Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг энэ сарын 2-ны өдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих Токио олимп сан-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс манай талд гардуулан өгөв. Токио олимп сан нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.
ЯПОН УЛСАД 2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
2019-07-31 08:52:26 Нийтлэгдсэн: БоловсролМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид Яам гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид АУНХИС гэх) хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу. Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг /энд дарж авна уу/ /Анкетыг энд дарж авна уу/ англи хэл дээр үзэж танилцана уу. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дээрх анкетыг хэвлэн бөглөж өгнө /гараар бичиж бөглөсөн анкетыг хүлээн авна/. Хэрхэн бүртгүүлэх талаарх зааварчилгааhttps://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/msguide-en.html https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/pdf/2020ApplicationMongolianScholarship_en.pdf https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/mongolianmcholarship.html Суралцуулах мэргэжлийн чиглэл Department of Nursing Department of Physical Therapy Department of Occupational Therapy Department of Speech and Hearing Sciences Department of Orthoptics and Visual Sciences Department of Radiological Sciences Department of Pharmaceutical Sciences Department of Medical Technology and Sciences Department of Social Services and Healthcare Management Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах Өргөдөл гаргагч нь2019оны 7 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 13-ныөдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 09:00-11:30 хооронд анкет, баримт бичгийгхүлээн авахболно /Дутуу материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу/. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг. Iшатны шалгаруулалт:Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль2019 оны 10сараас 11 дүгээр сарындотор иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна/Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/. IIшатны шалгаруулалт:Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульярилцлагыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай/Холбогдох зарыг тухайн үед нь БСШУСЯ-ны вэб сайтын Гадаадад суралцах цэсэнд байрлуулахыг анхаарна уу/. Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд2019 оны 12 дугаарсардхариу мэдээлэх үүрэгтэй. Нэмэлт мэдээллийг цаг тухайд нь зарлана. Тэтгэлгийн танилцуулга дээрхээс бусад мэдээллийг ажлын өдрүүдийн09.00-11.30цагтБСШУСЯ-ны 51-267131 утсаар лавлана уу /тавигдах шаарлага танилцуулгад орсон мэдээллийг ахин утсаар лавлахгүй байхыг хүсэе/ баярлалаа. ЖИЧ: Цахим холбоосоор өгсөн материалтай сайтаар танилцаж, шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Бүрдүүлэлт дутуу материал хүлээн авахгүй болохыг мэдэгдэж байна. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улаанбаатар хотноо эхэлж буй Дэлхийн Ротари Ёнэямачуудын 2-р чуулганы нээлтэд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Гадаад харилцааны сайд хэлэхдээ Монгол оюутан залуучууд энэхүү Ротари Ёнэяма тэтгэлэгт хөтөлбөрт 1996 оноос хамрагдаж эхлэн энэ тоо 279-д хүрснийг сонсоход таатай байна. Энэ бол манай улсад оруулж буй маш том оюуны хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн нийт зочид, ялангуяа Тэтгэлгийн сангийн одоогийн ерөнхийлөгч ноён Сайто Тадами, өмнөх ерөнхийлөгч ноён Озава Казүхико болон тэтгэлгийг өөрсдийн сэтгэл зүрхээр бүрдүүлж байдаг ротарийн гишүүдэд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу хэмээн онцоллоо. Ротари Ёнэяма чуулганд 10 гаруй орны 400 гаруй төлөөлөгчид Монгол Улсад хуран чуулж, Монгол дахь сэтгэлийн нандин холбоо сэдвийн дор болж байгаа юм.
138 дугаар бага сургууль, 220 дугаар цэцэрлэгт үүсээд буй асуудлыг шийдвэрлэнэ
2019-07-26 10:19:48 Нийтлэгдсэн: БоловсролГаднах тохижилтыг нь сайжруулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх шаардлагатай сургууль, цэцэрлэг Улаанбаатар хотод цөөнгүй бий. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын хэлж буйгаар судалгаа гаргаж, жилд 10-20 сургуулийн гадна орчны тохижилтыг сайжруулж байгаа юм. Үүнд нийслэлийн төсвөөс 800-900 сая төгрөгийн хөрөнгө зарцуулдаг ажээ. Орчных нь тохижилтыг нэн даруй сайжруулах шаардлагатай, Чингэлтэй дүүргийн XII хороон дахь 132 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборт өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд ажиллалаа. 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан тус цогцолборт 800 орчим хүүхэд боловсрол эзэмшиж байна. Гэвч хүүхдүүд тоглох талбайгүй, авто замгүй тул эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөхөд бэрх. Тодруулбал, эл цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод авто зам, зогсоол барих боломжгүй болжээ. Зам нь энхэл донхолтой, хэт налуу тул хүүхдүүд гэмтэж бэртэх, явган хүн явахад бэрх гээд асуудал мундахгүй гардаг тухай тухайн орчмын иргэд удаа дараа гомдол гаргаж буй аж. Тиймээс нийслэлийн удирдлага газар дээр ажиллаж, шийдэл хайсан юм. Тус хорооноос нийслэлийн ИТХ-д сонсогдсон төлөөлөгч Ц.Баатархүүд хорооны иргэд энэ талаарх гомдол, саналаа удаа дараа хүргүүлсэн аж. Тиймээс тэрбээр санаачилга гарган, газар дээр ажиллаж, холбогдох албаныханд нөхцөл байдлыг харуулсан юм. Үүсээд буй нөхцөл байдлын талаар тэрбээр Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгойлон анхаарах учиртай. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд хөрөнгийг нь шийдэж, сургууль, цэцэрлэгийн барилга барьж орхидгоо болих хэрэгтэй. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлдэггүй, тухайлбал, эцэг эхчүүд нь машинаа байрлуулах талбай, хүүхдүүд тоглох талбай байгуулдаггүй, стандартаа мөрддөггүйн тод жишээ бол Чингэлтэй дүүргийн XII хорооны 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолбор юм. Анх төлөвлөлтийн алдаа гаргаад уулын орой дээр барьчихсан. Хүүхдүүд хаана тоглох юм, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ яаж хүргэж өгөх вэ, цас орвол яах вэ гээд олон асуудал бий. Буруу төлөвлөлтөөр бүтээн байгуулалт хийснээс үүдээд алдааг залруулахын тулд нийслэлийн төсөв алдагдалд ордог. Тус цогцолборыг уулын орой дээр барьснаас болоод нэг тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Түшиц ханыг нь барихын тулд 700 сая төгрөг зарцуулсан. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн орчны стандарт ямар байна вэ гэдэгт нэгдсэн үзлэг, шалгалт хийхгүй бол болохгүй юм байна. Нийслэлийн удирдлага тухайн цогцолборт үүсээд буй асуудлыг шийдэхээр газар дээр нь ажиллаж байна. Цаашид холбогдох албаныхан аливаа бүтээн байгуулалт хийхдээ газар дээр нь ажиллах хэрэгтэй. Албан тасалгаанаасаа ажил хийснээс болж удаа дараа ийм алдаа гаргах ёсгүй гэсэн юм. Тухайн цогцолбор орчимд авто зам тавих зураг нь ямар байх вэ, авто зам барьж болох уу, үгүй юү гэдгийг шийдэхэд бэрх гэдгийг холбогдох албаныхан хэлэв. Учир нь газрын байршил нь хэт налуу гэнэ. Мөн авто зам тавихаар бол ойролцоох айлуудын газрыг чөлөөлөхөөс авахуулаад олон асуудал үүсэх ажээ. Гэсэн ч нийслэлийн удирдлага тухайн цогцолборын асуудлыг онцгойлон анхаарч, гарц эрэлхийлнэ гэдгээ хэлсэн. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр эхний ээлжинд тухайн цогцолборын дэргэд авто зогсоол байгуулах зураг төсөл гаргахаар болсон юм. Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү тухайн орчмын иргэдтэй уулзаж, газар чөлөөлөлтийн асуудлаар зөвшилцөнө гэв. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт долдугаар сарын 22-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дээр боллоо. Залуу монгол судлаачдын 2019 оны зуны сургуульд ОХУ, АНУ, БНХАУ, Чех, Швейцари, Япон, Энэтхэг, Герман, Унгар, Турк, Польш, Ардчилсан Лаос, Солонгос улс зэрэг 13 орны 22 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу монгол судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд монгол хэлийг тодорхой хэмжээгээр мэдэх боловч илүү сайн сурч, Монголын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Зуны сургалт 1988 оноос эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд илүү далайцтай зохион байгуулж, олон орныг хамруулдаг болсон. Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах зорилготой энэ сургалтын үр дүнд монгол судлалын залгамж холбоо бэхжиж, монголыг дэлхий дахинд таниулах зорилгод ахиц дэвшил гарна гэдгийг Монгол судлалын үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.Заяабаатар тодотгож байна. Монгол судлаачид нь монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог. Гадаад орнуудад монгол судлалыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч байна гэдгийг БСШУС-ын яамны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат онцоллоо. Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид Булган аймгийн Сайхан суманд малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол нүүдлийн уламжлалт соёл, ёс заншил, ахуйтай танилцана. Тухайлбал, гэр барих буулгах, морь унах, мал хариулах, үнээ, гүү сааж, хонь хяргах, ямаа самнах, хуруудах, дэмбээдэх, сур элдэх, дээс томох арга, ахуйд суралцах юм. Мөн Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн монгол судлаач, эрдэмтдийн лекцийг сонсоно. Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөж байна гэжБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй