Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан. Энэ дагуу хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэх ажлыг цахимаар зохион байгуулахаар боллоо. Хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгэх бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягт хандан бүртгэлээ хийлгэх юм. Цахим бүртгэл есдүгээр сарын 18-ны 09:00 цагаас эхэлж, есдүгээр сарын 21-ний өдрийн 14:00 цагт хаагдах юм байна. Энэ хугацаанд 24 цагаар бүртгэлявагдах бөгөөд бүртгэл дууссаны дараа 21-ний өдөр16:00 цагаас цахим элсэлт явуулж, санамсаргүй түүврийн байдлаар элсэгчдийг сонгож, үр дүнг эцэг эхчүүдэд мэдэгдэнэ. Бүртгүүлэхэд тухайн цэцэрлэгт авах боломжит хүүхдийн тоо болон бүртгэл хийлгэсэн хүүхдийн тоо гарах бөгөөд хамран сургах тойргийн хаягууд мөн харагдах юм байна. Энэ хичээлийн жилд2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэхбөгөөд энэ хугацаанд төрөөгүй хүүхдийн регистрийг оруулбал систем хүлээж авахгүй гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Хүсэлтийг нэг удаа гаргах бөгөөд цэцэрлэгүүдэд 09:18:00 цагийн хооронд цахим элсэлттэй холбоотой туслах ажилтнууд ажиллах юм байна. Есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 75778080 дугаарын лавлах утсыг ажиллуулж байгаа бөгөөд бүртгэлийг 21-ний өдөр дуусгаж, 22-ны өдрөөс хоёр настнууд цэцэрлэгтээ суралцаж эхэлнэ. Хүүхэд харах үйлчилгээ мөн ирэх долоо хоногоос хичээллэж эхлэх бөгөөд 2-3 настай хүүхдүүдийг авна. Бүртгэлийг энэ долоо хоногт хийнэ. Хүүхэд харах үйлчилгээний хаяг, байршлын талаар мэдээллийг дүүргийн боловсролын хэлтэс болон хороодоор дамжуулан авах боломжтой. Энэ хичээлийн жилд 3-5 насны 111 мянган хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд цэцэрлэгүүдээс авсан хяналтын тоогоор 10 орчим хоёр настай хүүхэд авах боломжтой гэсэн тоо гарчээ. Хоёр настнуудыг нэг ангид 25 орчим байхаар тогтоож байгаа бөгөөд нийт боломжит орон тооны 80 хувийг цахимаар 20 хувийг зорилтот бүлгийн буюу багш ажилчдын хүүхдийг хамруулахаар болжээ. Мөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байхаар болсонтой холбоотойгоор бусад бүлгийн хүүхдүүдийн тоог нэмсэн бөгөөд зарим цэцэрлэгт хоёр настнуудыг өмнөх шигээ тоогоор авах боломжгүй байдал үүсээд байгаа аж. Харин хүүхэд харах үйлчилгээний тухайд 1800 орчим хүүхэд хамрагдах урьдчилсан тоо гараад байгаа юм байна.
Хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон байгуулна
2020-09-16 09:45:04 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх дэд зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, бүсийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хотхон хэлбэрээр ажиллах боломжтойг онцлов. Сургууль, хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтан, багш нар салбарын сайдад сургалтын хэсэг, судалгаа шинжилгээний бааз, техник, технологи, хөдөө аж аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сангийн нөхцөл байдлаа танилцуулж, тулгамдаж буй асуудал, шинэлэг санал, санаачилгын талаар ярилаа. Эх сурвалж: БШУЯ
2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэн ч коронавирусийн нөхцөл байдлын улмаасхоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахыг хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдрийнУОК, Засгийн газрын хуралдаанаас хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан байна. Энэ талаарЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө. ТэрбээрЕрөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр хоёр настнуудын асуудлыг онцолж үүрэг даалгавар өгсөн. Өнөөдрийн байдлаар 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, ажил хийх боломж нь хомсдолтой байна. Тиймээс стандарт шаардлагыг нь хангуулаад төр, хувийн болон хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг явуулах шийдвэргаргалаа. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна гэв. Өнөөдрийн байдлаар улсын болон хувийн цэцэрлэгүүдээс гадна хүүхэд харах 159 төв үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэж буй юм. Энэхүү түр журам ньаймгуудад 14-нийг хүртэл, нийслэлийн сургуулиудад энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилж, түүнээс цааш хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Есдүгээр сард өмнө үзсэн хичээлүүдийг давтан хүргэнэ гэж БШУЯ-наас мэдээлсэн. 2020 оны есдүгээр сарын 14-18-ныг хүртэлх ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарийг хүргэж байна. Эх сурвалж: БШУЯ
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны орчин нөхцөлийг сайжрууллаа
2020-09-08 08:41:26 Нийтлэгдсэн: Боловсрол Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийг Дэлхийн зөн Монгол ОУБ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг засварлаж, орчин нөхцөлийг сайжрууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Швейцарын хамтын ажиллагааны агентлагийн Консулын газрын дарга Стефан Бурри, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Пьер-Ив Лукас тус байрны засварын ажлын үр дүн болоод төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Түр хамгаалах байр нь эрсдэлт нөхцөлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлдэг. Тус байранд байх хугацаанд хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэхээс гадна сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн, нийгмийн ажлын, хөгжлийн боловсролын холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар энэ оны 3-р улирлын байдлаар 648 хүүхэд үйлчлүүлжээ. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 71 хувь нь үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн шалтгаанаар хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаагийн байгууллагаар дамжин дуудлага өгч ирсэн байна. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, 18 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны эхний хагас жилийн байдлаар 948 хүүхэд, 537 насанд хүрэгч аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээнд хамрагджээ. Эх сурвалж: ХНХЯ
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй