Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломжтой боллоо
2020-11-02 11:20:52 Нийтлэгдсэн: БоловсролМэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран TOPCIT буюу Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтыг зохион байгуулах албан ёсны шалгалтын төвөөр ажилладаг. Энэ удаагийн шалгалтыг2020 оны 11-р сарын 09, 10-ны өдөр 8 дахь удаагаазохион байгуулах гэж байна.Шалгалтын бүртгэл11 дүгээр сарын 2-ныг хүртэлявагдана. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчидмөн салбартүйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагынмэдээллийн технологийн ажилтан албан хаагчдынмэргэжлийнмэдлэг ур чадварыгпрактик дээрүнэлэх зорилготой юм. Шалгалтад тэнцсэн тэнцээгүй гэсэн ойлголт байхгүй бөгөөд нийт 1000 онооны асуултаас хэдэн оноо авснаас хамааран шалгуулагч өөрийн практик ур чадварын түвшинг 5 ангиллын дагуу тодорхойлох боломжтой бөгөөд ангилал тус бүр сертификат олгодогоороо давуу талтай. Шалгалт англи хэл дээр явагддаг бөгөөд БНСУ, АНУ, Канад, Вьетнам, Филиппин, Тайланд, Франц, Герман, Малайз, Бельги, Монгол зэрэг11 улсад хүлээн зөвшөөрөгдсөнсертификат гардан авах боломжтой. Мөн хамгийн өндөр оноо авсан хоёр шалгуулагч БНСУ-ынмэдээллийн технологийн тэргүүлэх байгуулагад зочлон 7 хоногийн хөтөлбөрт хамрагдан туршлага судлах боломжоор хангагдах юм. Дашрамд дурьдахад өөрийн ур чадварыг олон улсын түвшинд үнэлүүлж, сертификат гардан авах хүсэлтэй хүн бүхэнд зориулан шалгалтын төлбөрийг 50% хөнгөлж ердөө 25,000₮ болголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг МТҮПаркын 11-327123, 95151531,[email protected],мөн энддарж дэлгэрэнгүй мэдээлэлавна уу. ТАНД АМЖИЛТ ХҮСЭЕ. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК
МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 26-ны өдөр захирамж гарган Дүгэрийн Рэгдэлийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи /ШУА/-ийн ерөнхийлөгчөөр батламжилжээ. ШУА-ийн Их чуулган энэ сарын 22-ндхуралдан ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиа явуулж ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг улираан сонгосон юм. ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулиар ШУА-ийн ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг.
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь өнөөдөр /2020.10.26/ гарчээ. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны нэгдүгээр сар, аравдугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэдhttp://exam.csc.gov.mn/сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцах боломжтой бөгөөд хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй юм байна. Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтойг албаныхан анхааруулжээ.
Г.Ганбаяр: ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ
2020-10-27 09:27:40 Нийтлэгдсэн: Боловсрол БШУЯ-наас өнөөдөр боловсролын цахим шилжилтийн талаар хийсэн мэдээлэлдээ их дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх талаар онцоллоо. Дэд сайд Г.Ганбаяр: Цахим орчинд гараад байгаа шиг12 их дээд сургуулийг шууд хаахгүй хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулах замаар шийдвэрлэнэ. ХААИС-ийг 2021 онд Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлсэн тул өнгөрсөн хоёр жил тухайн чиглэлд элсэлт аваагүй. ШУТИС-ийг харин Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа сургуулиа шилжүүлье гэсэн бодлогыг ирэх жилээс хэрэгжүүлнэ. . Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах боломжгүй гэж үзэн, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна.. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ гэлээ.
УИХ-ын чуулганы ээлжит нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсролын салбарт хамран сургалтын хувь өндөр байгаа ч сургалтын чанар хангалтгүй байгааг мэдэгдсэн. Мөн тэрбээр Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байгааг онцолжээ. Засгийн газраас боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьж Гурван ээлжгүй сургууль, Хүүхэд бүрт цэцэрлэг хөтөлбөрийг 2018 оноос эхлүүлж материаллаг хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр тодорхой үр дүнд хүрээд байгаа ч боловсролын чанарыг сайжруулж ирээдүйн МОНГОЛ ХҮНИЙ төлөвшил, ёс зүй, хүмүүжил, мэдлэг чадварт анхаарах цаг болжээ. Багшийг хөгжүүлэх, сургалтын стандарт хөтөлбөр, орчин үеийн хэрэглэгдэхүүн, боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл, төсвийн хуваарилалтын бодлого хэрэгжүүлэх болно. Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онд 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр ашиглалтад оруулсан бол 2021 онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй