2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар
2019-09-12 09:35:16 Нийтлэгдсэн: Боловсрол2020онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. Дэлгэрэнгүй мэдээллийгхавсралтаас үзнэ үү. 1. Бүртгүүлэх хугацаа:9.30(Даваа)-10.7(Даваа) Элчин сайдын яамны ажлын цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30), 10.3(Лхагва) өдөр БНСУ-ын үндэсний баяр тул амарна. 2. Материал хүлээн авах газар:БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ 3. Сонгон шалгаруулах оюутны тоо:4 хүн -Монгол улсын харъяат иргэн -2020.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй) -25 нас хүрээгүй байх(1995.3.1-нээс хойш төрсөн иргэн) 4.Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт болон тавигдах шаардлага (хавсралтаас харах) 5.Холбоо барих БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ -Утас : 976-7007-1020, (E-mail)[email protected] БНСУ-ын Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн -Вэб хуудас(www.niied.go.kr)[English version Korean Government Scholarship Students QA, NOTICE] [email protected] Хавсралт:2019онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутныг сонгон шалгаруулах журам англи, солонгос хэлээр
“Монголчууд: уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын бага хурлын нээлт болов
2019-09-12 09:16:38 Нийтлэгдсэн: БоловсролМонголчууд: уламжлал ба орчин үе сэдэвт олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаа 2019 оны есдүгээр сарын 11-ний өдөр Москва хотын Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн төв байранд болов. Бага хурлын үйл ажиллагааг нээж Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төвийн эрдэм шинжилгээний удирдагч С.Ю.Неклюдов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар нар үг хэлэв. Энэхүү хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгааг профессор С.Ю.Неклюдов хэлсэн үгэндээ дурдаад Оросын Хүмүүнлэгийн их сургуульд өнгөрсөн зууны 90-ээд оны дундаас монгол хэлний мэргэжилтэн бэлтгэхийн сацуу монгол судлалыг хөгжүүлж ирснийг онцолжээ. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар Монгол Улсын төр, засгаас Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэрүүдийн, тухайлбал Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр-ийн зорилт, хэрэгжилтийн явцын талаар товч мэдээлээд Эдгээр шийдвэр нь монгол судлалыг дэмжин хөгжүүлэх Монгол төрийн бодлого тогтвортой, залгамж холбоотой байгаагийн тодорхой баталгаа юм хэмээн тэмдэглэсэн байна. Харин Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү энэхүү олон улсын хурал нь талуудын хамтын ажиллагааг харилцааны бүх салбар, чиглэлд эрчимжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргах үндэсийг бий болгож буй Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ-нд хоёр орны Ерөнхийлөгч нар гарын үсэг зурж, тунхагласан түүхэн үйл явцын дараахан болж байгааг онцлов. Гурван өдрийн турш зохион байгуулагдах энэхүү хурлыг Оросын хүмүүнлэгийн улсын их сургуулийн Ардын аман зохиолын төрөлжилт, дүрслэлийг судлах төв, Эдийн засгийн дээд сургууль Үндэсний судалгааны их сургуулийн Эртний болон сонгодог дорно дахин судлалын хүрээлэн, Эстони Улсын Тартугийн их сургуулийн Эстони болон харьцуулалтын аман зохиолын тэнхим, Монгол Улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн зэрэг байгууллагууд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа ажээ. Хуралд Москва, Санкт-Петебург, Улаан-Үүд, Элиста хотууд дахь Монгол судлалын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдийн, түүнчлэн Москвагийн Улсын их сургууль, Монгол Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи зэрэг Монгол, Оросын тэргүүлэх их сургуулийн, Польш, Франц, Швейцарь, Хятад, Эстони, Чех зэрэг орнуудын эрдэмтэн монгол судлаачид оролцож байгаа бөгөөд нэгдсэн болон 6 салбар хуралдаанаар нийтдээ 40 шахам эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэх юм байна. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-09-10 09:11:21 Нийтлэгдсэн: БоловсролНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Шинэ Монгол Харүмафүжи ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд нийт 38 бүлэгт 1180 сурагч, 100 гаруй багш ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь хүүхдүүдийг сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, эрүүл чийрэг, зөв бодолтой Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургууль нь хүүхдүүдийн сурах таатай орчин, хүүхэд бүрийг хөгжүүлэх дугуйлан секцийн хүртээмж, сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хичээлээс гадуурх тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгээрээ бусад ерөнхий боловсролын сургуулиудаас онцлогтой юм байна.
ОХУ-ын “Росструдничества” агентлагийн даргыг хүлээн авч уулзлаа
2019-09-04 10:03:12 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Росструдничества агентлагийн дарга, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд Монголын хүүхэд багачууд орос хэл эзэмших, Оросын ард түмний түүх, соёлыг танин мэдүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, орос хэлний олимпиадыг цаашид үргэлжлүүлэн явуулах, орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлыг хөндөв. Мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Монгол Улсаас жил бүр сургадаг 500 хүүхдийн тоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачуудтай ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэх талаар туслалцаа үзүүлэхэд анхаарч өгөхийг хүслээ.
Мэргэжлийн боловсролын ууган сургууль элсэлтээрээ тэргүүлж байна
2019-09-02 10:06:56 Нийтлэгдсэн: БоловсролҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ Мэргэжлийн боловсролын сургуулиудаас хамгийн их элсэгчтэй хичээлийн жил эхлүүлж байна. 53 жилийн түүхтэй РАЖИВ ГАНДИЙН НЭРЭМЖИТ ҮЙЛДВЭРЛЭЛ УРЛАЛЫН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ 2019-2020 оны хичээлийн жилд элсэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ. Их, дээд сургууль болон мэргэжлийн сургуульд энэ жил элсэх хүүхдийн тоо улсын хэмжээнд чамлалттай байгаа. Харин Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежид элсэх хүүхдийн цуваа тасарсангүй. ХНХЯ-наас 965 хүүхдийн квот өгчээ. Тэгвэл энэ жил 894 оюутантай буюу 92,6 хувийн биелэлттэйгээр хичээлийн жилтэйгээ золгож байна. Энэ нь 53 жилийн түүхтэй тус сургуулийн хувьд түүхэн амжилт юм. Учир нь өнгөрсөн жил гэхэд оюутан элсэлт 85 хувьтай, тэрний өмнөх жил ердөө 76 хувьтай байсан юм. Харин энэ жилийн тухайд сонгон шалгаруулалт явуулж, зарим оюутныг хассан ч гэлээ 91 хувийн үзүүлэлттэй байна. Сүүлийн үед залуус дээд боловсрол гэхээсээ илүү мэргэжлийн боловсролыг сонирхдог болсонтой холбоотой юм. Мөн Засгийн газраас Мэргэжлийн боловсролын салбарыг нэлээд анхаарч ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн сургуулийн суралцагч оюутан бүрт, нас харгалзахгүй 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ нь мэргэжлийн боловсролыг сонгоход хүргэж байна. Тиймээс чиглэлд суралцахыг хүсч буй хүүхдүүд хамгийн түрүүнд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын политехник коллежийг зорьж ирэх болсон байна. Энэ нь сургуулийн түүхэн амжилт, багшлах боловсон хүчин сургалтын тоног төхөөрөмж, сургалтын бодлого чанарт байна. Тус сургууль нь сургалтын чанар орчин, үйл ажиллагаа, багш нарын дадлага туршлагаараа Монголдоо тэргүүлдэг. Сүүлийн үед гадаад харилцааны чиглэлд нэлээд анхаарч ажиллаж байна. БНЭУ-ын Засгийн Газар, Элчин Сайдын Яам, Японы JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын KOICA, ОУХАБ, Германы GIZ хамтын ажиллагааны байгууллага, ОХУ-ын Эдийн засаг, үйлчилгээ, аялал жуулчлалын коллеж болон Олон түвшний коллеж, Өвөр Монголын Шилийн гол хошууны Ажил мэргэжлийн сургуулиудыг дурдаж болно. Мөн БНСУ-тай хамтран өнгөрсөн жилээс 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хүрээнд онгоцны үйлчлэгч мэргэжлээр элсэлт авч эхэлсэн юм. Энэ ангид суралцаж буй оюутнууд эхний нэг жил монголдоо суралцаж, дараагийн жилд Солонгосын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуульд суралцах нөхцөлтэй байна. Анхны элсэгч болох 16 оюутан одоо Солонгост суралцаж буй юм. 2019-2020 оны хичээлийн жилд энэхүү ангидаа 18 оюутан элсүүлсэн байна. Түүнчлэн Энэтхэг улстай харилцаагаа улам гүнзгийрүүлж, тэндээс ирсэн төсөл хөтөлбөрөөр хэд хэдэн оюутны дадлагын лаборатори тохижуулан оюутнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм. 1+1 хөтөлбөрийн хүрээнд тогооч + хоолны технологич гэсэн хосолсон ангийг ч нээжээ. Онгоцны үйлчлэгчийн ангитай адилхан нэг жил монголдоо дараагийн жил нь БНСУ-д суралцах юм. Түүнчлэн тус коллежийн хүсэлтээр гоо засалч, гоо заслын технологич, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, үсчин, үс заслын технологич гэсэн зургаан мэргэжлийн хөтөлбөрийг МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН байдаг. Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 2015 оноос хойш мэргэжил сурталчлах Нээлттэй хаалганы өдөрлөг-ийг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ нь элсэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж буй юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй