Я.Содбаатар: Сурагчдад давтлага өгөх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу ирэх мягмар гарагаас эхлэн сургуулийн орчинд давтлага хийхийг БШУЯ-наас зөвшөөрсөн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байгаа нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт энэ зааврыг мөрдөхгүй гэсэн мэдээлэл өчигдөр БШУЯ-наасөгсөн билээ. Энэ талаар өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчийн асуултад хариулж, тодруулга мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй 18 аймаг байгаа. Эдгээр аймгийн боловсролын байгууллага, эцэг, эхчүүдээс теле болон онлайн хичээл явагдаж байгаатай холбогдуулан хоцрогдол үүсэж байна. Хоцрогдлыг арилгах зорилгоор халдвар гараагүй аймгуудад цөөн тооны хүүхдүүд нэг дор цуглуулж давтлага өгч болно гэсэн чиглэлтэй байсан. Энэ шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Боловсрол, шинжлэх ухааны сайдад энэ талаар чиглэл өгч, давтлагыг хойшлуулахаар болсон. 2020 оныг дуустал Монгол Улсын хэмжээнд сурагчдад давтлага өгөх зэргээр цуглуулахгүй гэв.

Шинжилгээнд хамрагдсан 2795 оюутан өнөөдөр нутаг буцлаа

COVID-19-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 9-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2795 оюутан гарч байгаа юм. Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв руу явах 12 автобусаар 455 оюутан орон нутгаа зорьж байна. Мөн Скай худалдааны төвийн зогсоолоос Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймаг руу явах 26 автобусаар 1119 оюутан гарч байгааг салбарын яамны холбогдох хүмүүс Авто тээврийн үндэсний төвийн орон нутгийн автобусуудад хүлээлгэн өглөө. Шинжилгээнд хамрагдсан орон нутгийн оюутнуудын дараагийн ээлж маргааш явна.

Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээлийн ирэх долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 7-11-ний хуваарийг танилцуулж байна. Теле хичээлийн хуваарийг Econtent.edu.mn сайтын хичээлийн хичээлиын хуваарь хэсэгт байршуулдаг боллоо. БШУЯ-аас бэлтгэсэн Теле хичээл Монголын телевизүүдийн холбооны 17 телевизээр ажлын өдрүүдэд гарч байна. Мөн Монголын үндэсний олон нийтийн телевизийн Нэгдүгээр суваг, Монголын мэдээ, MNB спорт, MNB гэр бүл сувгуудаар давтан гаргаж байна.

Оюутнуудыг шинжилгээнд хамруулах хуваарь

Орон нутаг руу явах оюутны байрнаас гадуур амьдарч байгаа бүх их, дээд сургуулийн оюутнуудыг PCR-ийн шинжилгээнд өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хамруулахаар боллоо. Шинжилгээ өглөөний 08:00 цагаас эхлэх бөгөөд цаг авах шаардлагагүй. Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхтэйгээ амьдарч байгаа дүүргийнхээ ойрхон байрлалыг сонгон дараах цэгүүдэд очино. Онцгой байдлын ерөнхий газар

Л.Цэдэвсүрэн: Сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулах саналыг УОК-т танилцуулна

УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдЛ.Цэдэвсүрэн:Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна. ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан. Гэхдээ бид дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашруулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичлээлийг 2021 оны хоёругаар сарын 1, их, дээд сургуулийг 2021оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.