Хэзээ ч харамсахгүй амьдрах нууц

Ихэнхи 50 орчим настай хүмүүс залуу байх үедээ эдгээрийг хийгээгүйн улмаас харамсах тохиолдол олон байдаг. 1. Тамхи бүү тат, хэрэв татдаг бол аль болох хурдан гар Насны эцэст амьсгалын замын өвчлөл, үрэвсэл, уушигны асуудал, муухай арьс гэх мэт асуудлуудтай нүүр тулахгүйн тулд тамхинаас аль болох болуур байх хэрэгтэй. 2. Муу хоолноос татгалзах Сайхан амттай бургер, пицца, шарсан төмс хийжүүлсэн ундааг идэж уух сайхан ч эрүүл мэндийг худалдаж авах ямар ч боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 3. Ах эгч дүү, аав ээжтэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрүүлэх Хүний амьдралд дахиж хэзээ ч олдохгүй үнэт зүйлс гэж бий. Тэдний нэн тэргүүнд гэр бүл, аав ээж байх ёстой учир завгүй амьдралаасаа түр ч атугай хөндийрөн хайртай аав ээж, ах эгчтэйгээ цагийг өнгөрүүлээрэй. 4. Нарны хамгаалалтын тос түрхэлгүй хурц наранд явах Хурц нар арьсыг маш их хордуулж, гэмтээдэг. Ийм учраас хөгширөх үедээ эрүүл сайхан арьстайгаа үлдэхийн тулд нарны хамгаалалтын тос, түрхлэгийг байнга хэрэглэж занш. 5. Дасгал хөдөлгөөн хийх Одооноос идэвхитэй амьдралын хэмнэлтэй болвол 50 нас хүрээд та хөдөлгөөний дутагдлаас үүдсэн янз бүрийн асуудлаас айлтгүй болно. 6. Бага орлоготой байсан ч хамаагүй мөнгө хадгалж эхэл Уйтгартай, хэрэгцээгүй мэт санагдаж болох үйл явц ч гэлээ өнөөдөр бага ч болов мөнгө хурааж байсандаа баярлах өдөр танд хэзээ нэгэн цагт тохионо. 7. Байгаа зүйлдээ талархалтай хандаж сурах Өөртөө сэтгэл хангалуун байх, өөртөө итгэх итгэлээс хүний амжилт хамаардаг учраас яг одооноос эхэлж өөрийгөө голохоо зогсоож, хийж бүтээж эхэл. Үүний үр дүн хэдэн жилийн дараа заавал гарна. 8. Зорилгоосоо няцаж шал өөр зүйлд цагаа зарцуулах Хэрэв та загвар зохион бүтээгч болохыг хүсдэг хэрнээ яг одоо нягтлан хийгээд сууж байгаа бол, дэлхийг тойрон аялах мөрөөдлөө бүр мартчихсан явж байгаа бол яг өнөөдрөөс эхэлж, юуг ч хойш тавилгүй, мөрөөдлийнхөө төлөө ажиллаж, сурч эхэл. Эргээд харахад юунд ч харамсалгүй амьдралыг өөрөө бүтээ. 9. Сайн унтаж амрах Сайн унтаж амрах бол эрүүл хооллолтоос ч илүү хүний эрүүл мэндэд хэрэгцээтэй зүйл. 10. Шүдэндээ анхаар Биеийн бусад эрхтэн системээс ялгаатай нь шүдний өвчлөл улам л хурдацтай газар авч, даамжирдаг онцлогтой учир залуу насандаа шүдэндээ сайтар анхаар. 11. Олон эд зүйлс биш, олон дурсамжтай бол Их олон үнэтэй эд зүйл цуглуулсандаа баярладаг хүн тун ховорхон. Үүний оронд сайхан дурсамж, туршлагыг хуримтлуулахад цаг, мөнгөө зарцуул 12. Бусдад өгөх Бусдад өгөх нь бусдаас авснаас илүү сэтгэл ханамж, баяр баясгаланг өгдөг. Тийм учраас таны тусламж хэрэгтэй байгаа газарт тусламж хүргэхээс битгий татгалзаарай. 13. Айдаг зүйлээ хийхээс бүү ай Хийхээс үргэлж халширч, зайлсхийдэг байсан зүйлээ зориг гарган хийгээд, оролдоод үз. Үр дүнд нь та харамсахгүй л болов уу. Айдсаа даван туулах гэдэг өөрөө хамгийн чухал сорилгуудын нэг мөн. 14. Ном унш Хангалттай их цагийг ТВ үзэж, видео тоглоом тоглож өнгөрөөхгүй яав даа гэж нэг ч 50 настай хүн хэлэхгүй. Яагаад гэвэл танин мэдэхүй, мэдрэмжийг хөгжүүлэх хамгийн чухал зүйл бол ном. Ялангуяа өнөөдрийн техник технологи өндөр хөгжсөн эрин зуунд ном уншихаас битгий хойш суугаарай. 15. Аял, аль болох л аял Аялах нь зөвхөн сонирхолтой, адал явдалтай төдийгүй хувь хүнийг маш их өөрчилж, хөгжүүлдэг олон талын давуу талтай билээ.

Та гадаад хэл сурахдаа их цаг зарцуулж байна уу? Эсвэл яаж сурах аргаа олохгүй байна уу?

Тэгвэл танд Крис Лонсдалийн бичсэн Хагас жилийн дотор гадаад хэлийг сурах 7 арга зөвлөмжийг танилцуулъя. Тэрээр хагас жилийн дотор Хятад хэлийг бүрэн эзэмшсэн юм. Та доорх 7 аргыг мөрдөж чадвал хэл сурах явцаа өөрөө удирдаж чаддаг болох ба богинохон хугацаанд гадаад хэлийг бүрэн сурах боломжтой. 1. Тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй: Та сурмаар байгаа хэлээ эхлээд зөв сонгоорой. Тухайн улсад очих суралцах мөрөөдөлтэй, эсвэл түүх соёл нь таалагддаг, дуудлага нь гоё сонсогддог гэх мэт ямар нэгэн шалтгаантайгаар сураарай. Тэгээд тухайн хэл дээрх кино үзэх, эсвэл дуу, радио сонсож хэвшээрэй. Тэгснээр та зөв дуудлагаар нь ярьж чаддаг болно. 2. Шинэ үг цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгох хэрэгтэй: Аливаа шинэ үгийг сурахдаа шууд цээжлэх биш эхлээд утгыг нь ойлгоорой. Тэгээд сурсан үгээ өдөр тутамдаа ашиглаарай. Тэгвэл маш хурдан цээжлэгдэх болно. 3. Шинэ үгээ нэр үг, үйл үг, тэмдэг нэр гэж хувааж цээжлэх: Хэрвээ шинэ үгнүүдээ та нэр үг, үйл үг, тэмдэг нэр гээд ангилаад цээжилчихвэл дүрмээ сайн мэдэхгүй байсан ч хэлмээр байсан зүйлээ ойлгуулж чадна. 4. Хамгийн их хэрэглэгддэг үгсийг цээжлэх: Англи хэлэнд гэхэд өдөр тутам хэрэглэгддэг 1,000 үг байдаг. Хэрвээ та эдгээр үгийг хэрэглээд сурчихвал тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн өдөр тутмын харилцан ярианы 85 хувийг ойлгох боломжтой юм. Тиймээс шинэ хэлийг сурахаар шийдсэн бол эхлээд хамгийн их хэрэглэгддэг үгсийг сураарай. 5. Адил зорилготой хамтрагчтай болоорой: Та гадаад хэл сурч байхдаа өөрийгөө хуурч эсвэл бусдаас ичээд ярихгүй байх үе байдаг уу? Тэгвэл та адилхан зорилготой, сайн хамтрагчтай болоорой. Яагаад гэвэл таны хамтрагч таныг алдаж байвал бурууг нь зааж, зөвлөх учраас тэр. 6. Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөнийг нь дуурайгаарай Тухайн хэлээр ярьж буй хүмүүсийн амны хөдөлгөөн болон нүүрний хувирлыг нь сайтар ажиглаж, дуурайгаарай. Тэгж байж зөв дуудлагаар ярьж чадах болно. Мэдээж анх сурч байхад хэн ч гэсэн буруу дуудлагатай ярих үе байдаг. Энэ л үед та шантралгүй бага багаар урагшлах хэрэгтэй. Яагаад гэвэл хэн ч гэсэн анхнаасаа 100% шилдэг байдаггүй. 7. Сурч байгаа хэлээрээ бодож сурах нь чухал: Хүн бүр гадаад хэлийг сурахдаа заавал унаган хэлээрээ орчуулаад, дараа нь сурч буй хэл рүүгээ хөрвүүлэн бодож байдаг. Гэтэл энэ арга нь маш их цаг шаарддаг. Тиймээс та тархи болон сэтгэл зүрхээ сурч байгаа гадаад хэл рүүгээ төвлөрүүлж, тухайн хэлээрээ сэтгэж, ярьж сурах нь хамгийн чухал. Хэрвээ та анхнаасаа энэ арга барилаар сурч чадвал ямар ч хэлийг төвөггүйхэн сурч чадах болно. Тиймээс сайн ойлгохгүй байсан ч тухайн хэлээр ярьж, бодох гэж хичээгээрэй.

Цаг заваа үр дүнтэй ашиглах 10 арга

Цаг хугацаа бол хийсвэр ухагдахуун бөгөөд буцааж, зогсоож, нэмж болдоггүй билээ. Хүн бүрт ижилхэн 7 хоног, хоногт 24 цаг байдаг. Цаг заваа хэмжих хамгийн үр дүнтэй аргын нэг нь амьдралдаа хийсэн зүйлсээ эргэж харах юм. Үүний эцэст хэр их бага байгаагаас нь хамаарч цагийг хэр үр дүнтэй өнгөрүүлдгээ хэмжиж болно. Цаг заваа үр дүнтэй ашиглах 10 арга АНУ-ын компаниудад худалдааны ажилтан болон мэргэжилтэн сонгох талаар боловсрол олгодог StaffingU компанийг үндэслэгч Скотт Винтрип цагийг удирдах сэдвээр өнөөг хүртэл бичигдсэн зүйлс хэр их бэрхшээлд хүргэдэг талаар нотолсон тухайгаа хэлж байна. Тэрээр өгүүлэхдээ цагийг удирдах талаар хэчнээн их арга хэлбэр байдаг ч үнэндээ хувь хүн өөрөө цагаа хэрхэн өнгөрүүлж, юу хийхээ сонгохоос их зүйл шалтгаална гээд дараах 10 зүйлсийг санал болгож байна. 1. Эрүүл мэндээ илүү их анхаарч, өөрийгөө өөрчил. Эрүүл хүнсээр хооллож, тогтмол цагт унтаж, өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хийх нь ажлын талбарт эрч хүчтэй, илүү үр дүнтэй байхад тусалдаг. Үүнийг машинтай адилтгаж болно. Машинаа анхаарч арчлан, сайн бензин хийж байвал ашиглах хугацаа нь төдий чинээ урт байх болно. 2. Үргэлж ажилла, тасалдуулахаас зайлсхий. Ажлаа зай завсаргүй хийхийг оролд. Завсарлаад дахин эхлэхэд оюун ухаанаа дахин төвлөрүүлэх хэрэгтэй болдог. Байнга завсарлахад таны цаг хугацаа, эрч хүч алга болно. 3. Цаг алдуулах зүйлсийг холдуул. Анхаарлыг тань сарниулах, ажлаа хийхэд саад болох зүйлсийг эргэн тойрноосоо холдуул. Ингэснээр та илүү сайн төвлөрч, үр дүнтэй ажиллах болно. Үүний тулд та хамтран ажиллагсдаасаа тусламж авч, мессежээ тодорхой цагуудад уншиж, нарийн бичигтээ утсаар ярих ажлыг даатгаж эсвэл чимээ аниргүй хурлын өрөөнд орж ажиллаж болно. 4. Илүү их эсвэл бага байж болно. Өөрөөр хэлбэл, Чанар, тоо хэмжээнээс илүү чухал юм. Өдөр хийх ажлаа бага хэмжээгээр төлөвлөвөл, илүү чанартай хийх бөгөөд урьдчилан төлөвлөөгүй зүйл гэнэт гарч ирж саад болохоос сэргийлнэ. 5. Ажлын төлөвлөгөө, хуваарь хэрэглэ. Цаг заваа зохицуулж удирдахын тулд ажлын төлөвлөгөө хэрэглэ. Та төрөл бүрийн хөтөлбөр time manager зэрэг цаас, компьютер зэргийг ашиглаж болно. Өөртөө хамгийн тохиромжтойг сонго. 6. Хэрэгтэй цагт Үгүй гэж хэлж сур. Та завгүй эсвэл тухайн сэдвээр хангалттай мэдээлэлгүй үед Үгүй гэх хэрэгтэй. Ингэснээр таны ачаалал багасаж, өөрийн ажилдаа илүү их цаг гаргаж чадна. Нэг долоо хоногийн турш туршиж үзээд ялгааг нь олж харах болно. 7. Цаг гарга. Өдөр тутмынхаа ажил дундаас ашиггүй, хугацаа алдаж буй ажлыг хасч, тухайн цагийг хамгийн сайнаар ашигла. 8. Автоматжуул. Техник ашигла. Техникийн хэрэгсэл ашиглан олон зүйлийг автоматжуулж болох бөгөөд ингэснээр хулгайлагдах цагаа багасгаж болно. Жишээ нь утсаар ярихын оронд электрон шуудан ашиглах эсвэл байнга хэрэглэдэг бэлэн хариултуудыг утсандаа бэлдэх. 9. Ажлаа хуваарил. Ажлаа бүгдийг нь өөрөө хийх гэж бүү оролд. Бусдад шилжүүлж болох ажил байж л байгаа. Ийм ажлаас болж цаг алдахгүйн тулд хамтран ажиллагсаддаа өгч эсвэл тань шиг хийж чадах гадны байгууллагад (outsourcing) даатгаж болно. 10. Нэгтгэ. Дургүй ажлаа хийх үедээ өөрийн дуртай ямар нэг зүйлийг давхар хийхэд танд тааламжтай байх болно. Жишээ нь, утсаар ярьж байх үедээ дуртай хөгжмөө сонсох боломжтой. Цаг хугацаа бол хүн бүрт оногдсон бэлэг юм. Та бүхэн цаг завынхаа өчүүхэн төдий хэсгийг дээрх зүйлсэд болон өөрийн хүсэлдээ тохируулан ашиглана гэж итгэж байна. Минутаар хэмжигдэх зорилтууд Зорилгодоо хүрэх нууцын нэг нь хором хугацааг нэмэх юм. Нэг өдөрт 1440 минут таны мэдэлд байдаг. Хүн бүрт хоногийн 24 цаг бий. Ер нь нэг өдөр гэдэг үнэтэй хормоос бүтсэн цаг хугацааны банк юм. Хэдий хэмжээ хязгаартай боловч ашиглах сонголт хязгааргүй. 24 цагийн дотор юу эс болох вэ? Бид үүний 8 цаг буюу 1440 минутын 480-ийг унтаж өнгөрүүлдэг. Мөн адил хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацааг үхмэл байдлаар ажил дээрээ өнгөрүүлнэ. Тиймээс танд зөвхөн үлдсэн хугацаа нь л үлдэж байна. Амьдрал дээр та үүний зөвхөн хагасыг л ашиглаж чаддаг. Энэхүү байдлаас гарах арга байхгүй мэт санагдаж байгаа биз? Өөрийн хийхийг хүссэн зүйлдээ бага цаг зарцуулах нь таны дараагийн алхамд чөдөр болох болно. Зорилгодоо хүрэх, хагалттай цаг байхгүй гэсэн сэтгэлийн дарамтаас салахын тулд энэхүү илүү цагийг олж авах хэрэгтэй. Ингэхийн тулд хором бүрийг ихэсгэ. Өдөр бүр өөртөө гаргах 60 буюу түүнээс дээш минут нь та бусадтай амьдралаа хуваалцаж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа илүү сэтгэл хангалуун өнгөрүүлж, мэргэжлээ дээшлүүлж, бүх чадвараа ашиглах боломжтой болгоно. Өдөрт 60 минут гаргах нь 10 жилийн дотор дээд сургуулийн диплом олж авахад хангалттай хугацаа юм. Өөрөө цагаа төлөвлө Бидний ажлын хэмнэл өдөр ирэх бүр хурдсаж байгаа энэ үед цагийг сайн ашиглахын тулд ажил, ар гэрийнхээ бүх зүйлийг төлөвлөх нь улам их чухал болж байна. Та итгэхгүй бол хэсэг тунгаагаад үзээрэй. Нас биед хүрсэн хүн энд тэнд тавьсан түлхүүрээ хайсаар жилд 16 цагийг дэмий өнгөрөөдгийг битгий мартаарай. Интернэтээр явуулсан судалгаагаас үзэхэд зохион байгуулалт муутай зааварлагч ажлын 1 цагийг өдөр бүр алддаг байна. Оны эцэст хэчнээн их хугацаа болохыг нь та тооцоод үзээрэй. Ийм байхад хүмүүс яагаад өдрийн ажлаа төлөвлөхөөс зугтаадаг байна аа? Зохион байгуулалттай байх нь амжилтад хүргэдэг: Харин төлөвлөгөө эмх замбараагүй бол илүү их цаг хугацаа алддаг. Иймээс бүх зүйл энгийн байх хэрэгтэй. Та бүхэн дараах аргаар энгийн төлөвлөгөө гаргаж болно. 1. Хийх ажлаа бичсэн жагсаалт үзгээ байнга халаасандаа авч яв. 2. Санаандаа орж ирсэн бүхнийг тэмдэглэж ав. 3. Амьдралынхаа бүх талтай холбоотой жагсаалт гарга. 4. Эмх замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй. 5. Уулзалт болон хийх ажлынхаа эцсийн өдрийг жагсаан бич. 6. Тэмдэглэлээ самбарт хад. 7. Ширээгээ эмх цэгцтэй байлга. 8. Эд хогшлоо зөв байршуул. 9. Хэрэглэх зүйлсээ тохиромжтой газар тавь. Цаг хожих 10 арга 1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно. 2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март. 3. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл. 4. Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ. 5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь. 6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав. 7. Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хүрэх вэ? Үүнийг өдөрт10 удаа өөрөөсөө асуу. 8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга. 9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй. 10. Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

Өөрийгөө хөгжүүл

2016-06-07 16:00:14 Нийтлэгдсэн: Боловсрол
Өөрийгөө хөгжүүл

Та ихэнх тохиолдолд байрныхаа хөлсийг хугацаанд нь төлж амждаггүй, бас гэрээс гарахдаа хувийн бүх нууцаа бичиж буулгасан тэмдэглэлийн дэвтрээ мартчихдаг байж болох юм. Хэн нэгэнтэй уулзсаныхаа дараа Би ямар тэнэг юм бэ? Юунд тэгж хэлэв ээ гэх зэргээр харамсах тохиолдол бидэнд олонтаа гардаг. Тэгвэл бид энэ бүх алдаагаа өөрийн мэдэлгүй гаргачихаад өөрийгөө зүхдэг биз дээ. Дараагийн удаа яасан ч энэ алдааг гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна. 1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал. 2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ? Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно. 3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж рүү утасдахаа мартав аа гэх мэтчилэн. 4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлсэнээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна. 5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй. 6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой. 7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно. 8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ. 9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ? гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ. 10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц. 11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго. 12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.

Англи хэлийг эх хэл шигээ сурах

Оксфордын Их сургуулийн судлаачдын дүгнэлтээр хүн доор жагсаасан англи хэлэнд хамгийн өргөн ашиглагддаг 100 үгийг мэддэг бол мэргэжлийн болон шинжлэх ухааны бус сэдвээр бичигдсэн өгүүллийн 50 хувийг ойлгоно гэжээ. Харин үүн дээр нэмээд англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 100 жинхэнэ нэр, 100 үйл үг, 100 тэмдэг нэр буюу нийт 400 үгийг сурвал 75 хүртэл хувийг нь ойлгож чадна гэж үзсэн байна. Тиймээс та Англи хэл сурах эрмэлзлэлтэй бол дараах 400 үгийг нэн тэргүүнд мэддэг болох хэрэгтэй юм. Үүнээс цааш сурахад улам хялбар болно

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.