Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр холбогдох албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье гэсэн дуудлагыг Тавантолгой түлш ХХК ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учраас нийслэлээс аян өрнүүлж байгаа. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань пийшин, зуухныхаа засвар үйлчилгээг хийж, яндангаа хөөлөн, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхад онцгой анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Одоо дулаарчихлаа гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй гэдгийг энэ үеэр гэрийн эзэгтэй Ш.Сайнзаяад онцолж хэлэв. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллах багууд хуваарилагдан ажиллаж байна. Багуудад холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудаас гадна дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагчид айлуудаар орж яндан хөөлөх, зуух пийшингээ битүүлэх, зөв галлагааны заавар зөвлөгөөг дагаж ажиллах гээд олон чиглэлд зөвлөмж, мэдээллийг хүргэж байна гэсэн мэдээллийг өглөө. Пийшингийн битүүмжлэл алдагдаж, шавардалт унасан, яндан хөөлөгдөөгүй гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас утаа гарсан байна гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн холбогдох албаныхан Хотын Захирагчид танилцуулав. Ш.Сайнзаяа 10 гаруй жил ашиглаж байгаа зуух. 25 кг савлагаатай сайжруулсан шахмал түлшийг өдөрт гурав хувааж хэрэглэдэг. Түлшний хувьд ярих юмгүй сайн асдаг. Шаталт удаан байдаг. Утаа, агаарын бохирдол ч энэ жил мэдэгдэхүйц хэмжээнд буурсан гэдгийг хэлж байлаа. Хотын Захирагчийн зүгээс Ш.Сайнзаяа болон бусад иргэдээс тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж асуун, санал сэтгэгдэл, хүсэлтийг нь сонсож, Нийслэлийн утааг бууруулах энэ ажилд иргэн та бүхний оролцоо хамгийн чухал. Төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж ажилж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье гэсэн юм. Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
НОК: Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ХЭВИЙН АЖИЛЛАНА
2020-03-16 11:15:22 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр зарим төрлийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр зогсоосон бөгөөд энэхүү хязгаарлалт үргэлжлэхгүй гэдгийг мэдээллээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд зах, худалдааны төвүүд, барааны дэлгүүрүүд, засварын газрууд, ТҮЦ, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллахаар болж байна. Нийслэлийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд халдваргүйжүүлэлт, ариутгал, цэвэрлэгээ хийхийн тулд ийнхүү хязгаарлалт тогтоогоод байсан бөгөөд эдгээрийг хийсэн гэж үзсэн тул өнөөдөр хуралдаж, сунгах эсэх талаар хэлэлцээгүй гэв. НОК-ын шийдвэрээр үйл ажиллагааг нь хаагаад байсан газрууд: Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/ Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна
2020-03-16 09:39:28 Нийтлэгдсэн: НийгэмШинэтөрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр эх оронд нь авчирлаа. Мөн өнөөдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийгдэж байгаа бөгөөд Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08:55 цагт тус тус хийхээр хуваарь гарч, бэлтгэл ажлыг хангасан. Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10:00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна. Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэгудаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна. Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх юм. Цаашид гадаад улсад зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан шаардлагатай тохиолдолд нэмэлт нислэг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комисст танилцуулан шийдвэрлэх чиглэлээр ажиллах тул ард иргэдийг хүлээцтэй, тайван байж, ойр байрлах Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газруудад хандах, эсвэл Гадаад харилцааны яамны шуурхай утас /83042222, 83052222/-аар холбогдохыг зөвлөж байна. УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ 2020.03.15
Улаанбаатар-Токиогийнонгоц 08:55 цагт хөөрхөөр төлөвлөөд 09:05 цагт хөөрлөө. Тусонгоц14:30 цагтНаритагийнолонулсын нисэх буудалд газардах юм байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээндСөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 244, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлээр 231 иргэн эх орондоо ирээд байна. Мөн Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны 06:30 цагт хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг ГХЯ-наас мэдээлсэн.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй