Монгол Улсын Засгийн газрын ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ТУХАЙ 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах Дорнын Илч ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллалаа. ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
“БУЯНТ-УХАА 2” 972 АЙЛЫН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ 9 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-07-31 09:00:47 Нийтлэгдсэн: НийгэмНийслэлийн Орон сууцны корпораци нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахим хэлбэрээр явуулж байна. Бүртгэлийн цонх 07 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагт нээгдсэн бөгөөд бүртгэл хэвийн үргэлжилж байна. 07-р сарын 30-ны өдрийн байдлаар 24586 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна. Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа доорх зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Та зөвхөн суурин компьютероор бүртгэл үүсгэх боломжтой гэдгийг анхаарна уу. Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ үү. Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө үү. Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоон тэмдэглэгээ, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн үсгэн тэмдэглэгээг хийнэ үү. Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл үүсгэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү. Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу. Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой ба хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болох ба сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм. Мөн өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Алдаа! Нэвтрэх нэр нууц үг буруу байна. Энэ тохиолдолд та яах вэ? Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-майл хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно уу. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд Нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-майл хаяг руу сэргээлгэн авах боломжтой. Хэрэв та и-майл хаяг болон нууц үгээ аль алнийг нь мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.
Нийслэлд цахилгаан шугам тоноглолд засвар хийх ажил үргэлжилж байна. Маргааш буюу 2019 оны долдугаар сарын 31-нд цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг танилцуулъя. Үүнд: ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт 11-р хороо Санжааз, Сутайн гоёл ХХК-иуд, АОС, Мал эмнэлгийн хүрээлэн, 32-р сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон эдгээрийн ойр орчмоор, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-иуд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоонууд, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан орчмоор, ТӨВ АЙМАГ 09:00-18:00 цагт Батсүмбэр сум 1-р баг Отгонбаатар ферм, Бигхарвест, Поливит, МУИС, Даваасамбуу, Үдлэг орчмоор цахилгаан хязгаарлана. Засварын үеэр цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөж байна.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна. Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, , гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна. Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28,5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-д амьдарч байгаа ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Аугаа эх орны дайны ахмад дайчин Цэрэвийн Давагсүрэн гуайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэндчилгээг уламжлан баяр хүргэж, ГХЯ-ны Алтан гэрэгэ алд цэнхэр хадагийг ОХУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа гардуулав. Уг арга хэмжээнд тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир, дэд консул З.Оюунбадрал нар оролцлоо. Ц.Давагсүрэн гуай талархал илэрхийлсэн үгэндээ Эх орноос минь ахмад зүтгэлтэн бидэнд санаа тавин уулзаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд, Монгол Оросын олон жилийн ган барилдлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дипломат алба чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэхүү харилцааг цаашид түшин авч явах тус ЭСЯ-ны хамт олон болон нийт гадаад харилцааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье гэв. Ахмад дипломатч Ц.Давагсүрэн нь 1923 оны 5 дугаар сарын 15-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн юм. 1944 1946 онд Монголын Ардын Армид алба хаахдаа Цэргийн төв хэвлэл Улаан Од сонинд утга зохиолын ажилтан, 1946 1964 онд Намын төв хорооны зааварлагч, тасаг, сектор болон хэлтсийн эрхлэгч, 1964 1971 онд Бүгд найрамдах Чехословак Улсын Прага хотод Энх тайван, социализмын асуудал сэтгүүлийн газарт МАХН-ын төлөөлөгч, 1978 1981 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1981 1984 онд ЗХУ-ын Москва хотод Удирдлагын асуудлыг судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарчээ. 1957 1961 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Аугаа эх орны дайны ахмад дайчин, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэвийн Давагсүрэн гуай өдгөө ОХУ-ын Москва хотын Ясенево дүүрэг дэх эх орны дайны ахмад дайчдын хотхонд амьдарч байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй