Энэ долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ

Энэ долоо хоногийн буюу 2021 оны гуравдугаар сарын 01-05-ны өдрүүдийн теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Үүнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлүүд багтсан болно.

Орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн танхимаар хичээллэнэ

Монгол УлсынЗасгийн газрын шийдвэрээрөнөөдрөөсорон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна. Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдана. Ерөнхий боловсролын сургуульд танхимын сургалтын эхний нэг сарын хугацаанд агуулгын хоцрогдлыг арилгах давтлага хичээлүүд орох юм.Хэрэв орон нутгаас нийслэлд ирж гацсан сурагчид байвал хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний дараагаар аюулгүй байдлаа ханган нутагтаа очсоны дараагаар танхимын хичээлдээ хамрагдах боломжтойгБШУЯ-ны Бага, дунд боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очирөмнө нь хэлж байв. Түүнчлэн орон нутагт танхимын хичээлийг эхлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай бөгөөд нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ. Харин нийслэл хотод идэвхтэй голомтууд байсаар байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдалтай уялдуулан товлох юм. Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер өвчлөлийн голомтуудадөчигдрийн байдлаар нийт 2,062 тохиолдол батлагдаад байна. Цар тахлын халдварын улмаас танхимын хичээлийг зайн хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн сурагчид энэ хичээлийн жилд агуулгын алдагдал22 хувьд хүрээд байгааг нийслэлийн Боловсролын газраас танилцуулсан.

ЭЕШ-ын бүртгэл орон даяар эхэллээ

ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар өнөөдөр 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/ 2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ 3. Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл 4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/ 5. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/ Боловсролын үнэлгээний төвийн ЦАХИМ ЗӨВЛӨХ портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. Хэрэглээ:Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй. Ач холбогдол:Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой. Тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих; Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах; Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах; Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.

ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг санууллаа. Боловсролын үнэлгээний төвийн ЦАХИМ ЗӨВЛӨХ портал сайтhttp://help.eec.mnнь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй. Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой. Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих; Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах; Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах; Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Энэ долоо хоног буюу 2 дугаар сарын 22-26-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсролын теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.