2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш /08.18/ 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн маргааш 14:00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. ЭЕШ-ын дэлгэрэнгүй хуваарь болон шалгалтын үеэр мөрдөх халдвар хамгааллын дэглэмийн талаар дараах мэдээллээс авна уу. Сонирхуулахад, энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад40420 суралцагчбүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна.Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэйбайна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл; 15-16 настай 27 шалгуулагч 17 настай 1675 шалгуулагч 18 настай 25082 шалгуулагч 19 настай 13636 шалгуулагч байна. Эх сурвалж: БҮТ
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг өнөөдрөөс баталгаажуулна
2021-08-16 09:48:57 Нийтлэгдсэн: БоловсролЭцэг эх, асран хамгаалагчид ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу. Бүртгэлийн систем өнөөдөр /08.16/ 09:00 цагт нээгдлээ. Нэгдүгээр ангид элсэгчийн элсэлт баталгаажуулах ЗААВАР: 1.Parent.edu.mnэсвэл мобайл апликейшн ашиглан систем рүү хандана. 2. Элсэлтийн бүртгэл шалгах гэсэн товч дарна. Элсэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг орууланшалгах гэсэн товч дарна. Элсэгчийн мэдээллийг шалгасны дараа баталгаажуулах товч дарна. Баталгаажуулах товч дарснаар хүсэлт гаргагчийн мэдээллийг оруулж илгээх үйлдэл хийнэ. Илгээх үйлдэл хийснээртаны хүсэлтийг элсэлтийн комисс 3 төрлөөршийдвэрлэнэ. Үүнд: Баталгаажуулах/элсүүлэхийг зөвшөөрч байна/ Түр түдгэлзүүлэх/нэмэлт тодруулга буюу бичиг баримт шаардлагатайгэж үзсэн/ Цуцлах/элсүүлэхээс татгалзсан/ Эх сурвалж: БШУЯ
Таван настнуудын сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг хийнэ
2021-08-13 09:16:07 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвд ажиллалаа. Боловсролын үнэлгээний төв сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Ингэхдээ 325 сургуулийн 1-2 бүлгийг хамруулж, 24 мянган суралцагчаас түүврийн аргаар судалгааг авахаар болжээ. СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЖ БУЙ НЬ ДАРААХ ЗОРИЛГОТОЙ: Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх Сургуульд шинээр элсэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг тогтоох Багш сурагчаа таньж мэдэх, түүнд тохирсон арга зүйгээр сургалтыг зохион байгуулах, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх Эцэг, эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, ахиц амжилтыг бодитой тайлбарлах, мэдээлэх. Энэхүү судалгааны үр дүнд бодлогын судалгаа хийж, шийдвэр гаргах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргах, арга зүйн зөвлөмж боловсруулах юм. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна ерөнхий боловсрол болон дээд боловсролын чанарын үнэлгээг мөн хийнэ. Цаашлаад багш, сургалтын байгууллагын боловсролын үнэлгээг хийхээр төлөвлөж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын үнэлгээний төвийг чадавхжуулж байж боловсролын салбарын шинэчлэлийг хийнэ гэдгийг онцоллоо. Эх сурвалж: БШУЯ
Боловсролын салбарт KOICA-тай хамтран 18 сая ам.долларын гурван төсөл хэрэгжүүлнэ
2021-08-13 09:01:52 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцов. Ковид-19 цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв. Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь Монгол Улсын боловсролын салбарын томоохон донорт тооцогддог. 2022-2027 онд Боловсролын салбарт 3 төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, хот байгуулалтын салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх 5 сая.ам долларын төсөл ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх 8 сая.ам долларын төсөл
"Нэгдүгээр ангид орох хүүхдээ бүртгүүлэх гэхээр систем нь ажиллахгүй байна"
2021-08-11 10:42:07 Нийтлэгдсэн: БоловсролЕБС-ийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлнэ. Бүртгэл наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэхийг Боловсролын яамнаас мэдэгдсэн. Ирэх Даваа гарагт бүртгэлийнparent.edu.mnсистем ажиллаж эхлэх юм. Бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултад БШУЯ-наас хариулж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй