I-XII ангийн 149 нэрийн сурах бичгийг “Цахим дэлгүүр”-т байршуулжээ
2021-07-23 12:01:28 Нийтлэгдсэн: БоловсролТөрийн худалдан авах ажиллагааны цахим системийн Цахим дэлгүүр-т Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн номыг барааны жагсаалтад оруулжээ. Сурах бичиг дутагдах асуудал шийдэгдэж, боловсрол эзэмших тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдлээ. Цахим дэлгүүрээс сурах бичиг худалдан авах нөхцөл бүрдсэнээр тендер шалгаруулалтын тоо буурч, 3 жил тутамд нэгтендер зохион байгуулах, цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм. Цахим дэлгүүр рүү хандах хаяг:tender.gov.mn/mn/eshop Эх сурвалж:БШУЯ
Зарим сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно
2021-07-22 11:24:16 Нийтлэгдсэн: БоловсролХан-Уул дүүргийн 41-р сургууль, 29 болон 71-р цэцэрлэг мөн зарим дүүргийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор төлөвлөж байна. Тодруулбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, 41-р сургууль, 29, 71-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 8, 16, 19 дүгээр хороо Газарчин, Эрдэнэ-Толгой орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилтай холбоотойгоор ээлжит хурлыг зохион байгууллаа. Гүйцэтгэхээр шалгарсан Хэмжилзүй ХХК, Одконхолдинг ХХК-ийн ерөнхий инженерүүд болон Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилгын хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудыг цуглуулан цахилгаан, дулаан, мэдээлэл холбоо сүлжээний техникийн нөхцөл, тодруулга авах, ажлын зургийг батлуулах, газрын давхцалыг шийдвэрлэхэд хугацаа алдаж байгаа тул Хотын ерөнхий менежер холбогдох зөвшөөрлийг шуурхай олгуулах ажлыг хариуцан зохион байгуулж, барилга угсралтын ажлыг маргаашаас буюу долоодугаар сарын 23-наас эхлүүлэхээр болжээ. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба
Тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-нд ЭЕШ-д хамруулна
2021-07-21 11:27:29 Нийтлэгдсэн: БоловсролЭлсэлтийн ерөнхий шалгалтыг 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна хэмээн БШУЯ-наас мэдээллээ. Шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулна. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байна. Хэрэв өмнөх товын дагуу 7 дугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулсан бол тухайн үед халдвартай байсан 3 мянга орчим сурагч, орон нутагт хөл хорионд орсон 7600 орчим шалгуулагч буюу нийт 10 мянга гаран хүн шалгалтад орж чадахгүй нөхцөл байдал үүссэн байсан. Мөн 40 мянга хүүхэд шалгалтад орно гэж тооцоход тэдний 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэж эрдэмтдийн баг тухайн үед зөвлөж байсан юм. Харин өнөөдрийн тухайд Элсэлтийн Ерөнхий Шалгалтад оролцох шалгуулагчдын 38200 нь вакцины хоёр тунд хамрагдаад байна. Мөн шалгалтын үеэр ажиллах 9 мянга гаруй багш дархлаажуулалтад бүрэн хамрагджээ. Дархлаажуулалт эрчимтэй хийгдсэн тул 17-оос дээш насны иргэдийн дунд халдварын тохиолдол багасаж байна. Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна. Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ. ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж 1 дүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна. Цаашид Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг жилд хоёр удаа авдаг болно Эх сурвалж: БШУЯ
Засгийн газар өнөөдөр хуралдаж, ЭЕШ-ын товыг эцэслэн зарлана
2021-07-20 09:42:19 Нийтлэгдсэн: БоловсролЗасгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Долдугаар сард болох байсан ЭЕШ-ыг халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор наймдугаар сарын дунд хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ хугацааг нарийн товлоогүй байсан юм. БШУ-ны сайд Л.Энх-Амгаланэнэ талаар Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл байлаа. 2000 гаруй хүүхэд халдвар авч, 7800 гаруй хүүхэд сумын төвөөс аймгийн төв рүү орох боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Бид наймдугаар сардаа багтааж ЭЕШ авна гэлээ.
Зам, тээврийн чиглэлээр суралцаж буй оюутан гадаадад суралцахад ЗМХЯ-наас дэмжинэ
2021-06-18 10:04:05 Нийтлэгдсэн: БоловсролЗам, тээврийн салбарт мэргэшсэн, чадварлаг, олон улсад өрсөлдөхүйц хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүний нөөцийн бодлого боловсруулж, энэ хүрээнд тодорхой үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль хамтран ажиллахаар өнөөдөр /2021.06.17/ санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадваржуулах, мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, төгссөн оюутнуудыг дадлагажуулж, ажлын байраар хангах, салбарын мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудад салбарын талаар тодорхой мэдлэг олгох лекц, семинар зохион байгуулах зэрэг ирээдүйн мэргэжлийн чадварлаг албан хаагчдад хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамтран ажиллахад талууд санал нэгдлээ. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс зам, тээврийн чиглэлээр суралцаж байгаа оюутан болон амжилттай төгссөн суралцагчийг зам, тээврийн салбарт ажиллах дотоод, гадаадад үргэлжлүүлэн суралцах, дадлагажуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, салбарт тулгамдаж буй асуудлаар судалгаа, шинжилгээний ажил боловсруулахад хамтран ажиллах, их, дээд сургуулиудад зам, тээврийн салбарын чиглэлээр магистр, доктор зэрэг горилох судалгааны ажлын сэдвийг санал болгож, хамтран ажиллах зэрэг ажлууд энэхүү санамж бичигт тусгагдсан байна. Ийнхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр тус салбарт мэргэшсэн, чадварлаг, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц зам, тээврийн салбарын боловсон хүчнүүд бий болох ач холбогдолтой гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцолж байв. Цаашид Зам, тээврийн хөгжлийн яам, их, дээд сургуультай хамтарч төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, судалгаа хийх, тухайн их, дээд сургуулиудад салбарын албан хаагчдыг магистр, докторын чиглэлээр суралцахад дэмжлэг үзүүлэх, хамтран төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэхээр ийнхүү тохиролцлоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй