Энэ долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

​ Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс ЕБС-ийн хичээлийн хоёрдугаар улирал эхэлж, сурагчид хичээлээ теле хэлбэрээр үзэхээр БШУЯ-наас шийдвэрлэсэн. 2021 оны хоёрдугаар сарын 01-05-ны сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээлийн хуваарийгEcontent.edu.mnсайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо. Эх сурвалж: БШУЯ

ОХУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг Роспотребнадзор-тай зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв. Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгаа болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын хил нь харилцан нээгдээгүй орнуудын оюутнууд (монгол оюутнууд үүнд хамааралтай) 2020 оны 9, 10 дугаар сарын жишгээр зайнаас хичээлдээ оролцоно. Иймд, оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон зайны сургалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авахыг зөвлөж байна. Жич: Тухайн сургуулийн онцлог, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн хүчин чадал, нөөц бололцоо болон бусад шалтгаанаас хамааран зайны сургалтын нөхцөл харилцан адилгүй байгааг анхаарах нь зүйтэй юм. Эх сурвалж: Гадаад харилцааны яам, Консулын газар

Нэг их сургуулийн тусгай зөвшөөрөл, бусад сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ. Тэгвэл2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил /хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна. Эх сурвалж: БШУЯ

Их, дээд сургуулиудын чанарт анхаарах ажлыг үе шаттай хийж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны 10 дугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ. Тэгвэл 2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил/хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирнагэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.

Сурагчдын өвлийн амралтад зориулсан цахим контентын ХУВААРЬ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан сурагчдын өвлийн амралтад зориулсан цахим контентын хуваарийг хүргэж байна. Үүнд: 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээл Эцэг, эхчүүдэд зориулсан насан туршийн боловсролын теле хичээл Цэцэрлэгийн багачууд, ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн сурагчдын өвлийн амралтад зориулсан цахим контентын хуваарь тус тус багтаж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.