Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүйүндэсний хэмжээнийсургалторон нутагт наймдугаар дугаар сарын 15-аасэхлэн явагдана. Өчигдөр энэ сургалтыг зохион байгуулах 550 сургагч багш орон нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Орон нутагт нийт 28000 багшид энэ сургалтыг хүргэх бөгөөд эхнийээлжид11 аймгийн 14000 багш наймдугаар сарын15-18-ныхооронд, үлдсэн 14000 багш мөн сарын 20-24 хоорондсургалтадхамрагдах юм. Харин Улаанбаатар хотын багш нарын сургалт наймдугаар сарын 27-30 хооронд явагдана.
Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлэг 2019 оны 08-р сарын 16-ний Баасан гаригт 14:00 цагт ХХААХҮЯ-ны 1 давхарын хурлын зааланд болно. Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч 2 талд хамааралтай тулэцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Жич: Зөвхөн бүртгэл хийлгэж оролцоно уу. Бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 15-ыгдуустал хийж байна. Холбоо барих утас: 99099241, 88081367
Монгол Хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох судалгааг танилцуулав
2019-08-14 09:42:39 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Хүүхдийн биеийн хэмжээсудалгааны үр дүн, ач холбогдол, цаашид хэрхэн ашиглах боломж байгаа талаар танилцуулах семинарыг 2019 оны 08 дугаар сарын 13-ныөдрийн 10 цагт Хөвсгөллайкзочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Семинарт Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газарболон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол улсад хүн амын 22 хувийг эзлэх 6-18 насны 710 мянган хүүхэд амьдарч байна.Дэлхийн улс орнууд 5-15 жилийн тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилж байдаг. Манайулс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж Хөвгүүд, охидынбиеийн хэв шинжит галбир, ангилалхэмжээMNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг. Энэ нь нийгэм, цаг үеийн технологийн хөгжил дэвшил,амьдралынхэв маяг өөрчлөгдөхийн хирээр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болсон юм. Үүний нэг жишээ нь стандартын дагуу үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэнсурагчдын дүрэмт хувцас багадах эсвэл томдох, түүнчлэн сургуулийн ширээ, сандал таарахгүй байх зэрэг асуудал тулгарч иржээ.Боловсролын байгууллагад олон улсын сургалтын стандартыг нэвтрүүлж буй өнөө үед Монгол хүүхдийн биеийн хэлбэр, хэмжээ,эргономикийншаардлагад нийцсэн анги, танхим, дүрэмт хувцас, сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан орчинд сургалт явуулах үндсэн шаардлага тавигдаж байна. Иймээс хүүхдийн биеийн хэмжээний стандартыг боловсруулан үйлдвэрлэлд ашиглах зорилгоор Монгол улсынЗасгийн газар, ХХААХҮЯ-нызахиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хувцас судлалын төв уг төслийг 2017-2019 онд хийж гүйцэтгэсэн.Төслийн хүрээндсудалгааг түүврийн аргаар Төв, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар аймаг, Нийслэл Улаанбаатар хотын нийт 9012 сурагчаас биеийн 63 төрлийн хэмжээг антропометрийн хүрэлцэх болон үл хүрэлцэх3Dбодискайнер ашиглан хэмжилт хийлээ. Судалгааны үр дүнг боловсруулан мэдээллийн сан бүрдүүлэн математик статистик боловсруулалт хийж,06-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ, MNS 2019, 06-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ. MNS 2019 стандартуудыг боловсруулан батлуулаад байна. Монгол хүүхдийн биеийн дундаж хэмжээ, см Нас Өндөр-цээжний бүслүүр-бүсэлхийн бүслүүр, см Хөвгүүд Охид 6 нас 116-56-51 116-56-48 7 нас 122-60-54 122-60-51 8 нас 128-64-57 128-60-54 9 нас 134-64-57 134-64-57 10нас 140-68-60 140-68-57 11 нас 146-72-63 146-72-60 12 нас 152-76-63 152-76-63 13 нас 158-76-66 158-80-63 14 нас 164-80-66 158-80-66 15 нас 164-80-66 158-80-92* 16 нас 170-84-69 158-84-92* 17нас 170-84-72 164-88-92* Судалгааны үр дүнг 2008, 2015 ондгүйцэтгэсэнсудлаачдынхэмжилттийнутгатай харьцуулахадбиеийн өндөрэрэгтэй сурагчдын хувьд бүх насанд 0.3-6.91 см хооронд өсөлттэй, эмэгтэй сурагчдад 14 нас хүртэл 2.0-7.0см хүртэл өсөлттэй байв. Харин эмэгтэй сурагчид 15,16 насанд 2 см хүртэл буурсан,17 насанд 2 см-аар өсөлттэйбайна. Цээжний бүслүүр хэмжээсийг судлаачдын үр дүнтэй харьцуулахад эрэгтэйд 6-18 насанд12 см хүртэл их, эмэгтэйд17 см хүртэл нэмэгдсэн байгаа нь хүүхдүүдтаргалсныгхаруулж байна. Судалгаагаар : Монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийн талаар нэгдсэн дүгнэлт гаргав. Үүнд -Эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангилал үүсгэн биеийн дундаж хэлбэрийг тогтоосон. Хөвгүүд хамгийн өндөр нь 190-197 см бөгөөд Улаанбаатар хот, Орхон аймгийн хөвгүүд, охид хамгийн өндөр нь 170-176 см бөгөөд Улаанбаатар хот болон Төв аймгийн охид байна. Охидын хувьд 1-р ангид хамгийн намхан нь Улаанбаатар хотын сурагчид, хамгийн өндөр нь Төв аймгийн сурагчид байна. 3 ангиас эхлэн охидод нурууныбөхийлтажиглагдаж байгаа бөгөөд 3-5 ангид ойролцоо өндөртэй болж байна. 5-8 ангид өсөлт огцом явагдаж 9-11 ангид жигдхэн өссөн. Ахлах ангид Дорноговь, Орхон аймгийн охид илүүөсгөлүүнболсон байна. Хөвгүүдийн хувьд Ховд аймгийн хөвгүүд намхан, Улаанбаатар хот, Орхон, Төв аймгийн хөвгүүд өндөр байна. 1-5 ангид жигд өсөлттэй байгаа ба 7-9 ангид огцом өсөлт байна. 3 ангиас эхлэнбөгтийлтажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлтэхэлжбайна. Ахлах ангиас нурууныбөгтийлтбагасчбайгаа нь бие бялдар, булчин томорч байгаатай холбоотой гэж үзэж байна 2.Монгол хүүхдийн биеийн хэмжээний үндэсний стандартуудыг боловсруулан батлуулснаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүний стандартад хэрэгцээтэй өгөгдлүүдийг бий болгов. 3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас болон хүүхдийн хувцасны суулт тохироо сайжрах үндэс бүрдэв. 4.Монгол улсын6-18насны хүүхдийн биеийн дундаж хэмжээ, стандарт гарснаар хүүхдийн биеийн хөгжлийнталаархбодлогыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүүхдийн эрүүл мэндэд анхаарахад оруулах хувь нэмрийг шинээр тодорхойлох боломжийг бүрдүүлэв. 5. Судалгааны үр дүнгээр хүүхдийн биеийн дундаж хэмжээс,3Dдүрсжүүлсэн/avatar/зураг гаргасан ньконтентболон хувцасны үйлдвэрлэл, загвар зохион бүтээлтэд ашиглагдах манекен үйлдвэрлэх үндэс бүрдэв.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байна
2019-08-12 09:56:47 Нийтлэгдсэн: БоловсролОюутан цэрэг сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сурч мэдсэн зүйлээ Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагууд болон их, дээд сургуулийн захирлууддаа тайлагналаа. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын тайлант хичээл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Шархад хээрийн сургалтын төвд боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж байна. Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байна. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд Оюутан цэрэг хөтөлбөрийн ахуй хангамж, нөхцөл байдал сайжирсан, тухайлбал 1000 оюутан цэрэг хүлээж авах чадамжтай цэргийн байртай болж, хичээлийн байруудын тоноглолуудыг сайжруулсан гэлээ. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнууд ерөнхий тактик, зенит артиллерийн хичээл, амьд гарах арга ухаан, холбооны болон сэтгэлзүйн бэлтгэл, инженер, химийн бэлтгэл хичээлүүдээр өртөөчилсөн үзүүлэх тоглолтуудыг хийж, цэргийн эрдэмд хэрхэн суралцснаа харууллаа. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдснаар багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, ёс суртахууны хувьд төлөвшиж, үг сонсож сурдаг гэж тус хөтөлбөрийн зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярьж байна. Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ жил тус хөтөлбөрт 7000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1000 оюутныг шалгаруулан авчээ.
Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж буюу Cardiac Contractility Modulation
2019-08-12 09:51:57 Нийтлэгдсэн: БоловсролУлсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг зүрхний хүнд дутагдал бүхий 18 настай залуу эмчлүүлэгчид Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг 07 сарын 29-ны өдөр амжилттай хийж гүйцэтгэлээ. Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь Германы нэгдсэн улсаас үүсэлтэй Impulse Dynamics компаний зохион бүтээсэн төхөөрөмж юм. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг. Анхан шатны судалгаанууд туйлын рефрактер үеийн цахилгаан цочруул нь кальцийн ионы урсгалд эерэгээр нөлөөлж улмаар дараа дараагийн агшилтыг дэмждэг болохыг тодорхойлсон бол сүүлийн үед хийгдэж буй судалгаанууд зүрхний эсийн генийн түвшинд түр өөрчлөлтийг оруулдаг ба энэ нь зүрхний агшилтад эерэгээр нөлөөлдөг байж болохыг илрүүлж эхлээд байгаа юм. Ийнхүү УГТЭ-ийн зүрхний дутагдлын баг, зүрхний хэм судлалын багийн эмч нар Олон улсын эмнэл зүйд нэвтэрсэн шинэ туршлага, эмчилгээний арга аргачлалыг эх орондоо хэрэгжүүлэх хүрээнд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмжийг хүний биед суулгах, хянах эмчилгээг бүрэн эзэмшиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан цөөн орны нэг болсон. Эмчлүүлэгч М нь 18 настай бөгөөд зүрхний дутагдлын улмаас биеийн байдал туйлын тогтворгүй байсан ч багуудын хамтарсан эмчилгээний үр дүнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн юм. Одоо эмчлүүлэгчийн биеийн байдлыг хянан эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй