Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгалаа. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг Нутагт консалтинг ХХК гүйцэтгэсэн бол Сэнзо констракшн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийгдэх тус цэцэрлэг нь 14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ. Мөн Богд хааны ордон музйн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4,4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх аж. Одоогийн байдлаар газар шорооны ажлууд хийгдэж дуусаад тохижилтын ажил эхлэхэд бэлэн болсон. Гэвч нийт тохижилт хийгдэх талбайн 57 хувь нь хувийн хэвшлийн Вантрейд ХХК-ний эзэмшлийн газарт харъяалагдаж байгаагийн улмаас газрын маргаан үүсч, асуудал нь шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цэцэрлэгжүүлэлтийн ажил саатахад хүрсэн байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлчүүдэд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт талбай байгуулах асуудал юу юунаас чухал. Богд хааны музейг түшиглэн байгуулах хөшөөт цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учраас ирэх долоо хоногийн ажлын өдөр тухайн орчинд газар эзэмшиж байгаа компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, шүүхийн бус аргаар ойлголцолд хүрэх, улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эрчимжүүлэх-ийг холбогдох албаныханд үүрэг болгов. Дараагаар нь хотын удирдлагууд Богд хааны ордон музейгээр зочилж, үзмэрүүдтэй нь танилцав. Богд хааны ордон музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаатар хотын удирдлагуудда хандан сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Богд хааны ордон музейн тохижилтыг сайжруулах, үзмэрүүдийг сэргээн засах чиглэлээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө. Барилгын ажлыг гүйцэтгэж буй Буурал сутай компанийн захирал Д.Одбаяр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 48 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс газраа чөлөөлж өгсөн иргэдэд 18 айлын орон сууцыг өгнө. Барилгын ажил дуусах шатандаа орсон. Есдүгээр сард комисс хүлээж авснаар ашиглалтад орно. Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн хэмээв. Хотын Захирагч С.Амарсайхан Дахин төлөвлөлтөд орсон аж ахуйн нэгжүүд төлөвлөлтийн дагуу ажлуудаа хийх хэрэгтэй. Тохижилт, ногоон байгууламжийн ажлууд хаягдаад орчны бохирдол, хаягдал үүссэн нөхцөл байдалтай байж таарахгүй. Хичнээн сайхан орон сууц барьсан ч орчны тохижилт, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ажлыг орхигдуулж, иргэд, оршин суугчдын ая тухыг алдуулж болохгүй. Газрын чөлөөлж авчихаад бүхэл бүтэн таван жил барилга байшин нь ашиглалтад ордоггүй иргэдийг хохироодог асуудал байх ёсгүй. Буурал сутай, Асар өргөө танай хоёр компани ажлаа шуурхайлж, барилгын ажлыг дуусган, гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажлаа хийх хэрэгтэй гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2016-2019 ОНЫ ХООРОНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 34.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр /2019.08.28/ Багш нарын бага хурал боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга С.Насанбат өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэх томоохон ажлуудыг танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ: - 2016 онд Боловсролын салбарт 112.0 сая төгрөг, 2017 онд 4.4 тэрбум төгрөг, 2018 онд 6.3 тэрбум төгрөг, 2019 онд 15.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 2016-2019 оны хооронд нийт 34.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байна. Эдгээр хөрөнгө оруулалтад Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын дэмжлэг, хөөцөлдлөгөө асар их байсан. хэмээн онцлов. 2019 онд аймгийн хэмжээнд 8 цэцэрлэгийг шинээр барих, өргөтгөх, засварлахад 7.2 тэрбум төгрөг, Од цогцолбор, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн спорт заалны өргөтгөлд нийт 1.1 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн хүүхдийн сурч боловсрох, хөгжих, багш ажилчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 960 хүүхдийн сургуулийн барилгыг барихаар ажиллаж байгаа ажээ. Бага хурлын үеэр багш нарын саналыг сонсож, тэдний асуултуудад холбогдох албаныхан тодорхой хариултуудыг өглөө. Боловсролын байгууллагуудын удирдах ажилтнуудын зүгээс сурагчдын ширээ сандалыг шинэчлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой дээвэр, инженерийн шугам сүлжээний засвар хийх зэрэг асуудлуудыг хөндөж байв. Энэ жил сургууль, цэцэрлэгийн засварт Сангийн яамнаас хөрөнгө төсөвлөөгүй тул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 84.1 сая төгрөгийг зайлшгүй шаардлагатай засварт зарцуулахаар шийдвэрлэсэн талаар Аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболд мэдээллээ. Боловсролын салбарын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалтыг хийсэн талаар дээр дурдсан. Мөн төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, аймгийн ИТХ-ын холбогдох тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн салбарт хэрэгжих Багшийн хөгжил, Дарханы иргэд оюунлаг, авьяаслаг, Залуучуудын боловсрол, хөгжил, Хүний хөгжил, Спортлог Дарханчууд, Эрүүл Дарханчууд, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 46 цэцэрлэгийн 261 бүлэгт 8513 хүүхэд, 947 багш, ажиллагсад ажиллажээ. Харин ерөнхий боловсролын 27 сургуульд 20385 хүүхэд, 1556 багш ажиллаж, бага болон суурь боловсролын хамран сургалт 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93,4 хувьд хүрчээ. Харин 2019-2020 оны хичээлийг жилд Багш бүрийн хөгжлийг дэмжиж, эцэг эх асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагч бүрийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах зорилгыг тавин ажиллахаар болсон байна. М.ГҮНЖИЛХАМ

“НОМИН”-Д ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ЦӨМ БҮРЭН

Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа Улсын Их Дэлгүүрийн хоёрдугаар давхарт явагдаж байна. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, нуруунд суулт өгдөггүй, дэлхийн хүүхдүүдийн сонголт болсон трэнд цүнхүүдийг ЗӨВ СОНГОЛТ хэмээн МММ-ийн Хүрээлэн онцоллоо. Эдгээр цүнхүүдийг та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан үрсдээ хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж. Сонгогдсон брэндийн дэвтэр худалдан авалт бүрт хавтас үнэгүй бэлэглэж байна. Мөн хичээлийн шинэ жилд зориулж Номин Электроникс ХХК HP, АСЕR, ASUS, DELL брэндийн зөөврийн компьютер бүрийг бэлэгтэй худалдаалж эхэллээ. Сонгогдсон бараа 20% хямдралтай бөгөөд АНУ-д аялах эрх, Токио 2020 олимп үзэх, 4 оюутанд гадаад хэлний сургалтын төлбөр зэрэг эрхийн бичгийн азтануудыг тодруулна. Номингийн бэлэгтэй, урамшуулалтай хөтөлбөрүүд эхэлсэн тул худалдан авагч та бүхэн яараарай. Хаяг:Улсын Их Дэлгүүрийн 2,6-р танхим болон Номин-ийн бүх салбаруудаарУтас:1800-2888 Эдгээр цүнхнүүдийг та бүхэн бидний ирээдүй болсон бяцхан үрсдээ хямдралтай үнээр худалдан авах боломжтой аж.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.