Мэргэжлийн ерөнхий газраас Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад энэ оны эхний хагас жилийн шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлөөр 222.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Нийт 20 хууль тогтоомжид хяналт тавьж төсвийн 1292 байгууллага, төрийн өмчийн оролцоотой 231 байгууллага, 4579 аж ахуйн нэгж, 5868 иргэнийг шалгалтад хамруулсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн 6418 зөрчилд улсын байцаагчийн 436 акт, 6852 заалт бүхий 1539 албан шаардлага үйлдэж, 298 дүгнэлт гаргасан байна. Тус салбарт өгсөн албан шаардлагын гүйцэтгэл 66.1 хувьтай байна. Шалгалтаар 60 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож, 148 аж ахуйн нэгжийн ажиллагааг түр зогсоон, 43 аж ахуйн нэгжийн эрхийг сэргээж, 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулжээ. Мөн 134 702 000 төгрөгийн үнэ бүхий хууль бусаар ашиглаж, олборлосон түүхий эд материалыг улсын орлого болгосон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт хэмээх газарт өчигдөр гар аргаар алт олборлож байсан гурван хүн угаартжээ. Дуудлагаар аймгийн онцой байдлын хэлтэсийн аврах бүлэг ажиллаж 25 метрийн гүнээс 22 настай О-г гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бол нас барсан 26, 18 настай хоёр хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтад аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 389 аж ахуйн нэгж, 679 барилга байгууламж, салбар цэг, дөрвөн сургууль, 12 зам, 651 тээврийн хэрэгсэл, 42 хүнд даацын автомашины жин, 329 өргөх механизм 2185 албан тушаалтан, инженер техникийн ажилтан, ажиллагсад, багш, сурагч зэргийг хамруулан шалгалт хийжээ. Шалгалтаар санхүүгийн салбарын гурван хуулийн хэрэгжилт 78 хувьтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дөрвөн хуулийн хэрэгжилт 79.3 хувь, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн салбарын 12 хуулийн хэрэгжилт 64.7 хувь, Барилга, дэд бүтцийн салбарын 10 хуулийн хэрэгжилт 62 хувьтай байгаа бөгөөд нийт 45 хуулийн хэрэгжилт 74.1 хувьтай гэж дүгнэсэн байна. Ийнхүү хуулийн хэрэгжилт муу байгаа нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг, уул уурхайн олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын өмнө зам, тээвэр, барилга байгууламж, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг иж бүрэн шийдвэрлээгүйтэй холбоотой аж.
Таван толгойн нүүрсний тээвэр хулан, хар сүүлтийг мухардалд оруулжээ
2012-06-08 16:08:55 Нийтлэгдсэн: Уул уурхайУул уурхайг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх нь манай улсын хувьд зайлшгүй тулгамдаж буй. Байгаль хамгаалал, уул уурхайн хөгжлийн тэнцвэртэй хослуулах чиглэлээр боловсруулсан дараахь арга туршлагыг дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлжээ. Уул уурхайн хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх арга буюу баялаг нөөцийг хэрэглэхээс зайлсхийж татгалзах. Хэрвээ үйл ажиллагаа явуулсан бол зайлшгүй нөхөн сэргээх буюу хохирлыг нь бууруулах арга хэмжээ авах. Нөхөн сэргээлт хийсэн ч тухайн газар нутаг, байгаль орчин хэвийн байдалдаа орохгүй бол учруулсан нөлөө болон хохирлын зөрүүтэй тэнцэхүйц газар нутаг, амьтан ургамлыг дүйцүүлэн хамгаалах. Манай улсын хувьд өнөөдрийн нөхцөл байдалд байгалийн баялгийн нөөцийг хэрэглэхээс татгалзах бус харин хэтэрхий улайран шунахайрдаг. The nature conservancy байгууллагын судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулахад нээлттэй гэсэн зураглал гарчээ. Харин нөхөн сэргээх аргыг нүд хуурах маягаар хийсэн болоод л өнгөрдөг. Уул уурхай өндөр хөгжсөн орнуудад нэгэнт алдагдсан байгалийг 100 хувь унаган төрхөнд нь оруулна гэж хэзээ ч байхгүйг салбарынхан мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрчихсөн. Нэг компани 50-60 жил олборлолт хийсэн бол тухайн жилтэй тэнцэх хугацаанд экологийн үйл ажиллагаа огт явагдаггүй гэдгийг уул уурхайн компаниуд боддог болов уу. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд манай улсад гурав дахь аргыг хэрэгжүүлэхээс өөр замгүй. Нийт нутаг дэвсгэрийн 41 хувьд уул уурхайн ашиглалт явуулбал байгаль хамгаалал, малчдын бэлчээр, ус гээд ар, араасаа асуудал ундарна. Биднийг хүрээлэн буй байгаль орчин өөр, өөрсдийн гэсэн нарийн зохион байгуулалт, хил хязгаартайгаар амьдарсаар ирсэн. Харин Монгол Улс хаана нь уул уурхайг хөгжүүлж, аль нутаг дэвсгэрээ хамгаалах талаар бодлого хэрэгжүүлдэггүйгээс жалга дов бүрт уурхай нээх болсон. Харин энэ бүхэн ялангуяа говийн бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар АНУ-д төвтэй The nature conservancy байгууллага судалгаа хийжээ. Тэдний судалгаагаар хулан, хар сүүлтийн хамгийн том сүрэг Оюу толгойгоос баруун тийш амьдардаг аж. Гэтэл Таван толгойн чиглэлийн зам тавигдаж, 24 цагийн турш тасралтгүйгээр хүнд даацын автомашинууд нүүрс тээвэрлэж, төмөр зам тавигдахаар болсон. Энэ бүхнээс шалтгаалан өнөө сүрэг нь хэсэгхэн газарт гацчихсан гэнэ. Өвсөн тэжээлтнүүдийн хувьд бэлчээр, усны соргогийг бараадан явж байж тарга тэвээргээ авдаг. Гэтэл тэр амьдралынх нь хэрэгцээт хоол тэжээл, унд ус, эрч хүчээ авах замыг нь хаагаад хаячихжээ. Уг байгууллагын судалгаа дуусахаар үүнээс өөр ямар сөрөг нөлөөлөл гарах нь тодорхой болох аж. Хэрвээ аюулд орохоор байвал өөр газарт нутагшуулах болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авах гэнэ. Энэ нь экологи талаасаа маш муу шийдвэр учир эсвэл чөлөөтэй нүүдэллэх гарцуудыг зам барихдаа хийх ёстой аж. Жишээ нь, Америкт голын дунд хаалт барихдаа энэ бүгдийг төлөвлөн барьдаг байна. Хаалт барилаа гэхэд далангийн хажуугаар загас үсчээд гарах боломжтой гарцуудыг заавал хийдэг гэнэ. БОАЖЯ-ны захиалгаар тус байгууллага Петро Чайна Дачин тамсаг компанийн байгаль орчинд дахь нөлөөллийн судалгааг хийжээ. Хичнээн цооногтой талаархи мэдээллээ нууцалдаг байсан учир сансрын зургаар судалгаа хийжээ. Гэтэл сансраас харснаар нийтдээ 200 гаруй цооногтой байжээ. Дээрх цооногуудын улмаас хялгана голлосон хээрийн 4276 км квадрат газарт ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлсэн гэсэн тооцоог гаргажээ. Ийм учраас дээрх компани тухайн хэмжээний газарт дүйцүүлэн хамгаалал хийх ёстой гэдгийг тогтоосон.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй