Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

2024-11-04 Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг Чанар бидний зорилт-2024 сарынаяны хүрээндбүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээсгэрээт борлуулалтын 380цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч,зарим асуудлыгшуурхай шийдвэрлэн ажиллалаа.

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

2024-10-08 Тавантолгой түлш компани 2024 оны Эрүүл мэндийнхугацаат үзлэгийгМэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулна. Үзлэг, шинжилгээг 2024 оныаравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл ажлууд хангагдаад байгаа бөгөөдэнэ жилийн хувьд мэргэжлийн өвчлөлийг оношлох үзлэг, шинжилгээ хийхээс гадна нийт ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой юм. Мэргэжлийн өвчин судлалын газрын их эмч нар Мэргэжлээс шалтгаалах өвчин-ий талаарх сургалтыг хөтөлбөрийн дагууэнэсарын 07, 08-ний өдрүүдэд Баруун, Төвийн үйлдвэрийн ажилчдад өгч байгаа бол зүүн үйлдвэрийн ажилчдыг энэ сарын09, 10-ныөдөр хамруулна. Тавантолгой түлш компани 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөрмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа бөгөөд цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалахад энэхүү ажил бодит үр дүнгээ өгөх юм.

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2024-09-30 Хавар, намрын улиралд иргэд угаартах эрсдэл нь өндөр байдаг байна. Учир нь, гадна болон дотоод орчны температурын зөрүү багасах тусам зуух, пийшингийн таталт муу байдгаас үүдэн зуухан дахь шаталт дутуу явагддаг байна. Иймд иргэд намрын улиралд галлагаа эхлэээс өмнө ханан пийшингийн татах сувгийг сайтар цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг сайжруулах, үнсний шүүр, зуухны хүхээ зэргийг засч янзлах шаардлагатай. Яндангийн хаалт сойлтыг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Тэрчлэн монгол гэртэй айл өрхүүд цас бороо орох үед, гэрийн дулаанаа алдагдуулахгүй байх гэж яндангаа сугалж өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Ийм айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг шалгаж, зөв байрлуулахыг анхаарууллаа. Нийслэлийн гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийн 63.000 айл нь дамжуулагчтай буюу цахилгаанд залгадаг угаар мэдрэгч суурилуулсан байдаг бол үлдсэн айл өрхүүд тэжээлийн зайгаар ажилладаг угаар мэдрэгч ашигладаг байна.

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

2024-09-19 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран зохион байгуулж буй Ногоон технологи 2024 өдөрлөгт Тавантолгой түлш компани оролцож байна. Манай компанийн хувьд шахмал түлшний талаарх мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд өгөхөөс гадна хэрэглээний Сайн картыг олголтыг хийж байна. Иргэд түлшний картаа хаяж, гээгдүүлсэн бол шинээр авахаас гадна, хэрэглээгээ нээлгэх, бүртгэлээ хийлгэх зэрэг үйлчилгээ авч болох юм.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.