БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
2019-08-09 11:19:33 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ. Эхний өдөр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Шибаяаматай уулзав. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хөндөв. Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлахмэргэжилтэн бэлтгэххамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Коосэнзагварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй Коосен хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллежнэмжбайгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэрхөтөлбөрт хамрагдсан төгсөгчид100хувьажлын байраар хангагдаж байгаагЯпоны Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа. Аж үйлдвэрийнсалбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой угТөсөлд200 оюутныг хөтөлбөртхамруулахаартөлөвлөжээ. Одоогийн байдлаар25 оюутан төгсөж, Япон улсад88,Коосэн сургуульд27,бэлтгэл хөтөлбөрийн 1-2дугаардамжаанд 45 оюутан суралцаж байна. Монгол оюутнуудыг3дугаар курсээснь Япон Улсын Коосэн сургуульдшилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д1.5 жилийнбэлтгэл сургалтын хөтөлбөрийгхэрэгжүүлдэг. Хоёрулирал хичээллэсний дараа оюутнуудмеханик, цахилгаан, электроник, мэдээллийн систем,хүрээлэн буй орчин,барилга,архитектур мэргэжлээс сонгон суралцдаг байна. Олимпийн нээлт, хаалтын тоглолтод Монгол уран бүтээлчдээс оролцуулахыг хүслээ Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын Хост таун хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа Монгол хауз соёлын сурталчилгааны төсөл, олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна. Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки Монголын талаас санаачилга гаргаж, олимпийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв. МөнТокио-2020 олимпийн наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид Мизуно брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм. ЖАЙКА-гийндэд ерөнхийлөгч Н.Сузукитэй уулзлаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Н.Сузукитэй уулзлаа. Манай улс энэ онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн гал тогооны орчин бүрдүүлэх, 1-12 дугаар ангийн сурагчдад өдрийн хоолоор үйлчлэх, хоол зүйч, тогооч гээд мэргэжлийн хүний нөөц ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн гэдгээ танилцуулав. Япон Улс сургуулийн хоолны газар, хоол, шим тэжээлийн стандарт, эцэг эхийн хяналт, оролцоог амжилттай нэвтрүүлж чадсан туршлагатай учраас хоолзүйч, тогоочийн сургалт, хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр Япон-Монголын сургалтын эмнэлэг, бага, дунд сургуулийн барилга барих, хүүхэд төвтэй боловсролыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВСАН ХОЁР ХҮҮХДИЙГ "УНСЭМИРУ"-ГИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРУУЛЛАА
2019-08-09 11:16:09 Нийтлэгдсэн: БоловсролУИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн тойргийн сумдын ЕБС-ийг төгсч ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулж дэмжих үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил нийт 13 хүүхдэд 300.000-1.000.000 төгрөгийг олгосон бол энэ жил урамшуулах мөнгөн дүнг нэмэгдүүлж 500.000-1.200.000 төгрөг болгосон бөгөөд урамшууллын болзлыг нийт 5 хүүхэд хангасан байна. Тэрээр Монголын хүүхэд залуучуудын боловсрол, нийгмийн асуудалд чиглэсэн тусламж дэмжлэгийг үзүүлдэг БНСУ-ын олон улсын сайн санааны Унсэмиру клубийнхэнд хүүхдүүдийг урамшуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Үүний дагуу энэ хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хоёр хүүхдийг урамшуулаад зогсохгүй, их сургуульд сурч байх хугацаанд нь жил бүр Унсэмиру-гээс 1,0 сая төгрөгийн тэтгэлэг олгож байхаар болжээ. Өвөрхангай аймгаас энэ удаа Монгол хэлний хичээлээр 756 оноо авсан Баянгол сумын Ганхуягийн Мөнхзаяа, 734 оноо авсан Сант сумын Баяртогтохын Мянганцэцэг нар тус клубээс жил бүр 1,0 сая төгрөгийн дэмжлэгийг авч байх батламжийг гардсан байна. Түүнээс гадна эдгээр сурагчдыг элссэн сургуульдаа амжилттай сайн суралцвал 3 дугаар курсээс нь БНСУ-д сургах боломжтой гэдгийг ч хэлсэн. Унсэмиру клубийнхэн Монголд 4 дэх жилдээ ирж буй бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд, Бат-Өлзий сум, Улаанбаатар хотод ажиллаад буцсан юм.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын2019 оны Дэлхийн Монголчууд есдүгээрээлжийн бэсрэг наадам /2019.08.07/ өдөр болж өнгөрлөө. Энэ жилийн есдүгээрээлжинд дэлхийн 11 улс орноос гадаадад амьдардаг Монгол туургатан, үндэстэн хүүхдүүд амарч байгаа аж. Монгол ахуй, Монгол өв уламжлалтай танилцах хөтөлбөрүүдээр баялаг ээлж боллоо. Монгол Улсын үндсэн хуулиндМонголын ард түмэн бид төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хөгжүүлэхийг нэгэн эрхэм зорилгоо болгоно хэмээн тунхагласан байдаг. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд Монголын түүх, хэл соёл, уламжлал, соёлын үнэт өвийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зайлшгүй цаг үе ирээд байна. Бэсрэг наадам-ын зорилго ньэрийн гурван наадмынүүсэл түүх, ёсзаншил, дэг жаягийг амрагч хүүхдүүдэд сурталчилан таниулах бөгөөд энэ үеэрүндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, морин хуур, язгуур урлагийн тоглолтуудыг хүүхдүүд маань үзэж сонирхлоо. Наадмын үеэр амрагч хүүхдүүд бөх барилдан, шагай харваж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгалаа.
Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно
2019-08-08 07:27:03 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр болж, БСШУС-ын салбарт хамаарах дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. - 2019 онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм. - Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав. - Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болов.
Уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, хүүхдэд зориулагдсан сурах бичиг бүтээхийг анхаарууллаа
2019-08-05 09:51:02 Нийтлэгдсэн: БоловсролБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний ёс зүйн боловсрол сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг Монгол ёс, хүмүүжил номын төслөө хэлэлцүүллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил хийгдэж дууссан, удахгүй орон даяар багш нарын сургалтууд зохион байгуулна. Энэ хүрээнд хуучин Иргэний боловсрол хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж, 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогдсон. Хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн баг ажлаа танилцуулж, сурах бичгийн төсөлдөө санал, шүүмжлэлийг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа-г нээлтийн үгэндээ онцлов. Хэлэлцүүлэгт боловсрол судлалын эрдэмтэн, судлаачид болон сургалтын менежер, багш нарын төлөөлөл оролцсон юм. Адмон группийн ерөнхий захирал Р.Энхбат ахлагчтай сурах бичиг зохиогчдын баг сурах бичиг зохиох ажлын явц, баримталж буй зарчмууд, тулгарч буй бэрхшээлүүдээ танилцуулав. Сурах бичиг би, чи, бид буюу өөрийгөө хөгжүүлье, бусдыг хүндлэе, баярлуулъя, уламжлалт ёс заншлаасаа суралцъя гэсэн гурван хэсгээс бүтжээ. Дараа нь багш, судлаачид саналаа хэллээ. Тухайлбал хүүхдүүд хэдийгээр монгол хүн болж төлөвших ёстой ч, дэлхийн иргэн байх учиртайг онцлоод хэтэрхий уламжлал, заншлын асуудлаар хайрцаглахгүй байж, илүү шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг анхаарууллаа. Мөн хот, хөдөөгийн соёл, ахуй орчны ялгааг харгалзах, ингэхдээ санамсаргүй байдлаар үзэл, хандлагын ялгаварлан гадуурхалыг бий болгохгүй байх, хүүхдэд хялбар ойлгомжтой зураг, дэглэлттэй байлгах, зарим эхийн хэл найруулгыг боловсронгуй болгох зэрэг саналуудыг хэлэв. Сурах бичигт уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, аливаа асуудлыг зөвхөн ёс уламжлал, заншлын үүднээс биш өнөөдөр хэрхэн зөв шийдвэрлэж, өнөөдрөөс маргаашид хэрэглэгдэх боломж бүхий амьд агуулгатай байх, түүнчлэн нэр томъёо, үг сонголт, найруулгын хувьд хүүхдүүдэд зориулагдсан байх ёстойг оролцогчид онцоллоо.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй