“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРӨӨ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАРЛАЛАА
2019-08-22 09:06:20 Нийтлэгдсэн: БоловсролЭрдэнэс-Тавантолгой ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна. ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2019-2020 /Улсын хэмжээнд/ Дэмжигч байгууллага Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар Тавигдах шаардлага: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд: Уул уурхайн ашиглалтын технологи Геологи Уул уурхайн менежмент Маркшейдер Ашигт малтмалын баяжуулалтын технологи Уурхайн машин тоног төхөөрөмж Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт Агрономи Хөрс судлал, агрохими Ойн иженер Экологи, байгаль хамгаалал Байгаль орчны нөхөн сэргээлт Цахилгааны инженер Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх; Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнбусад арга хэмжээнд оролцсон байх; Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх; Бүрдүүлэх материал: Магадланитгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар; Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар; Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг; Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь; 500-аас дээш үгтэй Эх орны хөгжилд миний мэргэжил сэдэвт эссе. Материал хүлээн авах: Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ресепшн дээр хүлээн авна. Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс. Жич:Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү. Холбоо барих: Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Утас:976-75055555 /707/ 976-99180200 Цахим хаяг:[email protected]
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН “УНГАР – 2019” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
2019-08-22 08:51:28 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Гадаад Харилцааны Яам , Унгар Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ, Оюутан залуучуудын хороо, Азийн Хүлэг Улс бодлогын судалгааны хүрээлэн, Унгар дахь Монгол Оюутны Холбоо хамтран Дэлхийн Монголчууд хөтөлбөрт тулгуурлан хилийн чанад дахь оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтын үргэлжлэл болгон хилийн чанадад суралцагч Монгол Оюутан залуучуудын Унгар -2019 чуулга уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 1-2-ны өдөр Унгар улсад зохион байгуулахаар ажиллаж байна. Чуулга уулзалтын гол зорилго нь мэдээллийн нэгдсэн бүртгэлийг үүсгэх, гадаадын орнуудад суралцаж буй оюутан залуустай холбоотой шийдвэрлэх асуудлууд, олон улсад туршлагажсан монгол хүн, тэдний нөөц бололцоо, санал зөвлөмжийг хамтран хэлэлцэх, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж нөхцөлийг нээх зэрэг болно. Чуулга уулзалтанд оролцох оюутан суралцагчдыг тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа оюутан, залуучуудын болон бусад холбоо байгууллагаар дамжуулан бүртгэж, оролцуулах юм. Мэдээллийг[email protected]хаягаар холбогдож авч болно.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ
2019-08-22 08:44:59 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам болон Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам-ыг хэлэлцлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна хэмээн танилцуулгадаа онцолсон юм. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Зөвлөлийн гишүүд сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг дэмжлээ Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам байв. Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой журам боловсруулсан. Энэ журмыг батлан хэрэгжүүлсэнээр баг хамт олноороо бүтээлчээр ажиллах, сургалтын материаллаг орчны бүрдүүлэлт болон эцэг, эхийн хамтын ажиллагаа сайжирч, сурлагын амжилт, чанар дээшлэх, сурагчид эх орноороо бахархах, хүүхдийн хүмүүжил төлөвшилд эерэг ахиц дэвшил гарч сургууль, цэцэрлэгийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хүүхэд багачуудад хотын соёл, иргэний зөв төлөвшил, хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой хичээл эхлэхээс өмнө юм уу завсарлагааны үеэр таван минутын албан бус лекц ордог байх ажлыг журамд нарийн тусгах нь зүйтэй. Энэ нь сургалтын хөтөлбөр болон хичээлийн хуваарьт нөлөөлөхгүйгээр зохион байгуулдаг байх ёстой. Урамшууллын системтэй энэ ажлыг уялдуулж, журмын тодорхой хэсэгт заалт болгож оруулах хэрэгтэй. Сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, зөв хандлага хүмүүжилтэй хотын иргэнийг бий болгох энэ ажилд багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийг дэмжиж оролцоно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ. Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
"Номин"-гийн нуруунд суулт өгдөггүй цүнх трэнд болж байна
2019-08-20 11:03:29 Нийтлэгдсэн: БоловсролХичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа Улсын Их Дэлгүүрийн хоёрдугаар давхарт явагдаж байна. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нуруунд суулт өгдөггүй, дэлхийн хүүхдүүдийн сонголт болсон трэнд цүнхүүдийг ЗӨВ СОНГОЛТ хэмээн МММ-ийн Хүрээлэн онцоллоо. Эдгээр цүнхүүдийг та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан үрсдээ хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж. Сонгогдсон брэндийн дэвтэр худалдан авалт бүрт хавтас үнэгүй бэлэглэж байна. Мөн хичээлийн шинэ жилд зориулж Номин Электроникс ХХК HP, АСЕR, ASUS, DELL брэндийн зөөврийн компьютер бүрийг бэлэгтэй худалдаалж эхэллээ. Сонгогдсон бараа 20% хямдралтай бөгөөд АНУ-д аялах эрх, Токио 2020 олимп үзэх, 4 оюутанд гадаад хэлний сургалтын төлбөр зэрэг эрхийн бичгийн азтануудыг тодруулна. Номингийн бэлэгтэй, урамшуулалтай хөтөлбөрүүд эхэлсэн тул худалдан авагч та бүхэн яараарай. Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа Улсын Их Дэлгүүрийн 2-р давхарт эхэллээ. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Нуруунд суулт өгдөггүй Дэлхийд танигдсан олон төрлийн сурагчийн цүнхийг та хямдралтай үнээр худалдан авах боломжтой бөгөөд сонгогдсон брэндийн дэвтэр худалдан авалт бүрт ХАВТАС ҮНЭГҮЙ БЭЛЭГЛЭНЭ. Мөн хичээлийн шинэ жилд зориулан Номин Электроникс: HP, АСЕR, ASUS, DELL брэндийн зөөврийн компьютер бүр бэлэгтэй Сонгогдсон бараа 20% хүртэл хямдралтай АНУ-д аялах эрх, Токио 2020 олимп үзэх эрх, 4 оюутанд гадаад хэлний сургалтын төлбөр хожих эрх зэрэг бэлэгтэй, урамшуулалтай хөтөлбөрийг эхлүүллээ. Хаяг:Улсын Их Дэлгүүрийн 2,6-р танхим болон Номин-ийн бүх салбаруудаарУтас:1800-2888
Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна
2019-08-20 10:12:06 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийх, эмнэлзүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид сайжруулах боломжийг илрүүлэн, авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах хяналт юм. Дэмжлэгт хяналтыг яаралтай тусламжийн шүүгээний болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэх, бэлэн байдлыг тогтмол хянадаг дотоодын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, эмнэлгийн мэргэжилтний онолын болон гардан үйлдлийн бэлэн байдлыг ярилцах, харж ажиглах аргаар дүгнэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасгууд хамрагдаад байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй