ЭЕШ өгөх сурагчдаас шинжилгээний хариу шаардахгүй

​ 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар Нэг ангид 25-40 шалгуулагч байна Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэнгэжээ. Эх сурвалж:Боловсролын үнэлгээний төв

Өнөөдөр хичээллээд сурагчдын ЗУНЫ АМРАЛТ эхэлнэ

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын өдрөөс эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй. Шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ хэмээн БШУЯ-наас мэдээлсэн юм.

Л.Энх-Амгалан: Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй...

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрээр, Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй... Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй... Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Олон нийтийн сүлжээгээр Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна гэдэг төлбөрт нийтлэл байгаа оноогүй шүү гэдгийг хэлье. Их, дээд сургуулиудын хууль бусаар хулгайлагдсан газрыг бүртгэж эхэлсний төлөө дайрч доромжилж болно. Гэхдээ Боловсрол, ШУ-ны сөөм газрыг ч бусдад алдахгүйн төлөө хамтдаа тэмцэх болно. ШУТИС-ийн удирдлагуудын зөвшөөрлөөр бусдад алдагдсан газрын төлөө Түр хороо яамтайгаа хамтарч тэмцээрэй. Алдагдсан газраа эргүүлж авъя. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ...хэмээн бичжээ.

4-12 дугаар ангийн сурагчдын сүүлийн 7 хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалаар 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн. Та бүхэнд 4-12 дугаар ангийн сурагчдын сүүлийн 7 хоногийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

ЭЕШ долдугаар сарын 1-нд Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ

2021 оны ЭЕШ 07-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд: Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашигланwww.eec.mnцахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/ Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашигланwww.eec.mnцахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээ Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас ...гэх мэт/ авч орохыг хориглоно ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.