Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгэх цахим систем ажиллаж эхэллээ

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлж байна гэж БШУЯ-наас мэдээлэв. 8 сарын 4-8 УБЕГ-аас зургаан настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах 8 сарын 8-15 Эрх бүхий байгууллагын баталсан хамран сургах тойрог болон квотын дагуу сургуулиудад урьдчилсан хуваарилна. 8 сарын 16-25 Эцэг эх, асран хамгаалагчид урьдчилсан хуваарилалтыгwww.parent.edu.mnхаягаар нэвтэрч баталгаажуулна. 8 сарын 26-30 Баталгаажуулсан хуваарийн дагуу анги, бүлэгт хуваарилна. 8 сарын 26-30 Таны хүүхэд аль сургуулийн, аль бүлэгт, хэн багшийн ангид хуваарилагдсан талаарх мэдээлэл таны гар утсанд ирэх болно. Хаягийн зөрчилтэй болон бусад тохиолдолд бүртгэл хийгдэх боломжгүй тул бүртгэлийг түр түдгэлзүүлсэн гэсэн бичиг системд гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн сургуульд ажиллаж байгаа элсэлтийн комиссын бүртгэлийн ажилтантай утсаар холбогдож, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай. Хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэлд нэвтэрч, шалгах хэсэгт шаардлагатай тохиолдолд холбоо барих тухайн сургуулийн утасны дугаар байршсан байх болно.

ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахаар тогтсон. Энэ жил нийт 40 мянган сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Тэгвэл ЭЕШ-д дараах зүйлсийг авч орохыг хориглоно. Үүнд: ном дэвтэр ноорог цаас гар утас чихэвч ухаалаг цаг үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/ тооны машин цаасан болон электрон толь бичиг гарын авлага дуу хураагуур томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

"Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг НАЙМДУГААР САРЫН 16-наас цахимаар бүртгэнэ"

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээрсарын 1-нээс танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ дагуу нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг наймдугаар сарын 16-наас цахимаар явуулахаар төлөвлөсөн тухай нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Уг нь зургаан настнуудын бүртгэлийг өнөөдөр эхлүүлэх тухаймэдээлэл өгч байсан юм. 2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд 854 сургуульд 718,817 сурагч 75 МСҮТ-д 40,165 суралцагч 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм байна. Цэцэрлэгийн 4, 5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Тав хоног танхимаар хичээлдээ ирнэ. Тав хоног гэртээ байж цахимаар хичээлээ хийнэ. Ногоон бүсэд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явна хэмээн БШУ-ны сайд мэдээлсэн билээ.

Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 9-нөөс цахимаар бүртгэнэ

2021-2022 оны хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэл энэ сарын 9-нөөс цахимаар эхлэхээр болсон байна. Бүртгэлийн заавартай холбоотой мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх юм. Энэ намар 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо гарчээ.

ЕБС-д ажиллах сэтгэл зүйчид мэргэшүүлэх сургалтад хамрагдаж эхэллээ

2021-2022 оны хичээлийн жилд 30 сэтгэл зүйчийг ерөнхий боловсролын сургуульд ажиллуулахаар сонгон шалгаруулалтыг хийгээд байна. Эхний ээлжид Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн түшиц 30 сургуулийг сонгосон бол хоёр дахь ээлжид 45 сургуулийг нэмэхээр төлөвлөжээ. Сонгосон сэтгэл зүйчдийг хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэх 45 хоногийн сургалт энэ 7 хоногт эхэлсэн юм. МөнБШУЯ, НҮБ-ынхүүхдийн сан хамтарч 2020 онд хийсэн судалгаанаас харахад сурагчдын: - 67,8 хувь нь ганцаардсан, - 59 хувь нь бухимдалтай, - 42,4 хувь нь айдас зовнилтой, - 56,2 хувь нь дасан зохицох чадвар сул гэсэн дүн гарсан байдаг. Дээр дурдсан асуудал нь өсвөр насны хүүхдүүдийн харилцаа хандлага, итгэл үнэмшил, өөрийн үнэлэмж, сурлагын амжилт зэрэгт сөргөөр нөлөөлж байна. Цаашилбал насанд хүрсэн хойноо ч үргэлжлэх магадлалтай байгаа юм. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.