Бага, дунд ангийн сурагчдад зориулсан теле хичээл өнөөдөр эхэлнэ
2021-01-04 12:01:43 Нийтлэгдсэн: Боловсрол2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах ЦАХИМ ХИЧЭЭЛ-ийг эхлүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 7 хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч багш, сурагчид цахим хичээлдээ идэвхтэй оролцлоо. Нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43247 сурагч оролцжээ. Мөн Монголын телевизүүдийн холбоотой хамтран 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан ТЕЛЕ ХИЧЭЭЛ КОНТЕНТ эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны баасан гарагт эхэлнэ. Теле хичээл контент нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд орших юм. Эх сурвалж: БШУЯ
Сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтдийн төлөөлөлтэй уулзлаа
2020-12-30 11:16:00 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэл, бичгийн эрдэмтэн судлаачдын төлөөллийг урьж уулзлаа. Уулзалтад Ардын багш, төрийн шагналт, доктор Ш.Чоймаа, Ардын багш, доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэлшинжлэлийн секторын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс нар оролцов. Сайд Л.Цэдэвсүрэн Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх зарим ажлын талаар танилцуулж Монгол бичгийн зөв бичих зүйн журамласан толь-ийг бүтээж, цахим болон хэвлэмэл хэлбэрээр хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг монгол хэл бичгийн эрдэмтдийн үндэсний баг бүрдүүлэн ажиллуулах талаар дурдлаа. Монгол хэлний хуулийн дагуу кирилл болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийг баримтлан зохиосон толь бичгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хянаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хэлэлцэн батлах ёстойг онцлон тэмдэглэлээ. Монгол хэл бичгийн эрдэмтэн, судлаач, багш нарын баг бүрдүүлэн толь бичгийг зохиосны дараа холбогдох хүрээлэнгээр хянуулан, хэлний бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулахаар төлөвлөж, үүнд зориулан тодорхой төсөв баталсан талаар эрдэмтдэд мэдэгдэв. Уулзалтад оролцсон эрдэмтдийн төлөөлөл Монгол бичгийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бид бүхий л мэдлэг, чадвараа дайчлан хамтран ажиллаж, сургах, зөв мэдээлэл, ойлголт өгөх, түгээн дэлгэрүүлэхэд хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Мөн толь бичиг бүтээх болсонд талархаж байлаа. Уулзалтын үеэр олон нийтийн дунд талцал маргаан үүсгээд буй Монгол хэлний дүрэм, журамласан үгсийн тухай асуудлыг эрдэмтэд хөндлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны есдүгээр сард 05 тоот тогтоол гаргаж Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрэм-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Энэхүү тогтоолд дүрэмд нийцүүлсэн журамласан толь бүтээх ажлын хэсэг байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Ингээд монгол хэлний, хэл бичгийн ухааны эрдэмтдийн хамтарсан баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг бүтээн 2019 онд хэвлэн гаргасан. Тиймээс Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Тодорхой хугацаанд янз бүрээр бичиж хэвшсэн үгсийг журамласан нь маргаан дагуулж буй ч цаашид Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь-ийг бүх нийтээр даган мөрдөж, нэгмөр хэрэглэх нь чухал. Харин толь бичгийг олон нийтэд хүртээмжтэй тоогоор хэвлэн түгээх нэн хэрэгцээтэй байна, тиймээс тодорхой зардал гаргаж, үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэйг сайдад хүсэлт болголоо. Мөн 2021 оны эхээр монгол хэл бичгийн багш, эрдэмтэн, судлаач, хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах саналыг сайдад гаргасныг дэмжин хамтран зохион байгуулахаар боллоогэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу. Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээрх цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, цахим анкетийг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2021-2022 https://stipendiumhungaricum.hu/uploads/2020/11/BA_MA_OTM_Call_for_Applications_2021_2022.pdf/ мөн татаж авах боломжтой. Жич: Цахим анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу. Суралцуулах мэргэжлийн чиглэл Бакалавр:Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр; Магистр:Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерийн шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерийн шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерийн шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр; Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөрт:Мал эмнэл зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр Доктор:Мэргэжлийн чиглэл харгалзахгүй Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах Өргөдөл гаргагч нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, шинжлэх ухааны яаманд ирүүлдэг. I шатны шалгаруулалт:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2021 оны III сард Унгарын талаас ирүүлсэн Монгол Улсын иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна. II шатны шалгаруулалт:I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг 2021 оны III-V сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2021 оны VII сарын 1-нээс эхлэн Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Темпус олон нийтийн сан нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ. Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Темпус олон нийтийн санд 2021 оны VIII сарын 1-ний дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визэд орно. Эх сурвалж: БШУЯ
Монгол Улсад тэргүүлэх мэргэжлээр жил бүр 200 иргэнийг Унгарт тэтгэлгээр суралцуулна
2020-12-18 11:16:11 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам Stipendium Hungaricum тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр 2021-2023 онуудын хооронд жил бүр Монгол Улсын 200 иргэнийг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон байна. Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгарын талыг төлөөлж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский нар гарын үсэг зурж албажуулжээ.
Ирэх долоо хоног буюу 2020 оны 12-р сарын 14-18-ны өдрийнСургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролынтеле хичээлийн хуваарийг хүргэж байна. Мөн теле хичээлийн хуваарийгEcontent.edu.mnсайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй