ЕБС-ийн I улирлын амралт 12-р сарын 21-нд эхэлнэ

​ БШУ-ы сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон билээ. ЕБС-ийн амралтын хуваарийг хүргэж байна. Амралтын хуваарь:I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.II УЛИРАЛ- 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэлнайман долоо хоног хичээллэж,2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна.III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ. 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд амарна. 4-5-р анги2021.04.05- 2021.05.28-ныг хүртэл хичээллээд, долоо хоног шалгалтаа өгч, 6-р сарын 4-нөөс зуны амралт эхэлнэ. 6-12-дугаар анги 2021.04.05-2021.06.04-нийг хүртэл хичээллээд, шалгалтын долоо хоног эхэлнэ. 6-р сарын 11-нээс зуны амралт эхэлнэ.

“Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинарт сайд Л.Цэдэвсүрэн оролцлоо

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллаж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд зориулан зохион байгуулсан Сургалтын чанарт ахиц гаргацгаая сургалт-семинарт оролцов. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр туссан зорилт, төлөвлөлтийг танилцуулж, сургалтын чанарт онцгой анхаарна, сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нараа хөгжүүлэхийн тулд Чадварлаг багш арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ. Сайд Л.Цэдэвсүрэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт хотын ерөнхий боловсролын 2, 3, 5 дугаар сургууль болон 3 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ. Ажил нь удаашралтай явагдаж буй 5 дугаар сургуулийн барилгад анхаарч, 2021 оны наймдугаар сард багтаан ашиглалтад өгөхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Сургууль ашиглалтад орсноор Баруун-Урт хотын ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал 40 гаруй хувиар буурах юм. Эх сурвалж: БШУЯ

Баянхонгор аймагт 1,200 хүүхдийн суудалтай, япон стандартын дотоод засалтай сургууль ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийнНомундалай 1 дүгээрлаборатори сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байв. Иймд Боловсрол шинжлэх ухааны яамнаас захиалж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэснээр тус сургуулийн 1,200 хүүхдийн суудалтай шинэ барилга ашиглалтад орлоо. Номундалай 1 дүгээр лабораторисургуулийн дотоод заслыг япон стандартын сургуулийн жишгээр засаж, Герман Улсад үйлдвэрлэсэн греполорын хулдаас, мозайкан шал, зааланд зориулалтын модон шал, Монгол Улсад үйлдвэрлэсэн ган төмөр хаалга, гурван давхар шилтэй сайн чанарын вакум цонх, металл фасад зэргийг ашиглаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Эх сурвалж:БШУЯ

Хүүхдийн автобусны 35 чиглэлийн ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ

​ Ерөнхий боловсролын сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 Хүүхдийн автобус үйлчилж байна. Сургуулийн автобусаар нэг өдөрт 4000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг Нийслэлийн Засаг даргын 2019 оны Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 сургуулийн автобусыг дараах 35 чиглэлд ирэх даваа гараг буюу есдүгээр сарын 21-нээс эхлэн явуулах юм. 2019-2020 оны хичээлийн жилд арваннэгдүгээр сараас эхлэн Хүүхдийн автобусны үйлчилгээг нэвтрүүлэн цах тахалтай холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг зосгоох хүртэл үргэлжилж байв. Тухайн үед нэг өдөрт 4000 гаруй хүүхэд үйлчлүүлсэн үр дүнтэй ажил болсон хэмээн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлсэн юм. Нийслэлээс дахин 200 автобус нэмж авахаар ажиллаж байгаа баэхний ээлжид75 автобусыг энэ оны арваннэгдүгээр сард авна. Сурагчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх ба хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих боломж бүрдэхээс гадна, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх давуу талтай юм. Хүүхдийн автобусны үйлчилгээг улам өргөжүүлж Нийслэлээс дахин 200 автобус нэмж авахаар холбогдох гэрээг хийн ажиллаж байгаа баэхний ээлжид75 автобусыг энэ оны арваннэгдүгээр сард авна. Сургуулийн автобус-ны үйчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудын автобусны тоо, чиглэл СУРГУУЛИЙН АВТОБУСНУУДЫН ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ

Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монгол Улсад суугаа Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ, Азийн хөгжлийн банк хоорондын олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл болсон Дээд боловсролын шинэчлэл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Мөн шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг энэ сараас хэрэгжүүлж эхэлсэнд талархал илэрхийлж, боловсрол, шинжлэх ухааны салбарын зарим асуудлаар хамтын ажиллагааны санал тавив. Мөн орон нутгийн дотуур байр, сургууль, цэцэрлэгийн модон жорлонг шийдвэрлэх асуудал, дэлхийд тэргүүлэх нэр хүндтэй эрдэм шинжилгээний цахим мэдээллийн сан, сэтгүүлүүдэд монгол судлаачдын бүтээлийг нийтлүүлэх зэрэг саналыг Ноён Павит Рамачандран хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын боловсролын салбар теле хичээлийг үндэсний хэмжээндээ амжилттай зохион байгуулж, эрсдэл тохиолдсон үед бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж чадсанд баяр хүргэж, цаашид салбарт цахим шилжилт хийх, инновац нэвтрүүлэх санаачилгуудыг Боловсролын салбарын дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030 баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд дэмжиж ажиллана гэв. Эх сурвалж: БШУЯ

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.