ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хван Кюү Сүк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэргүүтэй тус яамны удирдлагууд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөөгийн хөгжлийн удирдах газар-ындэд тэргүүнХванКюүСүктэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. БНСУ-ынхөдөөгийн хөгжлийн удирдах газар нь Монгол, Солонгосын гадаад харилцааг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2013 оноос хойш Монгол Улсад эрчимтэй үйл ажиллагаа явуулж нийт 13 төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал улаан буудайнэлитүр үржүүлэг, малын бэлчээр тэжээл үйлдвэрлэл, хүний нөөцийгчадавхжуулахчиглэлийн төслүүд хэрэгжүүлсэн байна. Энэ удаагийн уулзалтаар цаашид БНСУ-ындэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой төсөл болон хүнснийүйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал болон газар тариалангийн салбаруудад хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцлоо.

“Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019”-ыг зохион байгуулав

Гадаад харилцааны яам, БНХАУ-ынӨМӨЗО-ныАрдын Засгийн газартай хамтран Монгол Улс, БНХАУ-ынӨМӨЗО-ныХудалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019-ыг2019 оны 6 дугаар сарын 27-ныөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаандМонголынталаас УИХ-ынгишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,ХХААХҮЯ-ныТөрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т. Жамбалцэрэн, ХөҮБХЗГ-ындарга Б.Батхүү, Хятадынталаас БНХАУ-ынӨМӨЗО-нытэргүүлэгчБуШяолинь, БНХАУ-аасМонгол Улсад суугаа Элчин сайдШиньХайминзэрэг албаны хүмүүс болон хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Форумын үйл ажиллагааг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувьӨМӨЗО-оордамжин хийгддэгийг онцлоод энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Форумын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэгт ХХААХҮЯ,БОАЖЯ,ҮХГ,МҮХАҮТ-ынтөлөөлөл оролцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав. Түүнчлэн форумын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур худалдан авах, дулаан аргаар боловсруулсан мах худалдан авах зэрэг чиглэлийн 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцлийг байгуулав. Мөн БНХАУ-ынӨМӨЗО-ныүйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааМишээлэксподтөвд 6-р сарын 28-30 өдөр болж байна.

ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН V ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Хоёр орны Засгийн газар хоорондын комисс 2013 онд анх байгуулагдсан бөгөөд өмнөх IV хуралдаан 2017 оны 9 дүгээр сард Минск хотноо болсон. ЗГХК-ын өмнөх хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд түлхэц үзүүлсэн ач холбогдол бүхий олон арга хэмжээ хэрэгжиж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулахад чиглэсэн тодорхой алхмууд хийгдэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018, 2019 онд тус тус уулзалт хийсэн юм. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Беларусийн хэсгийн даргаар Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нар ажиллав. Хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид 6-р сарын 27-ны өдөр ХХААХҮЯ дээр хуралдааны Протоколын төслийг боловсруулан, цаашид хамтран хэрэгжүүлэх ажиллуудаа харилцан тохиролцсон. Энэ оны 4-р сард хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцоод байгаа юм. Уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм. Комиссын нэгдсэн хуралдаан ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болсон бөгөөд энэ удаагийн ЗГХК-ийн хуралдаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас ихээхэн ач холбогдол өгч Аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хүнсний яам, Гадаад харилцааны яам, болон Төрийн өмчид компаниудын төлөөлөгчид нийлсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирж оролцсон. Хуралдааны үеэр хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдээс гадна хүнс, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, уул уурхай, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдгэлсэн бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаар тохиролцон Протоколд гарын үсэг зурав. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод хийсэн уулзалтаар тохирсны дагуу Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019 - 2021 онд хөгжүүлэх Замын зургийг талууд тохирч энэ удаагийн комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурлаа.

“Экспортыг дэмжих зөвлөл” хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаар захирамжаар Экспортыг дэмжих зөвлөл байгуулагдсан. Монгол экспорт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Экспортыг дэмжих зөвлөл өнөөдөр Гадаад харилцааны яаманд хуралдлаа. Тус зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллах юм . Энэ удаагийн хуралдаанаарЭкспортыг дэмжих зөвлөл-ийн ажиллах журмыг батлах, Монгол экспорт хөтөлбөр-ийгхэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, тус хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг ирэх жилийн улсын төсөвт суулгах, Монгол улсын худалдаа хөрөнгө оруулалтын замын зураглал баримт бичгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх,Монгол Улсын Махны экспортын олон улсын форумыг 2019 оны 9 дүгээр сард зохион байгуулах саналын тухай асуудлыг хэлэлцэв.

Зүүн өмнөд Азийн шүлхийн  хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт болж  байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран Зүүн өмнөд Азийн шүлхийнхяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн холбогч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25, 26, 27 -ны өдөр зохион байгуулж байна. Зүүн өмнөд Азийн шүлхийнхяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалтыгХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауленээж үг хэлэв. Тэрээр Монгол Улсын их хурал Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 дугаар сарын 08-ныөдөрсоёрхонбаталж, 2018 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсын Мал эмнэлгийн салбарт хууль эрхзүй, бүтэц тогтолцооны томоохон өөрчлөлт хийгдэж, энэ чухал салбарт нийгэм, улс төр, удирдлага зохион байгуулалт, санхүү үйл ажиллагааны хувьд хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл мал эмнэлгийн салбар олон улсын жишигт нийцэж ажиллах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Шинэ хуулийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагМал эмнэлгийн ерөнхий газарбайгуулагдажаймаг, нийслэл, сум дүүрэгт мал эмнэлгийн алба босоо тогтолцоонд орж ажиллаж байна. Энэ хуулийн дагуу мал эмнэлгийн салбар мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэврийн шаардлагыг хангуулах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих гэх мэт олон чухал үүргийг хүлээн ажиллаж байна гэдгийг онцлов. Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулж буй уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийнтөвшнийнөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирлын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцоно. Мөн уулзалтаар Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөрийн 2021-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний гол арга хэмжээнүүдийг хэлэлцэх юм. Энэ бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргана. Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй хамтарч ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин ДМАЭМБ-ынтомоохон арга хэмжээнүүдийг Монгол улсад зохион байгуулж байна. Мөн бусад ДМАЭМБ-ынгишүүн орнуудад зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал 2015 онд Ази, Номхон далайн бүсийн29дугаар бүсийн чуулган, Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд 2013 онд, Ази тив дэх хил дамжин халдварлах гоц халдварт өвчинтэй тэмцэх семинарыг 2018 онд манай улсад зохион байгуулсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.