугд. Зүгээр л өөрийгөө хайрла. Тэгвэл бүх зүйл сайхан байх болно. 6. Зарим эмэгтэйчүүд эрчүүдийн араас гүйдэг бол зарим нь хүсэл мөрөөдлийнхөө араас тэмүүлж байдаг. Чиний ажил хөдөлмөр хэзээ ч чамайг өглөө сэрэхэд чинь би чамд хайргүй гэж хэлэхгүй гэдгийг сана. 7. Хүмүүс миний талаар аймшигтай зүйл ярьдаг. Би энэ талаар бодож үзсэн бөгөөд тэд үнэнийг хэлсэн байна. 8. Бид өөрсдийнхөө эргэлзээг оргилуун дарсаар даруулж, харин сэтгэл санаагаа кокайнаар тайвшруулдаг. Энэ яагаад миний санааг зовоож байгааг би ойлгохгүй байна. Гэхдээ бид оргилд хүрэхийг хичээж, эцэст нь хаана ч хүрч чаддаггүй. 9. Би үргэлж алдартай байсан. Гэхдээ үүнийг хүн бүр мэдэхгүй. 10. Миний шүтэн бишригчид ухаалаг, авъяаслаг хүмүүс байдаг. 11. Би дуу хөгжмийн төлөө үхэхэд ч бэлэн. Гэхдээ надад тийм шаардлага гарахгүй гэдэгт итгэлтэй байна. 12. Дэлхий ертөнц тэр чигтээ чамаас нүүрээ бууруулсан ч, чи өөрөө өөртөө байгаа гэдэгтээ итгэ. 13. Чи бусад хүмүүстэй ижил биш үед тэд чамд дургүй болдог. Тэд чамайг муулж, шоолж эхлэх боловч энэ нь тэд чамд атаархсаны шинж юм. Бусдаас ялгарах нь хэцүү байдаг бол өөрийгөө галзуу гэхэд л болно. 14. Итгэ, бас их хөдөлмөрлө. Таны мөрөөдөл биелэх болно. 15. Би 18 настай байхдаа тайчигчаар ажилладаг байсан. Надтай хамт бүжиглэдэг байсан хүмүүс миний хэн болохыг төсөөлж ч байгаагүй бөгөөд би Black Sabbath, Guns N Roses болон Faith No More-ийн аянд бүжиглэдэг байсан. 16. Би хатуу эмэгтэй бөгөөд намайг хайрлана гэдэг сувд хазахтай ижил. 17. Хайр гэдэг үргэлж аюулыг дагуулдаг. Хайр чамд амьдрахад чинь тусалдаг ч, бас үгүй ч хийж чадна. Хэрвээ би хайр дурлалтай учирвал дуу бичих боломжгүй болох вий гэхээс айж байна. 18. Би хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийг хүсэж байна. Дуу хөгжим гэдэг намайг өвөрмөц байхад тусалдаг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй