Тайлор Свифтийн сайхан биений нууц

Өнөө цагийн хөгжмийн ертөнцийн өнгө төрхийг тодорхойлон, өөрийн нэрээ дэлхийн тавцанд цуурайтуулан яваа гайхалтай залуу дуучин бол мэдээж Тайлор Свифт (Taylor Swift) юм. Гаргасан дуу бүр нь амжилт дагуулж байдгийн нууц нь өвөрмөц эмэгтэйлэг хоолой, бүтээлч уйгагүй зан, хөөрхөн царайнаас гадна гуалиг сайхан бие нь юм. Иймд та бүхэндээ дуучин бүсгүй хэрхэн өөрийн биеийн галбираа хадгалдаг, ямар хоол хүнс хэрэглэдэг тухай нэгэн сэтгүүл дээр гарсан ярилцлагыг хүргэе. Тайлор Свифтийн сайхан биений нууц Та ихэнхи цагаа аялан тоглолтоор явж буюу энд тэнд явж өнгөрүүлдэг. Нүүр будгийн өрөө эсвэл студидээ голчлон юу иддэг вэ? Би маш их ус уудаг л даа. Өдөрт ойролцоогоор 10 сав уудаг. Бас мэдээж шинэ ногоонууд хэрэглэдэг. Өөр хоол хүнс хэрэглээд байдаггүй. Бид таныг хоол хийх дуртай гэж сонссон. Энэ талаараа яриач? Би ерөнхийдөө шинэ жорнууд туршиж үзэх дуртай. Нэг хоолоо дахин дахин хийгээд байх сонирхолгүй санагддаг. Саяхан Эшли (Ashley) гээд найзындаа очиход тэр надад гайхалтай амттай хулд загасны амталсан мах, будаатай бэлдэж өгсөн. Би түүнээс жорыг нь аван, анх удаа загасаар хоол хийж үзсэн. Үнэхээр сайхан санагдсан, бас их гоё амттай болсон байна лээ шүү. Таны хөргөгчинд голдуу юу байдаг вэ? Өглөөний цайндаа би голдуу өндөг шаран, гахайн мах, бяслаг, шарсан талхтай иддэг. Ерөнхийдөө бол дандаа өндөг, гахайн мах, тахиан мах ашиглан хачиртай талх хийх дуртай. Мөн өглөөний цайгаа уух болгондоо жүржийн шүүс уух дуртай. Жүржийн шүүснээс гадна таргалуулдаггүй кола, пармижано-Режано бяслаг, шанцай, илчлиг багатай жигнэмэг зэрэг л байдаг даа. Ээжийнхээ хийж өгсөн ямар хоолонд дуртай вэ? Мэдээж ээжийн маань хийж өгсөн бүх хоол амттай. Түүний хийдэг шарсан мах нь их гоё бас бор сахар, шоколад, цөцгий, самар зэргээр хийдэг ирисд нь би ухаангүй дуртай. Та гэр бүлийнхэн болон найзууддаа зориулан ямар хоол хийж өгдөг вэ? Голдуу шарсан тахиа болон банш хийж өгдөг. Бас заримдаа өөрийн нэрийн пастагаа пармезан бяслагтай хийж бэлэг барьдаг даа. Таны идэж байсан хамгийн амттай хоол? Би бургер хийх их дуртай. Тиймдээ ч нэг удаа тахианы мах амтлан шарж, сармис, ногоон шош, лууван, броккили зэрэгтэй идэж байсан. Гайхалтай амттай санагдаж билээ. Би бүр яаж ингэж хийчихэв ээ гэж гайхаж байлаа шүү дээ. Ямар хоолонд дуртай вэ? Амтат төмс, шарвин болон пиццанд их дуртай. Өвлийн улиралд та ямар хоол иддэг вэ? Миний хамгийн дуртай улирал бол өвөл. Учир нь мэдээж зул сарын баяр болдог, бид нэг нэгэндээ хайраа илэрхийлдэг. Миний хувьд гэвэл баяраар хулуутай талх, бурамтай бялуу болон халуун шоколад зэргийг ойр дотныхондоо хийж өгдөг. Бусад өдрүүдэд бол ихэвчлэн халуун шөл, мах гээд л илчлэг тэжээл өгөхүйц хоол идэхийг хичээдэг. Таны гуалиг биеийн нууц юу вэ? Дасгал хөдөлгөөн хийдэг үү? Мэдээж жингээ барьна гэдэг эмэгтэй хүн бүрийн хувьд хэцүү асуудал байдаг. Миний хувьд хоол идэх дуртай, тиймдээ ч нэг их хоолны дэглэм бариад байдаггүй. Харин өглөө бүр нэг цагийн турш гүйдэг. Ингэснээр хөлс их ялгарч, илүүдэл өөх сайн шатаж, бие чангарч чийрэгждэг юм. Мөн надад өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх урам зориг хайрладаг. Тийм учраас би өглөө болгон гүйгээд бүр хэвшчихсэн.

Жанет Жексон хэрхэн 30 кг хаясан нь

Жанет Жексоныг 6 жилийн өмнө туранхай гэж хэлэхээргүй байсан бол одоо тэр гоолигоороо загвар өмсөгчидтэй өрсөлдөхөөр болсон. Тэр яаж бараг 2 дахин турж, дараа нь жингээ хэрхэн барьж байна вэ? Том биетэй, бандгар хүн бүр добрый хэмээх бодлыг Жанет өрөөсгөл гэж үздэг ба бүхэл амьдралынхаа турш илүүдэл жинтэйгээ тэмцэж ирсэн. Дуучин маань турах хүртлээ 80 кг жинтэй байсан бөгөөд нутри систем гэх хоолны дэглэмний ачаар 30 кг хаясан юм. 6 жилийн өмнө 45 настай Жанет 82 кг жинтэй байсныг үнэндээ төсөөлөхөд ч бэрх. 2011 оноос дуучин маань нутри систем хоолны дэглэмийг баримталж эхэлсэн. Энэ бол тухайн хүндээ тусгайлан боловсруулсан хоолны дэглэм бөгөөд өдөр бүрийн өглөөний цай, өдрийн хоол, амттан, оройн зоогийг интернетээр захиалдаг ба ингэж цаанаасаа бэлдэж савласан хоолыг дан эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хийдэг аж. Энэ хоолны дэглэмний гол давуу тал нь дуртай хоолоо идэж болдогт байгаа юм. Жанет өөрийн дуртай амттанаа (дуучин маань нарийн боов хараад авахгүй байж чаддаггүй нэгэн) бүсэлхийний хэмжээ нэмэгдэх вий гэж айж эмээлгүйгээр иддэг гэнэ. Онцлого нь тэрээр амттанаа хязгаарласан хэмжээгээр хүртдэг бөгөөд хэмжээнээсээ хэтэртэл идэх ч боломж байхгүй, учир нь энэ интернетээр захиалдаг хоолыг урьдчилан савласан байдаг ба тэнд ямар ч илүүдэл зүйл байдаггүй аж. Жин хасах гэдэг нь чухамхүү их төвөгтэй асуудал гэдгийг би сайн мэднэ, хүүхнүүд бид жингээ хасаж чаддаг боловч төгс жингээ удаан хугацаагаар барих нь хамгийн хэцүү. Энэ л асуудлыг шийдвэрлэхэд нутри систем тусладаг гэж дуучин маань бодлоо хуваалцсан байна. Одоо Жанет нутри систем-ын сурталчилгааны ажиллагаанд оролцож энэ турах аргыг олон нийтэд нэвтрүүлж байгаа. Тэрээр Жинхэнэ чи: хэрхэн өөрийгөө олох, өөрийгөө хайрлах тухай номондоо турсан туршлага болон өөрийн тухай бусад түүхүүдээ бичсэн гэнэ. Энэ номондоо Жанет хоолны дэглэмийн хажуугаар биеийн тамираар зайлшгүй хичээллэх хэрэгтэйг дурьдан, өөрөө тогтмол дасгал хийж, өглөө бүр хөнгөн гүйлт хийдгээ бичжээ.

Мадоннагийн охин ээжийнхээ стилийг дуурайх болжээ

Мадоннагийн охин Лоурдэс нь саяхан хар тамхины хэргээс болж баригдан ээжийнхээ урмийг ихээр хугалаж байсан билээ. Энэ хэргээс болж Мадоннагийн бодож олсон шийтгэл нь охиноо Total World Drama Tour хэмээх наадамд дагуулж явахгүй байх байлаа, гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Мадонна тайтгарч охиноо авч явахаар болсон гэдэг. Мадоннаг Берлин хотноо тайзан дээр дуулж байх үед нь Лоурдэс бага зэрэг наргиад авсан тухай хэвлэлүүд шуугисан. Учир нь Лоурдэс тайзны ард байрлах хувцасны өрөөнд ээжийнхээ тайзны хувцасыг өмсөн зургаа авахуулсан байжээ. Саяхан нэг хэвлэлийн бага хурал дээр Мадонна Миний охин над шиг хүн болохыг би хэзээ ч хүсдэггүй хэмээн ярьсан. Гэвч охиных нь байгаа байдлийг нь харахад Мадоннагийн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгс бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгаа бололтой.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.